Шүд цайруулалтын тухай бид юу мэдвэл зохилтой вэ?

 Шүд цайруулалтын тухай бид юу мэдвэл зохилтой вэ?
Цасан цагаан шүд. Мэдээж ийм шүдтэй болохыг олон хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд их  хүсдэг.  Мэдээж үүнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гарч буй рекламууд түлхэц үзүүлдэг. Цагаан тэгээд гоё шүдтэй байх нь тухайн хүн хэр зэрэг хөрөнгөтэй тэгээд нийгэмд хэр зэрэг байр суурь эзэлсэн болохыг мөн  тэрээр өөртөө хэр зэрэг арчаатай вэ гэдгийг илтгэдэг. Гэвч рекламанд яаж ийм болсоныг  бас ямар эрсдэл гарч болохыг, туршлагатай эмчээр хийлгэхгүй бол цашдаа юу болж болохыг мэдээж үзүүлдэггүй.

Тиймээс шүд цайруулах гэдэг нь хариуцлагатай,  эрсдэлтэй ажилбар тул түүний улмаас гарах таагүй байдал хүндрэлийг шийдэж чадах туршлагатай шүдний эмчээр л хийлгэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед гоо сайхны салонууд шүд цайруулна гэсэн реклам явуулж байгаа. Шүд цайруулалтын улмаас үүссэн шүдний хүндрэл бэрхшээлийг ердийн гоо сайханч шийдэж чадахгүй  нь хэнд ч ойлгомжтой.

Шүдний эмч нарын мэргэжлийн түвшний ойлголтоор бол цасан цагаан шүд гэдэг нь тухайн хүний биеийн эрүүл мэнд сайн байгааг илтгэх үзүүлэлт биш юм. Энгийн хүмүүс шүдийг арьстай холбож харьцуулж ойлгох гээд байдаг. Цагаан нөсөө толбогүй арьс бол мэдээж тухайн хүний эрүүл мэндийг илтгэнэ. Гэвч шүд бол тийм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Шүдний өнгө нь шар ч гэсэн биеийн эрүүл мэнд асуудалгүй хүмүүс олон бий. Иймд шүдний өнгөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь ерөнхий биеийн эрүүл мэндийн байдал бус тухайн хүний хэрэглэж буй хоол хүнс, ууж буй ундаа юм. Хоол хүнс болон ундаанд агуулагдах будагч бодисууд нь шүдний өнгийг өөрчлөхөд шууд нөлөөлдөг. Түүний нэг нь мэдээж кофе. Түүнчилэн тамхи таталт хорт зуршил

Шүдний өнгөө яавал хэвийн хадгалах вэ? Шүдний эмч нар танд жилдээ ядаж 2 удаа шүдээ мэргэжлийн түвшинд цэвэрлүүлэхийг зөвлөдөг. Мэдээж та өглөө бүр бас өдөр тэгээд орой шүдээ угааж байгаа. Гэвч мэргэжлийн цэвэрлэгээ гэдэг нь өөр юм. Таны шүдний сойзны үл хүрэх хэсгүүдийг багажаар, хэт авиагаар цэвэрлэдэг. Мэргэжлийн цэвэрлэгээний үр дүнд таны шүдний гадаргууд байх өнгөр, хүнсний будагч бодисууд, буйлны ховилд үүссэн шүдний чулуу арилна. Гэвч энэ бол зөвхөн шүдний гадаргуу дээр хийж буй ажилбар учир шүдний паалангийн гүнд нэвчсэн будагч бодис, өнгөний өөрчлөлтөнд нөлөөлөхгүй. Иймд паалангийн гүнд буй өнгөний өөрчлөлтийг химийн бодисоор үйлчилж цайруулдаг.

Мэргэжлийн түвшний шүд цайруулалтыг гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөлд цайруулах гэж 2 ангилдаг.  Гэвч энэ 2 нь өөр хоорондоо тусдаа үйл ажиллагаа биш юм. Эмнэлгийн нөхцөлд тусгай зориулалтын гэрлийн тусламжтайгаар цайруулагч бодисыг паалангийн гүнд нэвчүүлдэг. Энэ үед цайруулалтын үр дүн шууд мэдрэгддэг. Энэхүү цайруулалтын үйлчилгээг хадгалахын тулд гэрийн нөхцөлд цайруулах бодисыг ашигладаг. Үүний тулд шүдний эмч тухайн хүнд зориулан шүдэнд нь таарах цайруулах халбага бэлдэж өгөх бөгөөд түүнд цайруулагч бодисоо хийн унтахдаа зүүдэг. Цайруулах халбагыг 5-10 удаа зүүх шаардлагатай.

Зарим хүмүүс гэрийн нөхцөлд цайруулах үйл ажиллагааг аптекиас шүд цайруулах бэлдмэл худалдаж аваад өөрөө хэрэглэх гэж ойлгодог. Гэвч аптек, гоо сайхны газруудад худалдаалж буй энэхүү цайруулах бэлдмэлийг эмчийн хяналтгүйгээр хэрэглэх нь цаашид хүндрэлд хүргэх боломжтой. Хүмүүс ойрхон давтамжтайгаар олон удаа хэрэглэвэл шүд илүү цайрна гэж ойлгодог. Гэвч үүний улмаас шүдний хэт мэдрэгшил болж шүд халуун хүйтэн зүйлд хага ташиж өвддөг. Иймд хэрэв та гэрийн нөхцөлд эмчийн хяналтгүйгээр шүдээ цайруулахыг хүсэж байгаа бол уг бэлдмэлийг 7 хоногт 2 удаа л хэрэглэхийг зөвлөж байна.

Гэхдээ шүдээ цайруулахдаа заавал эмчийн хяналтан дор хийлгэвэл илүү үр дүнтэй, тэгээд аюулгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Ямар нэг мэдрэгших шинж тэмдэг илэрвэл шүдний эмчид түүнийг дарах эм материалууд бий.

Дараах тохиолдлуудад шүд цайруулалтыг хийж болохгүй
-Шүдний хэт мэдрэгшил (Халуун, хүйтэн болон исгэлэн зүйл зэрэг гадны ямар нэг зүйлээс цочирч хаг ташиж хүчтэй өвддөг бол)
- Жирэмсэн эмэгтэйчүүд
-Хөхүүл эхчүүд
-Үүдэн шүдэндээ ломбо болон бүрээстэй бол

Бусад мэдээ

Шүд цайруулах материалуудын тухай Cochrane review-ээс
1980-аад оны дунд үеэс АНУ-ы хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шүд цайруулагчийн сурталчилгаа явж эхэлсэн байдаг. Шүд цайруулах бодисууд нь амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн бөгөөд хүн амын дундах цагаан шүдтэй болох гэсэн хүсэл эрмэлзэл жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна.
2020-07-23 21:19
Шүдний эмчээс өөр мэргэжилтэн шүд цайруулах эмчилгээг хийх эрхгүй болохыг шүүхээс баталгаажуулж өглөө
Шотландийн гоо сайхан ч Caroline Sumpter нь Dentawhite in Glasgow-аас  Megawhite Teeth Whitening Licence худалдан авах үедээ тэрээр ямар нэг хууль бус зүйл хийж байгаагаа мэдээгүй байсан байна. Харин тэрээр энэ нь хууль бус гэдгийг мэдэх үедээ компаниас яаравчлан мөнгөө буцааж авахаар шаардсан боловч тус компани түүнд татгалзсан хариу өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт түүний ийнхүү зарга хийсний ачаар Мужийн шүүх зөвхөн усгай зөвшөөрөлтэй шүдний эмч л ганцхан шүд цайруулах үйлчилгээ эрхлэх болохыг хуулийн дагуу дахин баталгаажуулж өглөө.
2020-07-23 21:16
Шүд цайруулалтын тухай бид юу мэдвэл зохилтой вэ?
Шүд цайруулалтын тухай бид юу мэдвэл зохилтой вэ? Цасан цагаан шүд. Мэдээж ийм шүдтэй болохыг олон хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд их  хүсдэг.  Мэдээж үүнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гарч буй рекламууд түлхэц үзүүлдэг. Цагаан тэгээд гоё шүдтэй байх нь тухайн хүн хэр зэрэг хөрөнгөтэй тэгээд нийгэмд хэр зэрэг байр суурь эзэлсэн болохыг мөн  тэрээр өөртөө хэр зэрэг арчаатай вэ гэдгийг илтгэдэг. Гэвч рекламанд яаж ийм болсоныг  бас ямар эрсдэл гарч болохыг, туршлагатай эмчээр хийлгэхгүй бол цашдаа юу болж болохыг мэдээж үзүүлдэггүй.
2020-07-23 20:38