• "Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аварцгаая" хандивын аянд нэгдэцгээе

    Бид бүхний мэргэжил нэгт анд нөхөр, шүдний эмч Ц.Баттуяагийн маань хүү АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн 5-р дамжааны шилдэг оюутан, авьяаслаг залуу Г.Ганпүрэв цусны хорт хавдар оноштойгоор БНХАУ-ын Бээжин хотод эмчилгээ хийлгэж байна. 650 000 000 төгрөгийн өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхийн зэрэгцээгээр эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд мөн их хэмжээний зардал гарахаар байгаа тул Shud.mn сайтын зүгээс мэргэжил нэгт анд нөхөрдөө туслах үүднээс Нүүр Ам Судлалын салбарын хамт олоноо “Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аврахад туслаач” хандивын аянд нэгдээч гэж уриалж байна. 

    Халуун сэтгэлээр дүүрэн Нүүр Ам Судлалын салбарын хамт олон та бүхэн маань тусламжийн гараа сунгаж, цэл залуухан, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн энэ хүүд хөл дээрээ босч амьдралын гэрэл гэгээг мэдэрч, мөрөөдлөө биелүүлэх боломж олгооч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
     

    Хандивын данс:

    ХААН БАНК 5031286907 

    ХХБ 404205865

    Утас: 99008510, 90317317

    Бусад мэдээ

    “Амь тэнссэн үеийн амилуулах тусламж” сургалт кредитгүй, үнэ төлбөргүй болсон тул эмнэлгийн мэргэжилтэн бүр хамрагдахыг шаардана
    Тус сургалт 2019 оны 11 сарын 15 – ыг хүртэл /бүтэн сайнд явагдахгүй/ өглөө бүр 09:30- аас ЭХЭМҮТ – ийн захиргааны 4 давхрын хурлын зааланд зохион байгуулагдаж байгаа тул шүдний эмнэлгүүд хувиарын дагуу , хуваарьт байхгүй эмнэлгүүд болон орон нутгийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажлаа зохицуулаад сургалтанд бүрэн хамрагдана уу?
    2019-11-07 13:53
    "Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аварцгаая" хандивын аянд нэгдэцгээе
    Бид бүхний мэргэжил нэгт анд нөхөр, шүдний эмч Ц.Баттуяагийн маань хүү АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн 5-р дамжааны шилдэг оюутан, авьяаслаг залуу Г.Ганпүрэв цусны хорт хавдар оноштойгоор БНХАУ-ын Бээжин хотод эмчилгээ хийлгэж байна. 650 000 000 төгрөгийн өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхийн зэрэгцээгээр эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд мөн их хэмжээний зардал гарахаар байгаа тул Shud.mn сайтын зүгээс мэргэжил нэгт анд нөхөрдөө туслах үүднээс Нүүр Ам Судлалын салбарын хамт олоноо “Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аврахад туслаач” хандивын аянд нэгдээч гэж уриалж байна.
    2019-10-30 09:36
    “Амь тэнссэн үеийн амилуулах тусламж” сургалт болно
    ЭМС-ын 2019 оны А/293 тоот тушаалаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журам”, ЭМС-ын 2013 оны 496 дугаар тушаал "Эмнэлгийн яаралтай тусламжийн шинэчлэл" стратеги батлах тухай зэрэг тушаал, зааврын хэрэгжилтийг хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн үед шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн тухай мэдлэг, тэдгээрийн бэлэн байдлыг хангах, амилуулах, яаралтай тусламж үзүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор
    2019-10-28 22:08