Oral patch-Rivelin

Их Британийн Шеффилд их сургуулийн судлаачид, Данийн Dermtreat компанитай хамтран амны шархны эдгэрэлтийг сайжруулах зорилгоор Rivelin гэгддэг шинэлэг наалтыг боловсруулжээ.

 

 

Энэхүү наалт нь шархыг стероид болон бусад бодисоор өндөр түвшинд эмчлэх боломжийг олгодог бөгөөд шархалсан талбайн эргэн тойронд хамгаалалтын хүрээ бий болгодог. Одоогоор амны шархны эмчилгээнд амаа уусмалаар зайлах, эсвэл тос түрхэх аргыг хэрэглэж байгаа ба энэ нь шархыг амаар бүхэлд нь тараадаг учир эм шарх хоёрын хооронд л үйлчилдэг эм хэрэгтэй гэж үзсэн.

 

Уг наалтыг электроспининг хэмээх үйлдвэрлэл, техникийн тусламжтайгаар бүтээсэн бөгөөд үүн дээр хэт ягаан туяагаар био нийлэг утсыг маш сийрэг болгож хийсэн. Ривелины наалт нь 2 давхрагатай ба гаднах гидрофоб давхаргыг поликапролактоноор,  дотор давхрагыг поливинилпиролидин / Eudragit RS100 утсаар хийсэн. Дотор давхгара нь амны хөндий, буйл, хэлэнд наалдах зориулалттай ба шархыг эмчлэх эмийг өөртөө агуулдаг.

"Энэхүү наалт нь аманд лент шиг наалддаг бөгөөд шууд тухайн хэсэгт  чиглэж, хамгаалалтын хүрээ бий болгон, халдвар тархахаас сэргийлж байсан.  Наалт наасан өвчтөнүүд үүнийг наахад тухтай зовиургүй болсноос гадна хэрэглэхэд амархан, үр дүнгээ хурдан үзүүлсэнд үнэхээр их дуртай байсан” гэж Шеффилд их сургуулийн Клиник шүдний сургуулийн доктор Craig хэлжээ.


Хэрэглэгчдийн наалт хэрэглэсэн туршлагыг "Биоматериал" сэтгүүлд нийтэлсэн бөгөөд энэ наалт нь аманд 2 цаг хүртэл байхдаа цочроохгүй байсан тухай дурьджээ. Мөн энэ талаар  АНУ болон Их Британийн сайтуудад нийтэлсэн ба Шеффилд дэх Чарльз Клиффорд шүдний эмнэлэгт эмнэлзүйн хоёрдугаар туршилтыг эхлүүлж байна.

Эх сурвалж: https://www.sheffield.ac.uk/

Мэдээлэл бэлтгэсэн, нийтлэлч: А.Бүжинлхам
 

 

Бусад мэдээ

Шүдний гоо сайхны нөхөн сэргээх эмчилгээний салбар Esthetic Dentistry
Ямар ч хүн бусдын өмнө "өв тэгш” харагдаж үүнийгээ найз нөхөд болон бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дуртай байдаг. Хүмүүс биеийн ихэнх хэсгээ далдалсан гадуур хувцас өмсдөг тул биеийн хэсгүүд тэр бүр анзаарагдахгүй болсон болохоор хүний биеийн маш цөөхөн зарим хэсэг л олон нийтийн анхааралд өртдөг. 
2020-07-23 21:09
Эмэгтэйчүүдийн 74% нь эрүүл сайхан шүд “Sexy” харагдуулдаг гэж үздэг гэнэ
Уг нь бол орчин үеийн соёлт хүн төрөлхтний дунд нэгэнт хэвшиж тогтсон дүрмээр бол амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа нь хүн бүрийн өдөр тутамдаа зайлшгүй хийж гүйцэтгэж байх ёстой зүйлсийн нэг юм. Гэвч хүн болгон амны хөндийн эрүүл мэнддээ харилцан адилгүй анхаардаг бөгөөд зарим нэг хүмүүст энэ тал дээр илүү түлхэц үзүүлэх шаардлагатай байдаг.
2020-07-21 16:36
Шүдний тусламж үйлчилгээний зах зээл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
TECH GURU DAILY технологийн мэдээллийн вебд шүдний тусламж үйлчилгээний зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтийг хөндлөнгийн шинжээчийн зүгээс харж бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна
2020-07-21 14:49