Эхчүүдийн амны хөндийн бактерийн үзүүлэлтээр хүүхдүүдиийн шүд цооролд өртөх магадлалыг урьдчилан мэдэх боломжтой

АНУ-д саяхан явагдсан судалгаагаар эхчүүдийн амны хөндий дэх цоорол үүсгэгч нянгуудын өндөр түвшний үзүүлэлт нь хүүхдэд нь шүдний цоорол үүсэх индикатор болох боломжтойг тодорхойлсон байна. Уг судалгааны өгүүлэлд нийтэлсэнээр бол эхчүүдийн шүлсэнд байх нянгийн орчин нь хүүхдийн амны хөндийн халдвартай холилдоогүй ч дангаараа хүүхдийн шүдний эрт үеийн цоорол үүсгэх боломжтой гэнэ. 

Калифорний Их Сургуулийн судлаачид амьжиргээны түвшин доогуур бага орлоготой латин америк гаралтай эхчүүд болон хүүхдүүдийг төрсөний дараах 36 сарын турш 3 болон 6 сарын зайтай судлаж хүүхдүүдийн цооролд өртөх магадлалыг тодорхойлсон байна. Судалгаанд нийт 243 эх хүүхэд хамрагджээ.

Судалгаагаар эхчүүдийн шүлс болон амны хөндийн орчиноос стрептококк мутанс болон лактобацилл нянгуудын сорил авч уг нянгийн үзүүлэлт өндөр эхчүүдийн хүүхдүүдийг шүдний цооролгүй хүүхдүүдтэй харьцуулан үзсэн байна. Үр дүн нь амны хөндийн нянгийн орчин өндөр эхчүүдийн хүүхдүүд жирийн хүүхдүүдээс 2 дахин их шүдний цооролтой байсан байна. 

Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр бол шүдний цоорол үүсгэгч стрептококк мутанс нян нь сүүн шүд шүдлэсэн даруйд эхээс дамжин халдварладаг байна. Иймд холбооны зүгээс ер нь гэр бүлүүдийг ялангуяа эхчүүдийг хүүхэд төрөхөөс өмнө шүдний эмчид очиж амны хөндийгөө эрүүлжүүлж цоорол үүсгэгч нянгуудын түвшинээ бууруулахыг зөвлөж байна. 

Энэхүү судалгаа нь "Maternal Oral Bacterial Levels Predict Early Childhood Caries Development," нэртэйгээр Journal of Dental Research-ийн 2013 оны 12-р сарын 19 дугаарт хэмвэлгдсэн тул та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйг дээрх өгөгдлийн дагуу хайж үзнэ үү.

Бусад мэдээ

Эхчүүдийн амны хөндийн бактерийн үзүүлэлтээр хүүхдүүдиийн шүд цооролд өртөх магадлалыг урьдчилан мэдэх боломжтой
АНУ-д саяхан явагдсан судалгаагаар эхчүүдийн амны хөндий дэх цоорол үүсгэгч нянгуудын өндөр түвшний үзүүлэлт нь хүүхдэд нь шүдний цоорол үүсэх индикатор болох боломжтойг тодорхойлсон байна. Уг судалгааны өгүүлэлд нийтэлсэнээр бол эхчүүдийн шүлсэнд байх нянгийн орчин нь хүүхдийн амны хөндийн халдвартай холилдоогүй ч дангаараа хүүхдийн шүдний эрт үеийн цоорол үүсгэх боломжтой гэнэ. 
2020-07-23 20:18
Эцэг эхчүүдийн хүүхдийн шүдний эмчээс асуудаг хамгийн түгээмэл асуултуудын хариулт
Хүүхдийн шүдийг хэрхэн цэвэрлэх,  шүдний оо, хазалт, зуулт, цоорол гэх мэтчилэн маш олон асуултуудыг эцэг эхчүүд шүдний эмчээс асуух хүсэлтэй байдаг. Тиймээс бид энэ удаа хүүхдийн шүдний эмч Fina Lopez D.M.D болон Mary Lee April Roxas-Cagatin, D.M.D нарын зөвөлгөөг хүргэж байна.
2020-07-21 14:37
Зүй зохистой хооллолт шүдний эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
Зүй зохистой, зөв хооллолт гэдэг нь хүний биеийг эрүүл,сэргэлэн цовоо байлгахад шаардлагатай шим тэжээлийг бүрэн хангаж чадах хоол хүнсийг тунгий нь тааруулж зөв хэрэглэх явдал юм. Таны бие өдөр тутам өөрийг нөхөн төлжүүлж, шинээр булчин, яс, арьс, цус бүтээж байдаг. Тэгвэл  таны идэж байгаа хоол хүнс эдгээр шинээр бүтээгдэж буй эд эрхтнүүдийн үндсэн орц найрлага нь болж өгдөг.
2020-07-21 12:08