Halitosis буюу амны эвгүй үнэр гэж юу вэ?

Бидний эргэн тойронд бидний төсөөлж байгаагаас маш олон хүмүүс амны эвгүй үнэрээсээ санаа зовж амьдардаг.  Амны эвгүй үнэр нь хувь хүний нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг таагүй зүйл юм. Өглөө өдөр, хурал, цуглаан уулзалтын үед амнаасаа эвгүй үнэр гарч байгаа биш байгаа гэж байнга зовиурлах нь хувь хүний өөртөө илгэлтэй байдлыг алдагдуулж ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлдөг. Амны эвгүй үнэр нь ихэвчилэн буйл болон хэлний орчимд үүсдэг бөгөөд үнэр үүсгэж буй гол хүчин зүйл нь амны хөндийн нянгийн ялагруулж буй хорт бодис, идсэн хоол хүнсний үлдэгдэл жижиг хэсгүүдийн ялзарал юм. Амны хөндийд хоол хүнсний зүйлс ялзарал үүсч тэр нь нянгийн ялгаруулж буй бодисуудтай холилдон хүхэрлэг нэгдэл үүсгэх бөгөөд уг нэгдэл нь амны хөндийн тэр муухай эвгүй үнэрийг үүсгэдэг гэж үздэг.

 

Амны эвгүй үнэрийн шалтгаан юу вэ?

Амны таагүй үнэр үүсгэх гол шалтгаан нь амны эрүүл ахуйг хангалтгүй сахисны улмаас шүдний завсар ховилоор наалдаж үлдсэн хоол хүнсний жижиг хэсгүүдийн ялзарал болон буйлны үрэвсэл, амны хөндийн нянгуудын ялгаруулж буй хорт нэгдлүүдийн хавсарсан үйлчлэл юм.

 

Амны эвгүй үнэр нь амны хөндийгөөс өөр шалтгаантай байж болох уу?

Амны эвгүй үнэр нь чихрийн шижин, бөөр болон элэгний үйл ажиллагааны эмгэг өвчтэй хүмүүст өвчний шинж тэмдэг байдлаар илэрч болно. Амны эвгүй үнэрт  ам хуурайших өвчин болон тамхи таталт зэрэг нь бүүр их сөрөг нөлөө үзүүлдэг. Туяа эмчилгээ хийлгэж буй хавдартай өвчтөнгүүдийн ам мөн хуурайшдаг. Түүнчилэн амны эвгүй үнэр гарахад стресс, хоол сойх, гормоны өөрчилөлт, хурхиралт зэрэг нөлөөлдөг. Харин хэлний уг хэсгээс эвгүй үнэр гарч байгаа нь өөрт мэдэгдэж байгаа бол энэ нь хамрын угийн эмгэгтэй холбоотой байж болно.

 

Амны эвгүй үнэрийг дарахад шүлс яагаад тийм чухал үүрэгтэй байдаг юм болоо?

Шүлс нь амны үнэрийг хэвийн байлгахад маш чухал зүйл бөгөөд хоол хүнсний үлдэгдэл болон нянгийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг угааж цэвэрлэн амны хэвийн үнэрийг барьж байдаг. Хүн унтаж байх үед шүлсний булчирхайн үйл ажиллагаа багассаны улмаас шүлс ялгаралт багасдаг бөгөөд энэ нь амны хөндийд нянгууд маш ихээр үржихэд нөлөөлдөг. Иймд өглөө босоход амнаас эвгүй үнэр гардаг бөгөөд үүнийг арилгахын тулд цайгаа уухын өмнө шүдээ угааж байх нь зүйтэй юм. Мөн өглөөний амны эвгүй үнэрийн шалтгаанд өлсгөлөн ходоод бас нэмэр болдог. Иймд та өглөөний цайгаа уулгүй гарах нь хэдийгээр амаа угаасан ч гэсэн эвгүй үнэр үнэртэх шалтгаан болно гэдгийг ямагт санах нь чухал.

 

Зарим нэг хүнсний бүтээгдэхүүн амны үнэрт нөлөөлдөг нь үнэн үү?

Халуун ногоотой хоол хүнс тухайлбал сонгино болон сармис агуулсан хоол хүнс хүний аманд хоол идсэний дараа угаахгүй бол 72 цаг хүртэл эвгүй үнэрээ хадгалагдах боломжтой байдаг. Сонгины үнэр нь хүний ходоодонд шингээд буцаж уушгиар дамжин амьсгалаар үнэртдэг.

 

Амны эвгүй үнэрийг хэрхэн арчилах ёстой вэ?

Хамгийн чухал нь амны хөндийн эрүүл ахуй маш сайн сахих хэрэгтэй. Шүдээ өдөрт хамгийн багаар 2 удаа сойздож угаах хэрэгтэй ба шүд хоорондын завсрыг шүдний утсаар цэвэрлэж байх нь чухал. Шүдээ сойздож угаахын зэрэгцээ хэл, хацар болоны амны ёроол хэсгийг мөн сойзоор угааж нян микробуудыг цэвэрлэх хэрэгтэй. Хэлийг сойздож угаахаас гадна зориулалтын хэлний өнгөр хусагчийг ашиглах нь зөв. Сахаргүй бохь зажилах нь зайлшгүй тохиолдолд амны үнэр дарахад нөлөөлнө. Хэрэв та амандаа шүдэлбэр болон амны зэмсэг зүүдэг бол түүнээс шалтгаалан амны үнэр гарч байж болзошгүй тул зэмсгийг зүүхийн өмнө зориулалтын цэвэрлэгч материалаар цэвэрлэж байх нь чухал. 

 

Та ам зайлагч шингэн, амны үнэр дарагч цацлага зэргийг хэрэглэхээр шийдсэн бол түүний өмнө шүдний эмчээс зөвлөгөө авах нь чухал. Зарим төрлийн бүтээгдэхүүнүүд нь амны үнэрийг зөвхөн хэсэг хугацаанд л дардаг бөгөөд та эмчид үзүүлэн эвгүй үнэр гараад байгаа үндсэн шалтгаанаа тодруулах нь чухал юм.

 

Бусад мэдээ

Хүүхдийн амны эвгүй үнэрийн шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Насанд хүрэгчдийн дунд амны эвгүй үнэр нь дасал болсон нэлээд элбэг тохиолддог эмгэг бөгөөд хоол хүнс ба шүд, буйлны өвчний шалтгаантай байх нь элбэг.
2019-09-05 21:33
Чихрийн шижин өвчин ба амны хөндийн эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд маш олон судлаачид чихрийн шижин өвчин ба шүдний тулгуур эдийн өвчний хоорондын хамаарлын чиглэлээр мөшгин судласан судлагааны ажлуудыг хэвлүүлсээр байна.
2019-09-05 21:22
Хүүхдийн амнаас эвгүй үнэр үнэртэх гайхмаар 5 шалтгаан
Унтахаасаа өмнө шүдээ угааж сурах нь хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн маш чухал дадал зуршил суухад туслана. Энэ байдлаар өдөрт хоёр удаа шүдээ угаах нь шүд эрүүл өсөж хөгжихөд чухлын зэрэгцээ хүүхдийн амнаас гарах эвгүй үнэрийг дарахад хангалттай. Гэвч амны эвгүй үнэрийн цорын ганц шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд биш юм. Амнаас үнэр гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг ч анзаарахгүй байж магадгүй 5 шалтгааныг сануулах үүднээс энд дурдлаа.  
2019-09-05 21:19