Их Британы Queen Mary University-н судлаачид шүдийг өөрөө засварлаж нөхөн сэргээдэг ломбоны материал гаргаж авахаар ажиллаж байна

Өнгөрсөн 5-р сард Их Британы  Queen Mary University-н зүгээс олон нийтэд анх удаа био идэвхит шиллэг биет бүхий шүдний оог бүтээснээ  танилцуулсан. Тэгвэл энэ удаа тус Их Сургуулийн судлаачид шүдний цоорлын шалтгаан болох няннгийн үйл ажиллагааг таслаж зогсоож, шүдийг дахин эрдсэжүүлэх замаар засварлаж нөхөн сэргээх шинэ төрлийн ломбоны материалын тайланг олон нийтэд таницууллаа.

Судлаачдын багийн ахлагч Prof. Robert Hill-ын мэдэгдэж байгаагаар биоидэвхит шиллэг биет бүхий энэхүү композит нь бага зэргийн цооролтой шүдийг дахин эрдэсжүүлэх төдийгүй тухай орчныг шүлтлэг болгосноор нян бактерийн үржих боломжийг таслан зогсоодог гэнэ. Энэхүү материал нь мөн шүдийг дахин эрдэсжүүлсэнээр шүдний эрдэс хоорондын бичил орон зайг дүүргэж өгөх тул тэр хэсэгт нян тогтож үржих боломжоо алдана.

“Америкт хийгдсэн судалгаагаар биоактив шиллэг композит нь энгийн иддэвхгүй ломбоны материалаас хамаагүй удаан тогтоцтой, хоёрдогч цоорол үүсдэггүй болохыг тогтоосон бөгөөд учир нь энэ материалын гүнрүү нян бактери нэвтрэх нь илүү бага байдаг”гэж тэрээр хэллээ.

 Одоогийн байдлаар Британи хүмүүс амандаа дунджаар 7 шүдний ломбо агуулж байгаа бол тэдгээрийн дийлэнх хэсэг нь амальгаман ломбо байгаа ба жилд 8 сая гаран ломбо шинээр тавиулдаг болохыг засгийн газрын харьяа агентлаг мэдээлж байна. Тэгвэл энэхүү шинэ төрлийн ломбоны материалыг гарган авсанаар хоруу чанар өндөр амальгаман ломбыг хэрэглээнээс шахан гаргах болно гэж үзэж байгаа юм байна.

“Олон улсын гэрээ хэлцлийн дагуу 2020 он гэхэд амальгаман ломбоны хэрэглээг их хэжээгээр бууруулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү үйл ажилагаанд биоидэвхит шиллэг биет бүхий ломбоны материал томоохон үүрэг гүйцэтгэнэ. Био идэвхит материал нь шинж чанарын хувьд ч гоо сайхны шаардлагын үүднээс ч маш чухал юм” гэж Queen Mary Innovations технологийн лицензийг эзэмшиж буй BioMin Technologies-ын CEO Richard Whatley хэлж байна.

Биоактив шиллэг биет бүхий шүдний оо энэ оны 5-р сараас Их Британи болон Европын улсуудын хэмжээнд худалдаанд гарсан бол одоогоор Энэтхуг улсын зах зээлд нийлүүлэгдэж эхлээд байгаа бол энэ оны сүүлчээс Хятад болон Америкиийн зах зээлд гарах төлөвлөгөөтэй байна. Тус ооны найрлаганд агуулагдах био идэвхит шиллэг биет нь fluorapatite ионыг өөртөө татах бөгөөд 8-12 цаг шүдэнд үйлчилсэнээр шүдийг илүү тэсвартэй бат бөх болгодог юм байна. Ердийн оо нь хэдийгээр өөртөө  фтор агуулах боловч түүнийг тогтоон барих нэгдэл байдаггүй тул амны хөндийд усаар угаагдан үр дүн нь амархан мууддаг. Мөн Queen Mary Их Сургуулийн судлаачдын судалгаагаар тус оогоор шүдээ угаах нь шүдний хэт мэдрэгшил бүхий хүмүүст үр дүнтэй болох нь батлагдсан байна.

Бусад мэдээ

Их Британы Queen Mary University-н судлаачид шүдийг өөрөө засварлаж нөхөн сэргээдэг ломбоны материал гаргаж авахаар ажиллаж байна
Өнгөрсөн 5-р сард Их Британы  Queen Mary University-н зүгээс олон нийтэд анх удаа био идэвхит шиллэг биет бүхий шүдний оог бүтээснээ  танилцуулсан. Тэгвэл энэ удаа тус Их Сургуулийн судлаачид шүдний цоорлын шалтгаан болох няннгийн үйл ажиллагааг таслаж зогсоож, шүдийг дахин эрдсэжүүлэх замаар засварлаж нөхөн сэргээх шинэ төрлийн ломбоны материалын тайланг олон нийтэд таницууллаа.
2020-07-21 14:35
FDI тандалт судалгааны хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн зарим нэг буруу ойлголт, дадал хэвшил байгааг илрүүлж зөвлөмж гаргалаа
Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI World Dental Federation) олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшилтэй холбоотой буруу ойлголтуудыг тодруулах зорилгоор нийт 12 улсын 12849 хүнийг хамруулсан онлайн тандалт судалгаа явуулсан бөгөөд онлайн судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөө ба хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийн талаарх ойлголтын хооронд томоохон зөрөө байгааг олж илрүүлсэн байна.
2020-07-21 13:16
Heraeus Kulzer фирм брэндийн дахин шинэчлэлт хийж дан Kulzer нэрийн дор үйл ажиллагаагаа явуулахаар боллоо
Ирэх долдугаар сараас эхлэн шүдний материал, технологийн салбарын үйлдвэрлэгч Heraeus Kulzer фирм зөвхөн Kulzer хэмээн товчилсон шинэ нэрийн дор үйл ажилагаагаа явуулах гэнэ. Mitsui Chemicals эцэг компанийхаа дэмжлэгээр Германы Ханау хотод байрлалтай тус фирм үйл ажиллагаагаа өргөтгөж хөгжлийн шинэ шинэ үйл ажиллагаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны гуравдугаар сард болох  International Dental Show (IDS) дээр тус фирм өөрийн шинэчилэгдсэн  corporate design-ы төрх байдлаараа гарч ирэх ажээ.
2020-07-20 18:16