Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлын сар шинийн мэндчилгээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш судлаачид, ажилтан, ажиллагсад, оюутан залуус та бүхэндээ XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй цагаан хулгана жилдээ АШУҮИС-н түүхт 80 жилийн ойг угтаж бид их сургуулийнхаа хөгжлийг хангахуйц эрх зүйн орчин бүрдүүлээд 11 дүрэм, журамд шинэчлэлт хийж, Молекул-биологи  аюулгүй байдлын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг, АШУҮИС-н төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна.

Цагаагчин үхэр жилдээ та бидний хичээнгүй хөдөлмөр, сэтгэл зүтгэл, амжилт бүтээлийн үр шим арвижин дэлгэрч, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.

 

АШУҮИС-н захирал АУ доктор, профессор Н.Хүрэлбаатар

 

 

Бусад мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлын сар шинийн мэндчилгээ
Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш судлаачид, ажилтан, ажиллагсад, оюутан залуус та бүхэндээ XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй цагаан хулгана жилдээ АШУҮИС-н түүхт 80 жилийн ойг угтаж бид их сургуулийнхаа хөгжлийг хангахуйц эрх зүйн орчин бүрдүүлээд 11 дүрэм, журамд шинэчлэлт хийж, Молекул-биологи аюулгүй байдлын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг, АШУҮИС-н төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Цагаагчин үхэр жилдээ та бидний хичээнгүй хөдөлмөр, сэтгэл зүтгэл, амжилт бүтээлийн үр шим арвижин дэлгэрч, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.
2021-02-11 13:29
Шүдний эмчилгээний салбарт ашиглагддаг шүд дугаарлах тооллын системүүдийн тухай товчхон
Шүд болгоныг өөр хооронд нь ялгах зорилгоор шүдний тооллын системийг ашигладаг. Энэ нь шүдний тухай мэдээллийг бүртгэж тэмдэглэхэд хэрэг болохоос гадна тухай шүдний тухай мэдээллийг салбарын мэргэжилтнүүд өөр хоорондоо аман хэлбэрээр солилцоход тустай. Хүний байнгын шүд болон хүүхдийн сүүн шүдийг өөр хооронд нь ялгахын тулд мөн тооллын систем ашигладаг.
2020-07-25 14:58
Шүдний гажиг заслын “MEAW technique” сургалт болно
2019 оны 12-р сарын 14-18-ны өдрүүдэд шүдний гажиг заслын “MEAW technique” сургалт болно. Нийт 5 өдрийн лекц, гардан дадлагын сургалтанд бахь дагалдана. Холбоо барих утас: 9100-0698
2019-11-28 21:45