Ivoclar Vivadent эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээний тухай “Let’s talk truly minimal invasive”онлайн сургалт болно

Эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээ буюу Minimally invasive dentistry гэдэг нь шүдний эдүүдэд аль болох бага гэмтэл учруулах хамгийн үр дүнтэй шинэ арга замуудыг нээж илрүүлэхэд чиглэгдсэн тасралтгүй хөгжиж буй хөгжлийн чиг хандлага юм. Энэхүү чиг хандлага нь өвчтөнд учруулах таагүй байдлыг аригахад чиглэгдсэн эдээс хамгийн бага авах, бага зүслэг хийх, түргэн нөхөн сэргээх, өвдөлт хаван хавдар сорвижилтийг багасгах гэх мэт олон зүйлсийг энэ салбарт санал болгоод байна. Тэгвэл Minimally invasive dentistry чиглэлээр Ivoclar Vivadent корпорациас зохион байгуулж буй үнэ төлбөргүй онлайн сургалт 2020 оны 01-р сарын 23 өдөр болох гэж байна.

Энэ удаагийн сургалтын багш нь Dr. Miona Jovanovic байх бөгөөд тэрээр шүдний өвчний урьдчилан сэргийлэлт, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр олон төрлийн сургалтууд зохион байгуулж байсан туршлагатай сургагч багш юм. Энэхүү сургалтыг авсанаар эмч нар өөрсдөө төрөл бүрийн насны эрсдэлтэй бүлэг хүмүүст өөрийн өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн төлөвлөгөө гаргах чадвартай болох бөгөөд амны хөндийн холбогдолтой олон асуултууд хариулах боломжтой болно гэж тэрээр үзэж байна.

Dr. Miona Jovanovic эмч 2010 онд Сербийн Белградийн Их Сургуулийг төгссөний дараа Серб болон Германд 7 жил мэргэжлээрээ ажиллаад Венийн Анагаах Ухааны Их Сургуульд 2019 онд докторын зэрэг хамгаалсан байна. 2017 оноос хойш тэрээр Ivoclar Vivadent-ын Вена хотын салбарт авагддаггүй шүдэлбэр, шүд цайруулалт, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр сургагч багшаар ажиллаж байгаа юм байна.

1 цаг үргэлжлэх энэхүү онлайн сургалтын нэр нь “Let’s talk truly minimal invasive,” бөгөөд сургалтанд хамрагдаж буй эмч нар чатаар өөрийн асуултыг илгээж хариулт авах боломжтой юм байна. Мөн сургалтын дараа олон хувилбарт асуултууд бүхий тест бөглөснөөр тасралтгүй сургалтын кредит оноо авах гэнэ.

Дараах линк дээр дарж бүртгүүлээрэй


https://www.ivoclarvivadentacademy.com/webinar/lets-talk-truly-minimal-invasive/

Бусад мэдээ

"Тусгал" ярилцлага: Dental Art шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг "Зүрхнээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг"
Ярилцагын буланд гажиг заслын мэргэжилээр мэргэшсэн эмчийг удаан хугацаанд хайсны эцэст бид “Dental Art” шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг эмчийг урилаа. Тэрбээр “Orthodent” эрүү нүүрний гажиг заслын төвөөс ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо Монголд цөөхөн тооцогдох гажиг заслаар данасан эмнэлэг байгуулан ажиллаж байна. Зорилготой, тууштай эмчийн жишиг болсон түүний ярианаас уншигчид маань олон сонирхолтой зүйлсийг ойлгох болов уу. Эмч нарын нэр цууриатаж, сайтын минь сав дүүрсээр.
2020-03-29 23:39
Тусгал ярилцлага: Бүрэн дент шүдний эмнэлгийн захирал Д. Бат-Өлзий "Тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасд"
Манай сайт аль болох шинэлэг хэрэгтэй зүйлсийг уншигчиддаа хүргэж ажиллахын тулд олон талаар хичээж байгаа билээ. Үүний дагуу ярилцлагын буландаа бага зэрэг шинэчлэл хийж өөрчлөхөөр боллоо. Та бүхэн таалан соёрхоно уу. Энэ дугаартаа бид Бүрэн Дент эмнэлгийн захирал, ахлах эмч Д. Бат-Өлзийг урилаа. Тэрбээр сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа л эмнэлэг байгуулан олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн эмнэлэг болгож хөгжүүлсэн салбарын нэртэй эмч нарын нэг билээ.
2020-03-15 22:32
DENTISTS PODCAST: АШУҮИС-н НАСЗ багш АУ доктор Н.Цэнгэлсайхан “Жижиг ч гэсэн зүйлийг үнэн сэтгэлээсээ зөв чамбай хийж өөрийгөө байнга хөгжүүлэх нь сайн мэргэжилтэн болох үндэс юм”
Подкастын анхны дугаартаа АШУҮИС-н НАСЗ багш, АУ-ны доктор, Н. Цэнгэлсайхан-ыг урилаа. Та бүхэн сонсож үзээд сэтгэгдэл хуваалцаарай.
2020-03-04 13:32