• Өглөөний цагаар дотор муухайрах

    Өнөө үед жирэмсэн үедээ өглөөний цагаар дотор муухайрч эвгүйрхдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт эмэгтэйчүүдийн 80%-д хүрээд байна.

    Үнэхээр өглөөн цагаар дотор муухайрч, хордлого өгч яая даа гэж байгаа эмэгтэйд шүдний асуудал нь хойш тавьж болох дараа шийдэх асуудлуул шиг санагддаг нь аргагүй юм. Гэвч энэ үедээ тээр шаалгүйгээр шүдэндээ анхаарах нь сүүлд үүсэж болох олон асуудлуудаас сэргийлж өгнө гэдгийг ойлгох нь чухал.

    Хэрэв та хордлого өгч байх үедээ ойр ойрхон огиулж, гулгиж байгаа бол таны амны хөндийд ходоодны маш хүчтэй хүчил ялгарсанаас шүд тань элэгдэлд өртөх эрдэлд орж байна гэсэн үг.

    Иймд шүдээ элэгдэлд өртөх эрсдлээс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй

    • Огиулж гулгисныхаа дараа тэр дор нь шүдээ сойзоор угааж огт болохгүй. Ходоодны шүүрэлд ялгарах маш хүчтэй хүчил нь таны шүдэнд хүрсэн даруйд пааланг идэж зөөллөх бөгөөд тэр үед нь сойзоор угаавал  паалангийн гадаргуу зулгарч гэмтэх болно. Гулгисны дараа цаг орчим хүлээсний эцэст шүдээ угааж болно
    •  Гулгиж бөөлжсөний дараа амаа усаар зайлах нь амнаас хүчлийг зайлуулахад туслах болно.
    • Шүдндээ фторт оог маш нимгэн түрхэж өгөх спирт агуулаагүй фтор бүхий ам зайлагчаар амаа зайлах нь ходоодны хүчлийг саармагжуулахад туслана.
    • Энэ талаараа өөрийн шүдний эмчтэй зөвлөж зөвлөгөөг нь авах хэрэгтэй

    Бусад мэдээ

    Өглөөний цагаар дотор муухайрах
    Өнөө үед жирэмсэн үедээ өглөөний цагаар дотор муухайрч эвгүйрхдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт эмэгтэйчүүдийн 80%-д хүрээд байна.
    2019-09-10 20:56
    Амттанд хорхойсоод байвал яах вэ?
    Хэдийгээр жирэмсэн болсон үед хоол хүнсэнд дургүй болж зарим үед хархаас огиудас хүрдэг ч зарим нэг төрлийн хүнсэнд бүр илүү хорохойсч ирдэг. Хэрэв та чихрийн төрлийн амттанд хорхойсч байгаа бол энэ нь таны шүдийг цооролд өртөх эрсдэлд оруулж байгааг анхаараарай. Чихрийн хэрэглээг хасаж үнэхээр чадахгүй бол аль болох сахар бага агуулсан зүйлсийг сонгон хэрэглэх нь зөв.
    2019-09-10 20:55
    Та хүүхэдтэй болохоор шийдсэн бол
    Жирэмсний явцад амны хөндийгөө арчилж эрүүл байлгана гэдэг бол таны хувьд хоол идэх дур нэмэгдэж өлсөх, өглөө дотор муухайрах жирэмсний хордлоготой харьцуулбал тийм ч чухал биш мэт санагдаж байж болох юм. Гэвч мэргэжлийн судалгааны байгууллагууд жирэмсний явцдаа амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал зүйл юм гэдгийг тогтоосон байдаг.
    2019-09-10 20:52