• Dentsply Sirona-ын World Summit Tour цуврал арга хэмжээний энэ жилийн хамгийн сүүлчийн их хурал Шанхай хотод болно
    Ч. Гантөмөр

    SHANGHAI, China: Энэ жилийн хоёрдугаар сард Япон улсын Токио хот, 5-р сард Америкийн Сан-Диего хот, 6-р сард Францын Нице хотод зохион байгуулагдсан World Summit Tour 2017 цуврал арга хэмжээний сүүлийн конференц 11-р сарын 25-26-ы өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болох гэж байна.

    Арга хэмжээний талаар дахин сануулахад уг арга хэмжээнд оролцсон хүн бүр олон улсын болон бүс нутгийн экспертүүдийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт дэвшлийн талаарх лекцүүдэд сууж, олон төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд дээр гардан дадлагын семинарт хамрагдаж Dentsply Sirona-ын бүтээгдэхүүнүүдийн иж бүрдэлтэй танилцах боломжтой. Тус компаний бүтээгдэхүүний иж бүрдэлд имплант эмчилгээний иж бүрдэл, оношлогоо, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах дүрс оношлогооны төхөөрөмжийн иж бүрдэл, компьютерийн тусламжтай мэс засал хийх, яс нөхөн сэргээх материалууд болон өвчтөнд зориулсан CAD/CAM системийн иж бүрдэл орж байгаа бөгөөд ATLANTIS ба CEREC брэндийн бүтээгдэхүүнүүдтэй биечлэн танилцах боломжтой.

    Их хурлын үеэр оюутан, судлаачид, эмч нар ханын үзүүлэн байдлаар судалгааны материалаа танилцуулах боломжтой бөгөөд эмнэлзүй ба эрдэм шинжилгээ гэсэн хоёр төрлөөр 9-р сарын 15-аас өмнө абстрактаа илгээх хэрэгтэй гэнэ. Эмнэлзүй болон эрдэм шинжилгээ гэсэн төрлүүдээр тус бүр poster presenation-ы уралдаан явуулах бөгөөд дээрх хоёр төрлөөр шалгарсан нэг нэг илтгэгчид тус бүрт нь 1500 еврогийн шагнал олгоно.

    World Summit Tour арга хэмжээний хүрээнд Dentsply Sirona Implants имплантын салбар нь “Because inspiration and confidence matters” уриан дор дэлхийн тойрон аялал, арга хэмжээ зохион байгуулж байгаа ба энэ нь дэлхий даяар имплант эмчилгээ эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн амны хөндийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм байна.

     

    Бусад мэдээ

    Эрүүл шүд хөтөлбөрт хамрагдсан 74362 хүүхдээс 3210 хүүхдийн шүд эрүүл байжээ
    Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” хөтөлбөрт наймдугаар сарын 20-ны өдрийн мэдээгээр улсын хэмжээнд 74362 хүүхэд хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо үүний өмнөх долоо хоногоос 6845-аар нэмэгдсэн байна. 
    2019-09-11 19:30
    "Nomadic dentist" төсөл 2 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амжилттай хэрэгжлээ
    Манай багт Японы Доkkио Анагаах Ухааны Их Сургууль, Мотожима нэгдсэн эмнэлэг, АШУҮИС, Моритагийн Монгол дахь албан ёсны дистрибютер, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Хатгал сум дундын эмнэлгийн нүүр амны их эмч, эрүү нүүрний мэс заслын эмч нар оролцлоо.
    2019-09-11 14:01
    Шүлсний сорилын тусламжтайгаар олон төрлийн өвчнүүдийг эрт оношлох боломжтой боллоо
    Амны хөндийн шүлслэг орчин нь амны хөндийн төдийгүй эрхтэн тогтолцооны олон өвчнүүдийн мэдээллийг агуулдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогоод байгаа билээ. Лос Анжежлес, Калифорний Их Сургуул (UCLA)-ийн судлаачид шүдний салбарт хэрэглэгдэх чихрийн шижин, хавдар зэрэг хор хөнөөл өндөртэй өвчнүүдийг эрт үе шатанд нь илрүүлэх чадвартай шүлсний сорил (saliva test)-ыг гарган авсанаа танилцууллаа.
    2019-09-10 20:00