Архи, спиртлэг ундааны хэрэглээ нь амны хөндийн бичил биетний тэнцвэрт орчинд сөрөг нөлөө учруулдаг

Хүн амын дундах архи, спиртийн төрлийн ундааны хэрэглээ өндөр байгаа энэ үед New York University (NYU)-ийн Анагаахын сургуулийн судлаачид архины хэрэглээ амны хөндийн бичил биетний орчинд сөргөөр нөлөөлдөгийг баримтаар нотолсон судалгааны үр дүнг хэвлүүллээ. Энэхүү судалгаагаар өдөрт нэгээс олон удаа архи, спиртийн төрлийн ундаа хэрэглэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүст шүдний тулгуур эдийн өвчлөл, хорт хавдар, зүрх судасны эмгэг үүсгэгч нянгуудын хэмжээ хэт өндөр байгаа нь тогтоогдсон байна.

“Бидний судалгааны үр дүн нь архи, спиртийн төрлийн ундааны хэрэглээ нь амны хөндийн бичил биетнүүдийн орчны тэнцвэрт байдлыг хадгалахад сөрөг нөлөөтэй болохын маш тодорхой нотолгоо болж байгаа төдийгүй архи уух нь тамхи татахын нэгэн адил хорт хавдар болон архаг өвчлөлүүдтэй холбоотой нянгийн өөрчлөлтөнд хүргэдгийг дэлгэн үзүүллээ” гэж судалгааны багийн ахлагч NYU Langone Health’s Perlmutter Cancer Center-ийн Хүн ам зүйн шинжлэх ухааны салбарын эрхлэгч Dr. Jiyoung Ahn хэлж байна.

Dr. Jiyoung Ahn эмчийн үзэж байгаагаар АНУ-н хүн амын 10 хувь нь архины хамааралд орсон хэт их хэрэглээтэй хүмүүс бөгөөд энэ бүлэгт хамаарагдах эмэгтэй хүмүүс өдөрт архи, спиртийн төрлийн ундааг нэгээс илүү хэрэглэдэг бол эрэгтэй хүмүүсийн хувьд өдөрт хоёр ба түүнээс илүү удаа архи, спирт хэрэглэдэг гэнэ. Энэхүү судалгаагаар амны хөндийн орчинд байдаг 700 төрлийн бактерийн тэнцвэрт байдлыг сэргээж өгсөнөөр архи, спиртийн төрлийн ундааны хамааралтай эрүүл мэндийн асуудлаас сэргийлж болохыг тогтоосон байна.

Судалгаанд 55–87 насны нийт 1044 цагаан арьст хүмүүсийг голлон хамруулсан бөгөөд судалгааны материалыг одоо явагдаж буй хавдар судлалын эмнэлзүйн туршилт судалгаанаас түүвэрлэн авсан байна. Амны хөндийн нян бактерийн төлөв байдлыг 270 архи хэрэглэдэггүй хүмүүс, 614 архины хэрэглээ нэлээд өндөр хүмүүс, 160 архины хамааралт хүмүүст харьцуулан судалжээ.

Энэхүү судалгаа нь “Drinking alcohol is associated with variation in the human oral microbiome in a large study of American adults,” гарчигтайгаар Microbiome сэтгүүлийн 4 сарын дугаарт нийтлэгдсэн байна.

Бусад мэдээ

Шүдний зөөлцийн үрэвсэл
Шүдний хатуу эдүүдэд үүссэн цоорлын хөндий даамжирч хөнөөлт нян бактери ба тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисууд шүдний доторх хөндийрүү нэвтэрч судас мэдрэлийн багц, зөөлөн эдийг гэмтээн үрэвсүүлэхийг зөөлцийн үрэвсэл буюу пульпит гэж нэрлэдэг.
2020-07-23 20:15
Шүд яагаад өвддөг вэ?
Ихэнх хүмүүс шүдний өвдөлтийг тэвчихийн аргагүй, маш хэцүү өвдөлт гэж үздэг. Шүдний өвдөлт нь Шүд цоорох өвчний болон түүний хүндрэлүүдийн үед шүдний хатуу болон зөөлөн эдийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг. Шүд цоорлын тодорхой үе үе шатуудад шүд нь халуун болон хүйтэн зүйлээс эсвэл хүчиллэг болон чихэрлэг зүйлээс шалтгаалан өвддөг. Шүдний өвдөлтийн шалтгаан болж буй хүчин зүйлийг арилгахад (амаа бүлээн усаар зайлах, өвчин намдаах эм хэрэглэх г.м) хэдийгээр өвдөлт намжах боловч түүний гол шалтгаан бүрэн арилдаггүй.
2020-07-23 20:05
Шүд цоорох өвчин (шүд хорхойтох) гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.
2020-07-23 20:03