Шүдний гажиг заслын эмч (Orthodontist)

Шүдний гажигийг засах нь маш нарийн оношлогоо, тооцоолол шаарддаг тул ердийн ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч энэ ажилбарыг гүйцэтгэх боломжгүй юм. Иймд шүдний гажиг засах гажиг заслын ортодонт эмчийг төгсөлтийн дараах 2 жилийн сургалтаар бэлтгэж эрх олгодог. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь шүдний гажигийг оношлох, эмчилэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах чадвартай болж төгсдөг.

Ихэнх хүмүүсийн хувьд гажиг заслын эмчилгээнд зорьж ирэх болдог шалтгаан нь үйл ажиллагааны алдагдлаас илүү шүдний эгнээний гажигаас болж үүсэх нүүрний гоо сайхны алдагдал байдаг. Гажиг заслын эмчилгээний үр дүнд шүдний эгнээний гоо сайхан сэргээгдэхийн зэрэгцээгээр мөн үйл зүйн алдагдал нь буцан сэргэдэг.

Гажиг заслын эмчилгээ нь ихэнхдээ урт удаан хугацааны турш үргэлжилэх тул маш олон удаагийн ирэлт шаарддаг. Иймд гажиг заслын эмч сонгохдоо таны ажлын болон гэрийн ойролцоо байх хүрч очиход дөхөмтэй талыг харгалзан үзэх нь буруугүй.

Гажиг заслын эмчилгээ нь үндсэндээ өсвөр насны хүүхдэд зориулсан эмчилгээ гэж ихэнх хүмүүс ойлгодог ч өнөөдөр маш олон насанд хүрэгсэд гажиг заслын эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандаж байна. Хэдийгээр хүмүүс гаиг заслын эмчилгээний шүдэн дээр наасан төмөр брекетүүдээс болгоомжилж тээршаадаг ч өнөө үед тэдгээр нь шаазан болон циркон материалаар хийгддэг болсон тул шүднээс төдийлөн их ялгарч харагдахаа больсон байна.  

Бусад мэдээ

Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгvй анхаарах таван асуудал
Хэрэв та гоо сайхны мэс заслын тухай сонирхож байгаа бол аль ч төрлийн хагалгаа байсан хамаагүй анхаарах ерөнхий зvйлсийг нэрлэе.
2020-07-25 15:05
Шүдний хугарал
Зарим нэг улс оронд бараг хоёр хүүхдийн нэг нь хүүхэд насандаа үүдэн шүдээ хугалж байсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ нь гэр бүлийн хувьд томоохон асуудал дэгдээх бөгөөд хүүхдийн гадна төрхөнд сөргөөр нөлөөлдөг. Харин насанд хүрэгчдийн хувьд шүдний хугарал харьцангуй цөөн тохиолдно. (Манай улсын хувьд насанд хүрэгчдийн дунд харьцангуй өндөр хувьтай байдаг нь архины зүй бус хэрэглээтэй холбоотой)
2020-07-23 21:12
Шүдний зуулт, зуултын гажиг, хэрхэн эмчлэх вэ?
Зуулт гэдэг нь эрvv ба хоншоорын /дээд эрvv/ шvдний эгнээнvvдийн гололсон хоршихуйн тєлєвтєє єєр хоорондоо харьцаж байгаа байрлал юм.
2020-07-23 20:42