Кофейн нь газтай ундаа хэрэглэх дур хүслийг өдөөж өгдөг болохыг баталлаа

Австралийн Дэкин Их Сургуулийн судлаачид кофейн нь газтай ундаа хэрэглэх дур хүслийг өдөөж өгдөг тухай саяхны судалгааныхаа үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Судлаачид хүнсний зүйлд кофейний агууламжийг хянах хатуу хяналт хэрэгтэй байгааг дурдаад энэхүү кофейноос шалтгаалсан газтай ундааны хэт их хэрэглээ нь таргалалт болон эрүүл мэндийн бусад асуудал тухайлбал шүдний цоорол зэрэг нийгмийн халдварт өвчнүүд үүсгэж байгааг санууллаа.

Судлаачид судалгаандаа 18-30 насны 99 хүн хамруулсан бөгөөд тэдгээр нь судалгаанд хамрагдаж байгаагаа мэдээгүй бөгөөд судлаачид санамсаргүй түүврийн байдлаар кофейн агуулсан ундаа уух бүлэг болон кофейн агуулаагүй ундаа уух бүлэг болгон ангилж ажиглалтыг явуулсан байна. Кофейн агуулсан ундааны кофейны агууламж нь өргөн хүрээнд худалдаалагддаг coca cola-ний агууламжтай адил түвшинд байсан байна. Ундааны хэрэглээг 28 хоногийн туршид хянаж судалгааг явуулжээ.

Кофейн агуулсан ундааны бүлгийн хүмүүс нь агуулаагүй бүлгийн хүмүүсээсээ ундаа их хэмжээгээр ууж байгааг судлаачид ажигласан байна. Тухайлбал кофейн агуулсан бүлгийн хүмүүс өдөрт дунджаар 419 мл ундаа ууж байсан бол кофейн агуулаагүй хүмүүс нь 273 мл-ийг ууж байсан гэнэ.

“Бидний энэхүү эрэл хайгуул нь газтай ундаанд нэмж өгдөг кофейн нь энэ төрлийн ундааг хэрэглэх дур хүслийг нэмэгдүүлж өгдөг бөгөөд үүний улмаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч таргалалтын тархалт тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа юм гэдгийг харуулахыг зорьсон юм” гэж судалгааны багийн ахлагч Эрүүл Мэндийн салбарын профессор  Dr Lynn Riddell хэлж байна.

Кофейн хэмээх энэхүү бодисыг чихэр нэмж хэрэглэдэг ундаанууд тухайлбал кофе, цай, кола зэрэгт нэмж өгдөг. Дэлхий даяар энэ төрлийн ундаануудыг хүн бүр өдөр тутмын хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байна. Одоогоос яг нэг жилийн өмнө Аделайд Их Сургуулийн судлаачид Австралийн хэмжээнд 16508 сургуулийн хүүхдүүдэд хийсэн судалгаагаар Австралийн сурагчдын тэн хагасаас илүү нь өдөр тутам газтай, чихэрлэг ундаа хэрэглэдэг болох нь батлагдсан. Чихэрлэг ундааны хэрэглээ нь шүдний өвчнийг дагуулдаг бөгөөд энэхүү өвчин нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудал юм гэж Австралийн Шүдний Холбоо үзэж байна.

Австрали, Шинэ Зеландын Хүнсний Стандартын байгууллагын мэдээллээр тус байгууллага нь бие даасан үйл ажиллагаа явуулдагийн хувьд хүний биед дасал үүсгэдэг хүнсний зүйлсийн стандартыг шинэчилэн боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм байна.

Энэхүү судалгаа нь “Caffeine increases sugar-sweetened beverage consumption in a free-living population: A randomised controlled trial” гарчигтайгаар 1-р сарын 8 өдрийн  British Journal of Nutrition-д хэвлэгдсэн байна.

Бусад мэдээ

Кальци бол хамгийн хэрэгцээтэй эрдэс бодис
Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг орой бvр зурагтаар явах реклам сурталчилгааны ачаар бараг хvн бvр мэдэх болжээ. Гэвч рекламны улмаас сvv уучихаар л өдрийн нормоо авч биеийн кальци хэвийн хэмжээндээ болчихно гэж боддог маань эндvvрэл бололтой.
2020-07-23 19:59
Хоол хүнсээ сайн зажилж идэх нь амны хөндийн дархлааг нэмэгдүүлж, халдвараас сэргийлдэг
“Хоолоо зажилж ид” энэ үгийг хүүхэд байхдаа та олон удаа сонсож байсан байх. Тэгвэл хоолыг зажилж идэх нь дархлааны эсийг дэмжин халдвараас сэргийлдэг бөгөөд хоолыг зажилж идсэнээр амны хөндийн TH 17 эсийн ялгаруултыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. TH 17 эсийн нэг хэсэг нь хортой өвчин үүсгэгч эсрэг төрөгчийг ашиглан эрүүл мэндэд тустай "friendly bacteria" –нөхөрсөг бактери болгон бие махбодид дасан зохицуулдаг.
2020-07-21 18:57
Пробиотик бичил биетнүүдийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсоноор Пробиотик бичил биетнүүд гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр байдаг бөгөөд орчин тойрныхоо эмэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж бие организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг микроорганизмуудыг хэлдэг байна. Эдгээр биетүүд ходоод гэдэсний замд байралдаг бөгөөд хүний биед эмгэг үүсгэдэггүй бөгөөд мөн хоруу чанаргүй.
2020-07-21 18:39