US Food and Drug Administration (FDA) хүүхдийн сүүн шүд шүдлэлтийн зовиурыг арилгадаг гэх хэрэгсэлүүдийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Хүүхдэд хамгийн анхны буюу сүүн шүд шүдлэх (цахиур цухуйх) нь өвдөлт болон таагүй байдал үүсгэсний улмаас хүүхэд үүндээ зовиурлан уйлагнадаг нь олон эцэг эхчүүдийг шүд шүдлэлтийн зовиурыг арилгадаг гэж сурталчилдаг бензокайн агуулсан бэлдмэлүүдийг хэрэглэхэд хүргэдэг. Бензокайн нь хэсгийн мэдээ алдуулагч бодис бөгөөд хүүхдэд зориулсан Anbesol, Hurricaine, Orajel, Baby Orajel ба Orabase нэртэй төрөл бүрийн өвчин намжаах бэлдмэлүүдэд агуулагддаг. Энэ мэдээллийг бэлтгэх болсон шалтгаан нь гадаад худалдаа, харилцаа хөгжсөн өнөөгийн нөхцөлд хэн нэгэн нь эдгээр бэлдмэлүүдийг гаднаас захиж авч ирэн хэрэглэж байж болзошгүй юм.

Хэдийгээр бензокайн агуулсан бэлдмэлүүд нь хүүхдийн амны зовиурыг арилгаж тайвшруулах боловч түүний уршгаар одоогоор маш ховор боловч онц аюултай болох нь тогтоогдсон метемоглобинэмия гэж мэргэжлийн үүднээс нэрлэдэг цусан дахь хүчилтөрөгчийн дутмагшилд хүргэдэг эмгэгийг үүсгэдэг. АНУ-ын FDA-ын эм зүйн албаны мэргэжилтэн Mary Ghods, R.Ph энэ эмгэг нь хүнд хэлбэрээр илэрсэн тохиолдолд үхэлд хүргэж болзошгүйг анхааруулж байна.

Энэ нь нэн ялангуяа 2 хүртэл насны хүүхдэд тохиолдвол илүү хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

Уг бэлдмэлийн аюултай байдлыг FDA-ийн зүгээс хамгийн анх 2006 онд анхааруулсан бөгөөд бензокайн агуулсан гельтэй холбоотой 29 тохиолдлыг бүртгэж авсан байна. Эдгээрийн 19 нь хүүхдэд илэрсэн бол 19 хүүхдийн 15 нь 2-оос доош насны хүүхдүүд байсан байна.

Иймд FDA байгууллагын зүгээс эцэг эхчүүд болон хүүхдийн асран хамгаалагчдад эрүүл мэндийн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөгүйгээр 2-оос доош насны хүүхдэд бензокайн агуулсан бүтээгдхүүн, хэрэгсэлүүдийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.

 

Метемоглобинэмия эмгэгийн шинж тэмдэг

- Хүүхдийн арьс цонхийж сааралтаж, уруул болон хумсны толио хөхөрнө

- Амьсгал хэм ойр ойрхон болж түргэснэ

- Хүүхэд үлбэгэр дорой болно

- Толгойгоо шөргөөж толгой өвдөх шинж тэмдэг үзүүлнэ

- Толгойгоо даахгүй унжгар болох

- Зүрхний цохилт түргэснэ

“Эмгэгийн шинж тэмдэг бэдмэл хэрэглэсний дараа хэдэн минутаас хэдэн цагийн ч дараа илэрч болзошгүй. Мөн бэлдмэлийг анх удаа хэрэглэсний дараа эсвэл нэлээд хэдэн удаа хэрэглэсний дараа ч үүсч болзошгүй” гэж эм зүйн мэргэжилтэн хэлж байна. Метемоглобинэмия шинж тэмдэг илэрсэн л бол хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ёстой. Хэрэв эмчлэхгүй цаг алдах юм бол эмийн бодис хүүхдийн тархи ба бүх биеийг хамарсан эргэшгүй өөрчлөлтөнд хүргэж амь насанд нь хүрч болзошгүй болохыг анхааруулж байна.

Иймд хүүхдийнхээ шүд шүдлэлтийн зовиурыг арилгаж байгаа гэж шүд шүдлэлтэнд тустай өвчин намжаадаг гэгддэг зүйлс, бэлдмэлүүдийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Жич: АНУ-ын Food and Drug Administration (FDA) байгууллага нь АНУ-ын төдийгүй дэлхийн хэмжээнд хоол хүнс болон эмийн бодисын хяналт зөвшөөрлийн чиглэлээр хамгийн нэр хүндтэй байгуулагуудын нэг юм.

 

Эх сурвалж: fda.gov

Бусад мэдээ

Балчир хүүхдийн шүдийг угааж өгөхдөө анхаарах зүйл
Хэдийгээр таны хүүхдийн шүд шүдлэж эхлээгүй ч гэсэн хүүхдийн шүдний ормыг нойтон хөвөнгөөр өдөрт нэг удаа арчиж өгч байх хэрэгтэй. Хүүхдийн сүүн шүд дөнгөж цухуйж эхлэмэгц түүний шүдийг хүүхдэд зориулсан дизайнтай, зөөлөн үстэй, сойзоор угааж, шүдийг угаахын зэрэгцээ буйланд массаж хийж өгч байх нь чухал. Хүүхэд ой 6 сартай болмогц шүдийг нь оройн цагаар хамгийн сүүлчийн хооллолтын дараа энгийн ус ашиглан угааж өгөх хэрэгтэй.
2020-07-21 12:59
Хөхүүл хүүхдийнхээ амны хөндийг хэрхэн арчилах вэ?
Таны хүүхдийн шүдний ирээдүй та хүүхдийнхээ амны хөндийг хэр сайн арчилахаас эхлэнэ. Таны хүүхдийн шүд цухуйхдаа гадны ямар нэг нөлөөлөх хүчин зүйлээс болж ирээдүйд ноцтой үр дагавар үүсэх гоо сайхан хувьд тааламжгүй байдал бий болж болно.
2020-07-21 12:18
Шүдний хөгжил: Сүүн шүднээс байнгын шүдэнд шилжих шилжилтийн үе
Байнгын шүдний тоо нь сүүн шүдний тооноос их учир байнгын бага араа шүд нь сүүн араа шүднүүдийн араас түрж ургадаг. Тэгвэл байнгын араа шүд нь түүний ард хоосон орон зайд ургаж гарч ирнэ. Хүүхдийн биеийн өсөлтийг дагаад эрүүний яс сунаж томрох бөгөөд энэ нь ийнхүү байнгын шүднүүд  ургах боломжийг олгоно.
2020-07-21 12:11