2021 оны Нүүр Амны мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ

/Нүүр амны гажиг засал судлал, Нүүр амны мэс засал судлал, Нүүр амны согог засал  судлал, Хүүхдийн нүүр ам судлал, Шүдний ерөнхий эмчилгээ судлал, Шүдний техникч мэргэжил, мэргэшлийн чиглэлээр/

2021 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны11-р сарын 15-ны өдрийн  “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын  Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА,  Эрүүл мэндийн яамны дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА  журмыг дагаж мөрдөнө. 

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2015 оны 97/56 дугаар хамтарсан тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн шалгалтын багц, төлбөрийн хэмжээ”-нд нүүр ам судлалын эмчийн зэргийн шалгалтын хураамжийн 185,000 төг, шүдний техникч  95,000 төгрөгийн төлбөрийг бүртгүүлэхдээ тушаана.  

ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 9-р сарын 01 өдрийн хурлын шийдвэрээр: Зэргийн шалгалтанд орох мэргэжилтэн сүүлийн 3-н жил Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны  гишүүнчлэлтэй байна.   (Холбооны гишүүнчлэлийн талаар лавлах бол: 99082008, 96082008 /М.Энхтайван/ утсаар лавлана уу)

ШИНЭЭР МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ ШАЛГАЛТАНД ОРОХ ЭМЧ НАР      


          

Хавтсанд бүрдүүлэх материал: 

  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, хуулбар
  • Мэргэшлийн зэргээ ахиулан Тэргүүлэх, Зөвлөх зэрэг хамгаалах бол өмнө нь хамгаалсан мэргэшлийн зэргийн үнэмлэх, хуулбар
  • Ажилласан жилийг баталгаажуулахдаа нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбарыг нийгмийн даатгалын дэвтрийн хамт авчирах. 
  • Мэргэшлийн зэрэг горилогчийн нийтлэг шаардлага:   http://hdc.gov.mn/page/105/  линкээс харна уу
  • Мэргэшлийн зэрэг горилогчийн тусгай шаардлага, горилогчийн хүсэлтийн маягт, өргөдлийн маягтыг хавсаргасан.

Жич: 

  • Үндсэн болон тусгай шаардлагад тавигдсан баримт бичгийг канондаж, эх материалын хамт авчирна. 
  • Шалгалтын үйл ажиллагааны явцад асуудал гарсан тохиолдолд шийдвэрлүүлэх гомдлын маягтыг хавсаргасан. 

 

 

2016 ОНООС ӨМНӨ ЗЭРЭГ АВСАН, МЭРГЭЖЛИЙН ЗЭРГЭЭ СУНГУУЛАХ ЭМЧ НАР


Хавтсанд бүрдүүлэх материал: 

  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, хуулбар
  • Мэргэшлийн зэргийн үнэмлэх, хуулбар
  • Ажилласан жилийг баталгаажуулахдаа нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбарыг нийгмийн даатгалын дэвтрийн хамт авчирах.
  • МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ АВСАНААС ХОЙШИХ, ӨНӨӨГ ХҮРТЭЛ ҮЙЛ АЖИЛЛААГАНЫ ТАЙЛАН  

Жич: 

  • Үндсэн болон тусгай шаардлагад тавигдсан баримт бичгийг канондаж, эх материалын хамт авчирна. 
  • Шалгалтын үйл ажиллагааны явцад асуудал гарсан тохиолдолд шийдвэрлүүлэх гомдлын маягтыг хавсаргасан. 

 2021 онд Нүүр ам судлалын дээрхи чиглэлээр мэргэшлийн зэрэг горилох эмнэлгийн мэргэжилтний бүрдүүлсэн  материалыг эх хувиар нь 2021 оны 02 сарын 25-ы 17:00 цагаас өмнө хөдөө орон нутгийн эмч нар Баянгол дүүргийн 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12, Импайр оффис хаягаар "Монгол шуудан"-гаар илгээх, Улаанбаатар хотын эмч нар дээрх хаягаар биеэр хүргэж ирж өгнө үү

Лавлах утас:   80489966, 88117211

 

Зэрэг горилогчийн хүсэлтийн маягтийг татаж авах

ЭНД ДАРАХ

Зэрэг горилогчийн өргөдөл

ЭНД ДАРАХ

Гомдлын маягт

ЭНД ДАРАХ

Зэрэг горилогчийн нийтлэг шаардлага

ЭНД ДАРАХ

Зэргийн шалгалтын тусгай шаардлага

 

Бусад мэдээ

2021 оны Нүүр Амны мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ
2021 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны11-р сарын 15-ны өдрийн  “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын  Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА,  Эрүүл мэндийн яамны дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА  журмыг дагаж мөрдөнө. 
2021-02-04 19:43