GlareSmile шүдний сойз аравхан секундын дотор таны шүдийг бүрэн цэвэрлэх боломжийг амлаж байна

Амсхийх завгүй өнөөгийн амьдралын нөхцөл байдал дунд амны эрүүл ахуйдаа 4 минутыг зарцуулах нь танд хайран санагдаж байна уу?

Тэгвэл энэ одоо асуудал биш болсон гэж зохион бүтээгч  Dr. Aldo Dominici амлаж байна. Тэрээр өөрийн найз бизнесмен Mr. Niccolò Cerizza-ын хамтаар таны шүдийг аравхан секундын дотор бүрэн цэвэрлэх чадвартай бүрэн touch screen дэлгэц бүхий GlareSmile нэртэй ухаалаг шүдний сойз бүтээснээ зарлалаа.

“Бүх төрлийн цахилгаан шүдний сойзонд тохиолддог хамгийн түгээмэл асуудал нь түүний хэр сайн шүдийг цэвэрлэх эсэх нь хэрэглэгч түүнийг хэр зөв ашиглахаас шалтгаалдаг асуудал юм” “Энэхүү зөв ашиглах чадвар олгох тал дээр шүдний сойзыг хэрхэн зөв ашиглах мэдлэг мэдээллийн дутмаг байдал,  хувь хүн бүрт зөв хадалгаан хийх дадал зуршил байхгүй байгаа явдал, зайлшгүй хоёр минутын турш угаах зав зай байхгүй байх зэрэг нь нөлөөлж байна. Амьдрал дээр статистикийн судалгаагаар нийт хүн амын 70% нь шүдээ зөв угааж чаддаггүй гэсэн мэдээлэл нь бидэнд хүний чадвараас үл хамааран шүдийг цэвэрлэх чадвартай шинэ төрлийн төхөөрөмж бүтээх санааг өгсөн” гэж Dr. Dominici зохион бүтээгч Digital Trends сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна.

Өнөө үед ашиглагдаж байгаа цахилгаан сойзуудаас ялгаатай нь GlareSmile нь өөртөө шүдний бүх гадаргууг цэвэрлэх зориулалт бүхий 3 төрлийн эргэдэг сайзыг агуулсан бөгөөд хоёр гадна талд байрлалтай сойз нь шүдний үүдэвч болон хэлэн талыг угааж байхад голын сойз нь шүдний зажлах гадаргууг угаадаг байна. Маш хялбарханаар удирдагдах сойзны эргэлдэх хөдөлгөөн нь доороос дээшээ чиглэлд шүдний гадаргуугийн бүх өнгөр бохир зүйлсийг авахад шүдний нэг гадаргууд ердөө л 2,5 секунд зарцуулах гэнэ.

 

Бусад мэдээ

Шүдээ яаж эрүүл байлгах вэ?
Чихэр агуулсан хоол буюу ундаа хэрэглэснээс хойш цөөхөн хэдэн минутын     дараа амны хөндийд бичил биетний ялгаруулсан хүчил үүсч шүдний пааланг гэмтээдэг. Ийнхүү хүчилд идэгдсэн шүд маш амархан цоордог. Яг энэ үед фтор шаардлагатай байдаг. Тэрээр шүдний паланд нэвтрэн түүнийг бэхжүүлдэг. Фторыг шүднийхээ гаднаас нь болон дотроос нь өгч болно. Эхний тохиолдолд та фторжуулсан оо хэрэглэнэ, удаах тохиолдолд фтор агуулсан хоол хүнс зооглоно. Энэ хоёр аргыг хоёуланг нь хэрэглэх шаардлагатай.
2020-07-21 18:48
Шүдээ хэрхэн угаах нь зөв бэ?
Ихэнх шүдний мэргэжилтнүүд зөөлөн үстэй сойз нь өнгөр ба хоол хүнсний зүйлийг шүдний гадаргуугаас илүү сайн цэвэрлэдэг гэдэгтэй санал нийлдэг. Сойзны толгой жижиг байх нь шүдний гадаргууг цэвэрлэхэд дээр байхын зэрэгцээ хүрэхэд хэцүү гадаргуунуудыг ч угаах боломж олгоно. Үүний зэрэгцээгээр сүүлийн үед худалдаанд гарсан цахилгаанаар ажилладаг бүх төрлийн шүдний сойзууд нь ашиглахад сайн.
2020-07-21 16:41
Шүдний сойзоо хэрхэн арчилж хэзээ солих ёстой вэ?
Флорида мужийн шүдний их сургуулийн клиникийн профессор Sharon Cooper DDS, PhD-ын сануулж байгаагаар халдвартай хүний амнаас гарсан вирус, бактери нь шүдний сойзны гадаргуу дээр 7 хоногийн туршид амьдарч өвчин үүсгэж байна. Тэр ч байтугай таны буйлны шархаар халдвар дамжсанаар амны хөндийн эрүүл бичил организмууд өвчилж болно.
2020-07-21 16:39