ЭМ сайдын А/581 тоот тушаал “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед шүд, эрүү, нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын түр заавар” батлагдан гарлаа

Нүүр ам судлалын салбарын эмч мэргэжилтнүүдийн боловсруулсан  КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед шүдний эмнэлэгт баримтлах удирдамж Эрүүл Мэндийн сайдын А/581 тоот тушаал. “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед шүд, эрүү, нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын түр заавар” болон батлагдан гарлаа. 

Тус удирдамжийг  ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн санаачилгаар АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийн эрдэмтэн багш нарын боловсруулсан төсөлд тулгуурлан давхардсан тоогоор салбарын хүрээнд нэр хүнд бүхий 20 гаран эмч мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийн санал шүүмжлэлийг авч нэгтгэн боловсруулсанаараа цаг үеийн шаардлагад нийцсэн чухал гарын авлага удирдамж боллоо. Удирдамжийг боловсруулах явцад нийт салбарын эмч мэргэжилтнүүдийг хамруулсан Онлайн зөвлөгөөн, ажлын хэсгийн удаа дараагийн онлайн хурлуудыг зохион байгуулж нүүр ам судалалын мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна. 

Дашрамд дурдахад  энэхүү удирдамжийг боловсруулахад сэтгэл гарган оролцсон нийт эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нартаа, мэргэжлийн зөвлөлийн гишүүддээ талархалаа илэрхийлье. Манай салбарын асуудлыг машид анхааран хүлээн авч, олон асуудлуудыг шийдэж өгч туслаж байгаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш нартаа салбарын хамт олны зүгээс дэвшүүлсэн талархалыг уламжилъя.

Тушаалын эхийг Монголын шүдний эмнэлгүүдийн удирдлагын групп дээр байршуулсан бөгөөд эмнэлгийн удирдлагууд та бүхэн татан авч эмч мэргэжилтнүүддээ дотоод сургалт хийн танилцуулаарай

 

 

Бусад мэдээ

АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо. 
2021-02-25 21:31
Монголын Эрүү нүүрний мэс засалчдын баг анх удаа багаараа Монгол Улсын Төрийн соёрхол хүртлээ
ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн, МЭНМЗН-ийн дэд ерөнхийлөгч Г.Аянга ахлагчтай баг “УТТС-ийн оношлогоо, эмчилгээ”-ний техник агачлал, бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхолт хүртлээ. Энэ бол Монголын ЭНМЗ-аас анх удаа багаараа авч буй шагнал юм. Салбарын хамт олноо манлайлан Монгол улсад нүүр амны эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойн босгон дээр Төрийн шагнал хүртсэн Г.Аянга ахлагчтай багийнхандаа ажлын амжилт, эрч хүч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2021-02-08 10:55
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
2021-01-25 14:39