Шүдний утас

Шүдний утас нь сойз, ооноос гадна амны хөндийг цэвэрлэж олон өвчлөлүүдээс сэргийлэх амны хөндийн эрүүл ахуйн туслах хэрэглэгдэхүүнүүдийн нэг юм. 
Үүрэг:

1. Шүдний түшилцэх гадаргуу болон буйлан доорхи өнгөр, хоолны үлдэгдлийг цэвэрлэх

2. Шүд хоорондын буйлны хөхлөгт массаж хийх 

3. Буйлан доорхи шүдний чулуу үүсэхээс сэргийлэх 

4. Түшилцэх гадаргуугын цооролд өртөх эрсдэлийг бууруулах 

5. Амны хөндийн эрүүл ахуйг сахиж, амны хөндийн эвгүй үнэрээс сэргийлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг.

Шүдний утасны төрлүүд:

1. Ваксгүй шүдний утас:

 

 

2. Вакс агуулсан шүдний утас: Энэ утас нь маш нимгэн лаваар бүрсэн энгийн нейлон материал байдаг ба ваксандаа синнамон, гаа зэрэг амт агуулсан байж болно. Лав буюу вакс нь шүдний гадаргуу дахь өнгөрийг сайн цэвэрлэхээс гадна хэрэглэх үед тасарч сэмрэхгүй бат бөх байдаг. 

3. Баригчтай шүдний утас: Баригчтай шүдний утас нь амандаа гараа хийн шүдээ цэвэрлэхэд тийм ч тохиромжтой арга биш тул гарсан дэвшилтэт арга юм.  Энэ арга нь: 

  • Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  
  • Асаргаа сувилгаанд байгаа хүмүүс
  • Бөөлжих рефлекс хүчтэй илэрдэг хүмүүст тохиромжтойгоороо илүү давуу талтай байдаг.

 

Шүдний утас хэрэглэх аргууд

Дамар ороох арга: Мэдрэл булчингийн үйл ажиллагааны хөгжил бүрэн гүйцсэн өсвөр насныхан болон насанд хүрсэн хүмүүст тохиромжтой. Утсаа нэг гарын хурууны үзүүрээс тохой хүртэл хүртэл урттай тасалж авах хэрэгтэй.

Хоёр гарын дунд хуруундаа ороож үлдсэн утсыг чигчий, ядам хуруунд атгана. Долоовор, эрхий хуруугаар утсаа чимхэж барин шүдний завсраар хэт хүчтэй даралгүй оруулан хөрөөдөх буюу нааш цааш татах хөдөлгөөнөөр цэвэрлэнэ. Мөн буйлны доорхи гадаргууг цэвэрлэх хэрэгтэй.  Дараах зургийг харан дагаж хийгээрэй. 

 

 

Гогцоолдох арга: Гарын нарийн хөдөлгөөн бүрэн хөгжиж амжаагүй байгаа бага насны хүүхдүүдэд тохиромжтой. Мөн насанд хүрсэн хүмүүс хэрэглэж болно. 

Утасны хоёр үзүүрийг нийлүүлэн зангидна. Энэ үед бүх хуруунууд оролцох бөгөөд эрүүний шүднүүдэд хоёр гарын долоовор хуруугаар чиглүүлнэ. Харин дээд шүднүүдэд нэг гарын эрхий, долоовор хуруугаар утсаа чимхэн нөгөө гарын долоовор хуруугаар чиглүүлнэ. 
 

 

 

Шүдний утсыг зөв хэрэглэх нь маш чухал асуудлуудын нэг юм. Дараах шинжүүд нь та шүдний утсыг буруу хэрэглэж буйг илтгэнэ. 

1. Шүд хооронд байгаа буйлны гурвалжин хэсгийг зүсч гэмтээх 

2. Буйл шамрах, тиймээс шүдний утсыг зөв цагтаа, зөв хэрэглэж заншаарай. 

Мэдээ бэлтгэсэн, нийтлэлч: Х.Ариунчимэг

 

Бусад мэдээ

Шүдний утас
Та шүдний утас хэрэглээгүй тохиолдолд шүдний гадаргуугын 40 хувийг цэвэрлэж чаддаггүй байна. Тиймээс сойзоор угаахаас гадна шүдний утас хэрэглэж заншаарай.
2020-02-21 13:19
Шүдний оо болон шүд угаах аргууд
Олон хүмүүс ямар оогоор угаавал дээр вэ? Шүдээ яаж угаах вэ гэж асуудаг. Та ч бас энэ асуултын хариултыг мэдэхийг хүсч байвал энэхүү нйитлэлийг уншаарай.
2020-02-14 15:10
Ам зайлах уусмалын хэрэглээ нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлд хэрхэн нөлөөлж байгааг судалсан нь
Ам зайлах уусмал нь бактерийн эсрэг бодис найрлагандаа агуулдаг. Энэ нь азотын исэл үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг амны хөндийн бичил биетэнд нөлөөлж, улмаар бодисын солилцооны эмгэг чихрийн шижинг өвчний эрсдэлт хүчин зүйл болох магадлалтай байна. Энэхүү судалгааны зорилго нь 3 жилийн хугацаанд ам зайлах уусмалын хэрэглээ болон диабет/ предиабет үүсэх эрсдэлийн уялдаа холбоог судалж, үнэлэхэд оршино.
2020-02-03 20:00