Шүдээ хүч гаргаж дарж угаах нь зөв үү?

Ихэнх хүн шүдийг илүү удаан сайн дарж угаах нь илүү сайн гэж боддог. Харин судлаачид хүний шүд даралттай угаахад тодорхой хязгаар байх ёстой гэж үзсэн байна.

Ньюкасл их сургуулийн шүдний тулгуур эдийн салбарын профессор Peter Heaseman-"Амны хөндийд шүд болон буйлан дээр үлдэж наалдсан хоол хүнсний үлдэгдэлтэй өнгөрийг арилгахад шүд угаах зорилго оршино. Өнгөрийн зузаарал нь буйлны үрэвсэл болон цоорлыг үүсгэх шалтгаан болдог. Гэвч хэтэрхий удаан хугацаанд дарж угааснаар шүдний паалангийн гэмтэл болон буйлны үрэвслийг үүсгэж болно" гэсэн байна.

2 минутын турш хөнгөн дарах: Судлаач нар 12 сайн дурын хүн дээр 4 долоо хоногийн туршид электрон шүдний сойз ашиглан судалгаа хийжээ. Оролцогч нарт яаж угаахыг нь зааж даралт болон хугацааг нь компьютер дээр хэмжиж үзэхээс гадна шүд угаахаас өмнөх болон дараах өнгөрийн хэмжээг хэмжиж үзэж байсан байна. Судалгааны үр дүнд 150 гр даралттайгаар 2 минутын туршид шүдний өнгөрийг цэвэрлэхэд хангалттай гэж үзсэн ба үүнээс илүү урт хугацаанд илүү даралттайгаар шүд угаах юм бол буйлыг гэмтээж улмаар буйлны үрэвслийг үүсгэх болон шүдний пааланг гэмтээж шүдний паалангийн шархлааг үүсгэдэг байна.

Хэрвээ та шүдээ чанга дарж угаадаг бол та өөрөө шүдээ толинд шалгаж үзэх боломжтой. Таны шүд илүү даралттай угаадаг хэсгээр шүдний хүзүүвч илүү элэгдсэн, буйл тань шамарсан,  мэдрэг болсон байна.

Ийм үед та шүдний эмч дээр очих ёстой шүү гэж зөвлөе.

Бусад мэдээ

Шүдээ яаж эрүүл байлгах вэ?
Чихэр агуулсан хоол буюу ундаа хэрэглэснээс хойш цөөхөн хэдэн минутын     дараа амны хөндийд бичил биетний ялгаруулсан хүчил үүсч шүдний пааланг гэмтээдэг. Ийнхүү хүчилд идэгдсэн шүд маш амархан цоордог. Яг энэ үед фтор шаардлагатай байдаг. Тэрээр шүдний паланд нэвтрэн түүнийг бэхжүүлдэг. Фторыг шүднийхээ гаднаас нь болон дотроос нь өгч болно. Эхний тохиолдолд та фторжуулсан оо хэрэглэнэ, удаах тохиолдолд фтор агуулсан хоол хүнс зооглоно. Энэ хоёр аргыг хоёуланг нь хэрэглэх шаардлагатай.
2020-07-21 18:48
Шүдээ хэрхэн угаах нь зөв бэ?
Ихэнх шүдний мэргэжилтнүүд зөөлөн үстэй сойз нь өнгөр ба хоол хүнсний зүйлийг шүдний гадаргуугаас илүү сайн цэвэрлэдэг гэдэгтэй санал нийлдэг. Сойзны толгой жижиг байх нь шүдний гадаргууг цэвэрлэхэд дээр байхын зэрэгцээ хүрэхэд хэцүү гадаргуунуудыг ч угаах боломж олгоно. Үүний зэрэгцээгээр сүүлийн үед худалдаанд гарсан цахилгаанаар ажилладаг бүх төрлийн шүдний сойзууд нь ашиглахад сайн.
2020-07-21 16:41
Шүдний сойзоо хэрхэн арчилж хэзээ солих ёстой вэ?
Флорида мужийн шүдний их сургуулийн клиникийн профессор Sharon Cooper DDS, PhD-ын сануулж байгаагаар халдвартай хүний амнаас гарсан вирус, бактери нь шүдний сойзны гадаргуу дээр 7 хоногийн туршид амьдарч өвчин үүсгэж байна. Тэр ч байтугай таны буйлны шархаар халдвар дамжсанаар амны хөндийн эрүүл бичил организмууд өвчилж болно.
2020-07-21 16:39