Мөчлөгүүд
Нярай хүүхдийн эрүүл ахуй

Нялх хүүхэд 6 сар хүртлээ шүд шүдлээгүй байх нь шүдний асуудалгүй мэт боловч хүүхдийн шүдний арчилгаа нь төрөхөөс л эхэлдэг гэдгийг мартаж болохгүй. Шүдний эмч дээр очиж үзүүлэх анхны үзлэгийг 1 нас хүрэхээс өмнө эхлэх бөгөөд энэ хугацаанд шүд, буйлыг хэрхэн зөв арчилж цэвэрлэх талаар ойлголттой байх нь чухал.

Бага насны хүүхдийн эрүүл ахуй

Бага насны хүүхдийн сүүн шүдийг маш сайн анхаарч арчилж байх нь зөв. Хэдийгээр сүүн шүд нь байнгын шүдээр солигдож унах боловч бага насны хүүхдийн хоол хүнс зажлах, зөв тод дуудлагатайгаар яриж сурахад маш чухал үүрэгтэй. Сүүн шүд нь байнгын шүдний гарах орон зайг хадгалж байхын зэрэгцээгээр байнгын шүд шүдлэхэд замчлах үүрэгтэй. 

Хүүхдийн шүдний завсрыг цэвэрлэх шаардлагатай
Хуруугаа хөхөх буруу зуршил ямар үр дагаварт хүргэх вэ?
Хүүхдийн шүдийг эмчлэхэд унтуулга мэдээ алдуулалт (sedation) хэрэглэх нь аюултай юу?
Хэрэв хүүхдийн шүд гэмтлийн улмаас булгарч унасан бол ямар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
Сүүн шүдний зай хадгалах эмчилгээ (Space management)-ний заалт, эсрэг заалт, давуу болон сул талууд, зэмсгийн төрлүүд
Сүүн шүд солигдлын явцад байнгын араа шүдийг цоорлоос хэрхэн хамгаалах вэ?
Сүүн шүдний зориулалтын зэвэрдэггүй ган бүрээс(SSC)-ийг хэрэглэх заалт, давуу тал, техник аргачлал
Хүүхдийн шүдний эмчилгээний практик дахь хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх, удирдах behaviour management-ын тухай
Шүд эрүүл байлгахын тулд хүүхдийн хоол хүнсэнд юуг анхаарах вэ?
Хүүхдийн шүд хорхойтох өвчин
Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
Сүүн шүд ба байнгын шүдний шүдлэлт
Өсвөр насныхны эрүүл ахуй

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн насны явцад хүүхдийн санаа зовоох амны хөндийн асуудал нь шүдний гажиг, агт араа шүд ба амны эвгүй үнэр юм. Ялангуяа энэ насан дээр хүүхдүүд нь сургууль, соёл, урлаг, спорт, нийгмийн ажил гээд маш завгүй байдаг төдийгүй бие бинээ дуурайн шүдэнд халгаата түргэн хоол их хэрэглэдэг тул шүдний цооролд өртөх нь элбэг. 

Жирэмсэн үеийн эрүүл ахуй

Сүүлийн үеийн судалгаагаар буйлны үрэсэлтэй жирэмсэн эмэгтэйн хүүхэд нь дутуу, жин багатай төрдөг болох нь тогтоогдсон байдаг. Буйлны үрэвсэл нь биологийн шингэний түвшинг нэмэгдүүлсэнээр цагаасаа эрт дуншилт өгөх, өвдөх шалтгаан болдог. Энэ ч утгаараа жирэмслэлтийн явцдаа буйлны үрэвсэлтэй байсан эмэгтэйн хүүхэд дутуу жинтэй, дутуу төрдөг болох нь судалгаагаар тогтоогджээ.