Жирэмсэн үе: Амттанд хорхойсоод байвал яах вэ?

Хэдийгээр жирэмсэн болсон үед хоол хүнсэнд дургүй болж зарим үед хархаас огиудас хүрдэг ч зарим нэг төрлийн хүнсэнд бүр илүү хорохойсч ирдэг. Хэрэв та чихрийн төрлийн амттанд хорхойсч байгаа бол энэ нь таны шүдийг цооролд өртөх эрсдэлд оруулж байгааг анхаараарай. Чихрийн хэрэглээг хасаж үнэхээр чадахгүй бол аль болох сахар бага агуулсан зүйлсийг сонгон хэрэглэх нь зөв.

Амттанаар л хорхойгоо дарахгүй бол болохгүй байгаа бол эрүүл мэндэд ашиг тустай амттан жимс, иогурт тараг хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Боломжтой бол амттан идэх цагаа хоол идэх үетэйгээ аль болох ойртуулж хоол идсэний дараа шүдээ сайтар угааж хэвших хэрэгтэй. Хэрэв хоол идэх цагтайгаа ойртуулж үнэхээр боломгүй бол амттан идсэнийхээ дараа амаа цэвэр усаар эсвэл сүүгээр зайлах хэрэгтэй. Энэ нь таны шүдийг амттан чихрийн хэрэглээнээс болж үүсэх цооролд өртөх эрсдлийг бага ч атугай бууруулж өгөх болно.

Бусад мэдээ

Жирэмсэн үе: Амттанд хорхойсоод байвал яах вэ?
Хэдийгээр жирэмсэн болсон үед хоол хүнсэнд дургүй болж зарим үед хархаас огиудас хүрдэг ч зарим нэг төрлийн хүнсэнд бүр илүү хорохойсч ирдэг. Хэрэв та чихрийн төрлийн амттанд хорхойсч байгаа бол энэ нь таны шүдийг цооролд өртөх эрсдэлд оруулж байгааг анхаараарай. Чихрийн хэрэглээг хасаж үнэхээр чадахгүй бол аль болох сахар бага агуулсан зүйлсийг сонгон хэрэглэх нь зөв.
2020-07-21 20:16
Жирэмсэн үе: Өглөөний цагаар дотор муухайрах
Өнөө үед жирэмсэн үедээ өглөөний цагаар дотор муухайрч эвгүйрхдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт эмэгтэйчүүдийн 80%-д хүрээд байна. Үнэхээр өглөөн цагаар дотор муухайрч, хордлого өгч яая даа гэж байгаа эмэгтэйд шүдний асуудал нь хойш тавьж болох дараа шийдэх асуудлуул шиг санагддаг нь аргагүй юм. Гэвч энэ үедээ тээршаалгүйгээр шүдэндээ анхаарах нь сүүлд үүсэж болох олон асуудлуудаас сэргийлж өгнө гэдгийг ойлгох нь чухал.
2020-07-21 20:13
Жирэмсэн үе: Та хүүхэдтэй болохоор шийдсэн бол
Жирэмсний явцад амны хөндийгөө арчилж эрүүл байлгана гэдэг бол таны хувьд хоол идэх дур нэмэгдэж өлсөх, өглөө дотор муухайрах жирэмсний хордлоготой харьцуулбал тийм ч чухал биш мэт санагдаж байж болох юм. Гэвч мэргэжлийн судалгааны байгууллагууд жирэмсний явцдаа амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал зүйл юм гэдгийг тогтоосон байдаг.
2020-07-21 20:12