Цар тахлын үед өрмийн эргэлтийн хурд удаан байх нь аюулгүй байдлын хувьд давуу талтай болохыг судлаачид зөвлөж байна

SARS-CoV-2 цар тахлын хувьд шүдний эмчилгээний ажилбар нь вирус тараах өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон байдаг.  Хэдийгээр шүдний салбарт баримталж буй халдварын сэргийлэлт, хяналтын хатуу дэг журам нь шүдний эмнэлгийн орчинд вирус тархахаас сэргийлж байгаа ч Английн Лондон коллеж ба Кингс коллежийн судлаачид өрмийн сонголтондоо анхаарах нь халдвараас сэргийлэхэд чухал болохыг судалгаагаар тогтоосон байна.

Тус их сургуулиудын хамтран гаргасан хэвлэлийн тоймд шүдний өрөм сонгохдоо анхаарах хэрэгтэйг дурдаад өрмийн эргэлтийг тохируулах, зөвхөн усан хөргөлт ашиглахын чухлыг дурдсан байна. Ус ба агаарын хосолсон хөргөлт бүхий өрөм ашиглахаас зайлхийх шаардлагатайг мөн анхааруулж өгчээ.

Судалгаагаар шүдний эмнэлгийн өдөр тутам ашигладаг өрөм нь аерозолийн өтгөн манацар үүсгэх төдийгүй агаар дуслууд нь 12 м/с хурдтайгаар өрөөгөөр тархдаг нь маш түргэн хугацаанд өрөөг нэлэнхүйд нь халдварт нэрвэгдэх нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Халдвар авсан өвчтөний зөвхөн 1 мл шүлсэнд 120 сая вирус агуулагдах бөгөөд вирусын ширхэг бүр халдвар тархаах өндөр эрсдэлтэй байдаг.

Судлаачид туршилтаар цахилгаан өрмийн бариулыг 100 000 эрг/мин турдтайгаар эргүүлэхэд ердийн хийгээр ажилладаг өрмөөс 60 дахин бага дусал үүсгэж байсан байна. Үүний зэрэгцээгээр өвчтөний байрлал болон агааржуулалтын системийн оролцоотойгоор энэ төрлийн төхөөрөмж ашиглахад өрөөнд тархах аерозолийн мананцарт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

“Өрмийн хурд болон үзүүлэлтийг ингэж сонгох нь бид өөрсдийн үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажилчдаа энэ хүнд цаг үед халдвараас хамгаалахад тустай ч шүдний бүх ажилбарыг ийм бага хурдны өрмөөр гүйцэтгэх боломжгүй нь тодорхой. Бид сүүлийн 6 сард хийсэн судалгааныхаа үр дүнд үндэслэн ийм дүгнэлт гаргаж байгаа ч энэ чиглэлээр илүү их ажиллах хэрэгтэй байна” гэж Кингс коллежийн профессор Овен Аддисон хэлж байна. Тэрээр мөн “Ковид 19 цар тахал нь шүдний эмчилгээний салбарт өндөр эрсдэл дагуулж байгаа ч хүмүүс үүнээс болж шүдээ эмчлүүлэхээ болино гэж байхгүй. Бидний энэхүү судалгааны үр дүн нь ийм аргыг ашиглаад шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж болох юм гэдгийг л үзүүлэх зорилготой” гэж цохон тэмдэглэлээ.

Энэхүү судалгаа нь “Mechanisms of atomization from rotary dental instruments and its mitigation” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлд 2020 оны 12 сарын 16-ы өдөр цахим хэлбэрээр нийтлэгдсэн байна.

Бусад мэдээ

"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
Уржигдар 14 цаг 39 минутад
Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ.
2021-01-18 15:15
КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форум болно
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумын үйл ажиллагаанд Япон талаас КОВИД-19 хариу арга хэмжээний чиглэлээр Ази номхон далайн бүсийн орнуудад зөвлөх чиглэлээр ажилладаг олон улсад нэр хүнд бүхий профессорууд урилгаар оролцоно
2021-01-05 12:16