Тансаг зэрэглэлийн шүдний сойз 3200 еврогоор худалдаалагдна

Ихэнх хүмүүсийн хувьд шүдний сойз бол ердийн өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгсэлүүдийн л нэг. Үнийн хувьд тийм ч үнэтэй биш бөгөөд энэ нь тодорхой хугацаанд сойзоо сольж байх боломж олгодог. Тэгвэл Reinast тансаг зэрэглэлийн шүдний сойзыг нэг авсан хүн түүнийг удаан хугацаанд хэрэглэж болох гэнэ. Энэ дээд зэрэглэлийн цэвэршүүлсэн титаны хайлшаар хийгдсэн сойзийг 3200 еврогоор худалдаалах юм байна. Энэ сойз нь анх Арабын зах зээлд зориулж Герман улсад үйлдвэрлэж байсан бол зорилтот зах зээл дээрээ байр сууриа нэгэнт олсон тул одоо онлайнаар дэлхий нийтэд худалдаалагдаж эхэлж байгаа гэнэ.


Уг сойзыг бүтээгчидийн зорилго нь шүдийг маш сайн цэвэрлэдэг мөртөө дизайны шийдлийн хувьд цаг хугацаанд хэзээ ч хуучирахгүй урт удаан хугацаанд ашиглагдах сойз бүтээх байсан гэнэ. Энэхүү удаан хугацаанд ашиглагддаг тансаг зэрэглэлийн сойз нь хэн нэгэнд өгөх хамгийн сайн бэлэг болно гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна.  


Энэ сойз нь шүдний эмч нар болон инженерүүдийн хамтын ур ухаанаар бүтээгдсэн бүтээл бөгөөд 74 грамм жинтэй гадуураа нянгийн эсрэг бүрхэвчээр хучигдсан. Аманд орох хэсэг нь зөөлөн жийргэвчтэй бөгөөд түүнийг нь төрөл бүрийн өнгөний сонголттойгоор шийдэж өгсөн. Сойзийг хувь хүнд зориулан тусгайлан нэр, гэр бүлийн сүлд, компаний логотойгоор захиалан хийлгэж болно.
Ийм тансаг зэрэглэлийн сойз бүтээх санаа аль 2006 онд төрсөн бөгөөд түүнээс хойш 6 жилийн турш уг санааг хөгжүүлсэний дараа 2012 онд анхы бүтээгдэхүүн зах зээлд гарсан байна.

Бусад мэдээ

Зарим шүдний төхөөрөмжийн үүсгэж буй цахилгаан соронзон орноос болгоомжил
Шүдний эмчилгээ болон үйлчилгээний салбарт ашиглагдаж буй гэрлийн аппарат, цахилгаан сойз зэрэг төхөөрөмжүүдийн үүсгэж буй бага давтамжийн цахилгаан соронзон орон нь хүний эрүүл мэндэд хангалттай хор нөлөөтэй болохыг Японы Нийгата хотод байрлах Nippon Их Сургуулийн судлаачид зарлалаа. Туршилтаар индукцын цахилгаан гүйдэл нь зөвхөн амны хөндийд ашиглагддаг металл багажнуудад төдийгүй шүдэнд үүсдэг болохыг илрүүлжээ.
2020-07-23 20:36
Дэлхийд анхдагч нүүрстөрөгчийн нэгдэл агуулсан, хэт авиагаар цэвэрлэгч шүдний сойз
Швейцарын шүдний материалын үйлдвэрлэгч Megasmile фирм дэлхийд анх удаа шүдний гадаргууг зүлгэж өнгөлөх зориулалттай нүүрстөрөгчийн карбон нэгдэл агуулсан хэт авиагаар ажиллагч шүд цайруулах үйлчлэлтэй шүдний сойз үйлдвэрлэлээ. Оонд байдаг зүлгэгч бодисоос ялгаатай нь уг карбон нэгдэл нь паалан тугалмайн эдүүдийг гэмтээлгүйгээр шүдний гадаргууг маш зөөлөн зүлгэж өнгөлдөг бөгөөд шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй болон гажиг заслын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд хэрэглэхэд маш тохиромжтой гэнэ. 
2020-07-21 18:50
Тансаг зэрэглэлийн шүдний сойз 3200 еврогоор худалдаалагдна
Ихэнх хүмүүсийн хувьд шүдний сойз бол ердийн өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгсэлүүдийн л нэг. Үнийн хувьд тийм ч үнэтэй биш бөгөөд энэ нь тодорхой хугацаанд сойзоо сольж байх боломж олгодог. Тэгвэл Reinast тансаг зэрэглэлийн шүдний сойзыг нэг авсан хүн түүнийг удаан хугацаанд хэрэглэж болох гэнэ.
2020-07-21 18:41