Шүдний элэгдэл

Ямар ч шүд хүний амьдралын жамаар аажим аажим элэгдсээр л байдаг. Судлаачдын үзэж байгаагаар бол хүний шүд хэвийн нөхцөлд зажлалтын улмаас жилдээ үсний ширхэгийн түвшний хэмжээнд элэгддэг гэнэ. Гэхдээ л шүдний физиологийн хэвийн элэгдэлийг хүний насжилтыг тодорхойлох шууд нотолгоо болгох нь зохимжгүй юм. Нөгөө талаар нийт хүн амын гуравны нэг хувийн шүдний элэгдэл нь хэвийн элэгдэл гэж үздэг хэмжээнээс илүү ихээр элэгдэлд өртсөн байдаг.  Эдгээр хүмүүс нь шүдээ хэвийн хэмжээнээс их хавирдаг байж магадгүй бөгөөд дийлэнх хэсэг нь бруксизм гэж нэрлэдэг нойрон дундаа шүдээ хавирах эмгэгтэй байдаг.

Үүний улмаас зарим нэг хүмүүсийн шүд нь цөгцний өндрийнхөө ихэнх хэсгийг байхгүй болтол элэгдсэн байх бөгөөд инээх үед шүдгүй мэт харагддаг. Шүдний элэгдлийн уг шалтгаан нь их хүнд учир элэгдсэн шүдийг эмчлэх нь бас төдийлэн хялбар зүйл биш юм.

Дараах эмчилгээний хувилбарууд байж болно:

- Пааландах
- Нүүрэвч хийх
- Бүрээс хийх
- Гажиг заслын эмчилгээ
- Тулгуур эдийн мэс засал (буйл тайрах мэс ажилбар)
- Шүд хамгаалах ялтас зүүлгэж элэгдэл даамжирахаас сэргийлэх

Бусад мэдээ

Bruxism буюу Шүд хавирах эмгэг гэж юу вэ?
Bruxism буюу шүд хавирах эмгэг гэдэг нь өөрийн эрхгүй шүдээ хавирах ба  буруу зуух зуршил бөгөөд тухайн хүн үүнийгээ мэдэхгүй эсвэл мэдсэн ч зогсоож чадахгүй байх архаг явцтай зуршил юм. Үүнийг нилээд  их тохиолддог ба стрессийн нэг төрөл гэж үздэг.
2020-07-23 20:08
Шүдний элэгдэл
Ямар ч шүд хүний амьдралын жамаар аажим аажим элэгдсээр л байдаг. Судлаачдын үзэж байгаагаар бол хүний шүд хэвийн нөхцөлд зажлалтын улмаас жилдээ үсний ширхэгийн түвшний хэмжээнд элэгддэг гэнэ. Гэхдээ л шүдний физиологийн хэвийн элэгдэлийг хүний насжилтыг тодорхойлох шууд нотолгоо болгох нь зохимжгүй юм.
2020-07-22 17:22
Хүчиллэг ундааны хэрэглээ нь шүдний эмгэг элэгдэлд хүргэдэг
Шүдний эмгэг элэгдэл нь олон шалтгаантай боловч элэгдэл үүсгэдэг нэг гол шалтгаан нь хүчиилэг ундааны хэрэглээ юм. Сүүлийн үед шүдний салбарын ихэнх ном хэвлэлд шүдний элэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс нь уламжлалт хэв шинжээсээ хальж хүн амын амьдралын хэв маягтай уялдаж ихсэж байгааг тэмдэглэх болсон байна.
2020-07-21 20:51