Шүдний тулгуур эдийн өвчин ба таргалалт

Ихэнх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд таргалалтыг архаг өвчин гэж үздэг. Ялангуяа АНУ-ын хэмжээнд олон жилийн өмнөөс таргалалт өсөн нэмэгдэж байгаа нь тодорхой болсон бөгөөд нийгмийн залуу үеийнхэн дунд энэ нь илт ажиглагдах болоод байна. Судалгаагаар таргалалт нь артерийн даралт ихсэх өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, үений үрэвсэл артрит, зүрх судасны өвчин, эмгэг, амьсгалын замын асуудлууд хөхний, түрүү булчирхайн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдоод байна. Мөн сүүлиийн үеийн шүдний салбарт хийгдсэн судалгаагаар тулгуур эдийн өвчинд өртөх эрсдлийг мөн өсөн нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчилэн судалгаагаар биеийн жингийн үзүүлэлт өндөртэй хүмүүст үрэвсэлийн протейны нийлэгжилт өндөр түвшинд байдаг нь ч тогтоогдоод байна.

Биеийн жингийн үзүүлэлтээр илүүдэл жинтэй гэсэн ангилалд АНУ-ын хүн амын 60-аас дээш хувь нь хамрагддаг байна. Ялангуяа хүн амын дундах Африк гаралтай эмэгтэйчүүдийн дунд таргалалт илүү өндөр хувьтай байдаг бөгөөд тэдгээр хүн амын дунд чихрийн шижин ба зүрх судасны өвчний тархалт өндөр хувьтай байна.

Шүдний мэргэжилтнүүдийн хувьд өвчтөнөөс асуумж авч байх явцадаа таргалалтанд нөлөөлж болох эрүүл мэндийн ямар нэгэн асуудлыг олж илрүүлсэн бол тухайн өвчтөнийг заавал дотрын ерөнхий мэргэжлийн эмчид илгээн шинжилгээ өгүүлж байх хэрэгтэй. Амны хөндийн асуудлыг мөн сайтар судлан үзэж эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа илүүдэл жингийн асуудлыг бодолцож байх шаардлагатай. Амны хөндийд байх үрэвсэлийг намжаах зорилгоор буйлны дээр болон доор агуулагдах шүдний өнгөр, чулууг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд амны хөндийн эрүүл ахуйг сахих бүх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч шүдний завсар хоорондохоо завсрын утсаар цэвэрлэх, өдөрт шүдээ дор хаяж хоёр удаа фтортой оогоор угаах зэргээр үрэвсэл үүсэхээс сэргийлж байхыг зөвлөж хэвшүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Бусад мэдээ

Буйлны үрэвсэл амны хөндийн үрэвслийг өөрөө эмчлэх гэж оролдох хэрэггүй. Мэргэшсэн эмчид хандагтун
Шүдний холбогдолтой сайтал тавигдсан мэдээллийн дор “буйлны үрэвсэлийг яаж эмчилэх вэ?” гэж асуусан байх нь олонтоо. Тэгмэгц түүн дээр дөрөөлөн сайн дурын их мэдэгч нар түмэн янзын зөвлөгөө бичсэн байдаг. Эмч гэхээс илүү өөр хоорондоо ч бид нар ихэвчлэн зөвлөгөө өгдөг. За бараг иог хий л гэх нь бараг.
2020-07-23 20:10
Буйлнаас цус гарах эмгэг
Зарим үед хатуу хоол хүнс зажлаж байх үед эсвэл шүд угаах үед, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед буйлнаас цус гарах нь бий. Хэрэв яг хаанаас цус гарч байна гэдгээ олж чадах юм бол яг тэр хэсэгт буйл нь ердийн буйлнаас илүү улайсан харагдана. Хэрэв буйлнаас цус гарч байгаа л бол түүнийг дахин аль болох цочроохгүй байхын тулд хатуу хоол хүнс идэхдээ, шүд угаахдаа, шүдний завсар цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
2020-07-21 20:58
Буйлны ховил гүн байх нь амны хөндийн эрүүл мэнд эрсдэлд орсоныг илтгэнэ
Америкийн Шүдний Холбоо (American Dental Association)-ы мэдээллээр бол шүдгүйдэлд хүргэж байгаа шалтгааны 90% нь холбоосын үрэвсэл болон шүдний цоорлын хүндрэл гэнэ. Америкийн Өвчний Хяналт Урьдчилан сэргийлэлтийн Төв (Centers for Disease Control and Prevention)-ийн мэдээллээр Америкийн иргэдийн бараг тэн хагас нь шүдний холбоос эдийн үрэвсэл өвчинд нэрвэгдсэн гэнэ.
2020-07-21 20:44