• Мөчлөгүүд
    Эхчүүдийн амны хөндийн бактерийн үзүүлэлтээр хүүхдүүдиийн шүд цооролд өртөх магадлалыг урьдчилан мэдэх боломжтой
    АНУ-д саяхан явагдсан судалгаагаар эхчүүдийн амны хөндий дэх цоорол үүсгэгч нянгуудын өндөр түвшний үзүүлэлт нь хүүхдэд нь шүдний цоорол үүсэх индикатор болох боломжтойг тодорхойлсон байна. Уг судалгааны өгүүлэлд нийтэлсэнээр бол эхчүүдийн шүлсэнд байх нянгийн орчин нь хүүхдийн амны хөндийн халдвартай холилдоогүй ч дангаараа хүүхдийн шүдний эрт үеийн цоорол үүсгэх боломжтой гэнэ. 
    2020-07-23 20:18
    Шүдний ёзоорын цоорол
    Энэний өмнөх материалд өгүүлсэнчилэн нас ахихын хэрээр буйл шамрах бөгөөд үүний улмаас шүдний ёзоор ил гардаг. Шүдний ёзоор хэсгийг бүрдүүлэх эдийг шүдний тугалмай эд гэх бөгөөд энэ нь шүдний паалангаас илүү зөөлөн эд юм. Иймд шүдний тугалмай хэсэгт шүд цоорох өвчин маш амархан, илүү түргэн явцтайгаар үүсдэг.
    2020-07-21 20:26
    Жирэмсэн үе: Амттанд хорхойсоод байвал яах вэ?
    Хэдийгээр жирэмсэн болсон үед хоол хүнсэнд дургүй болж зарим үед хархаас огиудас хүрдэг ч зарим нэг төрлийн хүнсэнд бүр илүү хорохойсч ирдэг. Хэрэв та чихрийн төрлийн амттанд хорхойсч байгаа бол энэ нь таны шүдийг цооролд өртөх эрсдэлд оруулж байгааг анхаараарай. Чихрийн хэрэглээг хасаж үнэхээр чадахгүй бол аль болох сахар бага агуулсан зүйлсийг сонгон хэрэглэх нь зөв.
    2020-07-21 20:16
    Жирэмсэн үе: Өглөөний цагаар дотор муухайрах
    Өнөө үед жирэмсэн үедээ өглөөний цагаар дотор муухайрч эвгүйрхдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт эмэгтэйчүүдийн 80%-д хүрээд байна. Үнэхээр өглөөн цагаар дотор муухайрч, хордлого өгч яая даа гэж байгаа эмэгтэйд шүдний асуудал нь хойш тавьж болох дараа шийдэх асуудлуул шиг санагддаг нь аргагүй юм. Гэвч энэ үедээ тээршаалгүйгээр шүдэндээ анхаарах нь сүүлд үүсэж болох олон асуудлуудаас сэргийлж өгнө гэдгийг ойлгох нь чухал.
    2020-07-21 20:13
    Жирэмсэн үе: Та хүүхэдтэй болохоор шийдсэн бол
    Жирэмсний явцад амны хөндийгөө арчилж эрүүл байлгана гэдэг бол таны хувьд хоол идэх дур нэмэгдэж өлсөх, өглөө дотор муухайрах жирэмсний хордлоготой харьцуулбал тийм ч чухал биш мэт санагдаж байж болох юм. Гэвч мэргэжлийн судалгааны байгууллагууд жирэмсний явцдаа амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал зүйл юм гэдгийг тогтоосон байдаг.
    2020-07-21 20:12
    Судлаачид сүүний хэрэглээ нь эртний хүмүүст шүдний өнгөр тогтоож байсан нотлгоог олж илрүүллээ
    Олон улсын судлаачдын баг Европ болон дорнод Азийн орнуудад амтдарч байан эртний хүмүүсийн сүүний хэрэглээ нь шүдний өнгөр үүсэх шалтгаан болж байсныг нотлох нотолгоог олж илрүүллээ. Сүү нь хүрэл зэвсгийн үеэс өнөөг хүртэл хүмүүсийн шүдний өнгөр үүсгэх гол хүчин зүйл болж байгааг нотлох хангалттай нтолгоотой болсон байна.
    2020-07-21 18:43
    Эцэг эхчүүдийн хүүхдийн шүдний эмчээс асуудаг хамгийн түгээмэл асуултуудын хариулт
    Хүүхдийн шүдийг хэрхэн цэвэрлэх,  шүдний оо, хазалт, зуулт, цоорол гэх мэтчилэн маш олон асуултуудыг эцэг эхчүүд шүдний эмчээс асуух хүсэлтэй байдаг. Тиймээс бид энэ удаа хүүхдийн шүдний эмч Fina Lopez D.M.D болон Mary Lee April Roxas-Cagatin, D.M.D нарын зөвөлгөөг хүргэж байна.
    2020-07-21 14:37
    Балчир хүүхдийн шүдийг угааж өгөхдөө анхаарах зүйл
    Хэдийгээр таны хүүхдийн шүд шүдлэж эхлээгүй ч гэсэн хүүхдийн шүдний ормыг нойтон хөвөнгөөр өдөрт нэг удаа арчиж өгч байх хэрэгтэй. Хүүхдийн сүүн шүд дөнгөж цухуйж эхлэмэгц түүний шүдийг хүүхдэд зориулсан дизайнтай, зөөлөн үстэй, сойзоор угааж, шүдийг угаахын зэрэгцээ буйланд массаж хийж өгч байх нь чухал. Хүүхэд ой 6 сартай болмогц шүдийг нь оройн цагаар хамгийн сүүлчийн хооллолтын дараа энгийн ус ашиглан угааж өгөх хэрэгтэй.
    2020-07-21 12:59
    Хүүхдийн шүдний завсрыг цэвэрлэх шаардлагатай
    Хэрэв таны хүүхэд хоёр ой хүрсэн бол та хүүхдийнхээ шүдийг завсрын утас хэрэглэж цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Шүдний завсарыг утсаар цэвэрлэх нь шүдний завсар хооронд хуримтлагддаг сойзоор угаахад арилдаггүй нян бактерийг арилгах бөгөөд энэ нь шүд болон эргэн тойрны буйлыг эрүүл байхад маш том нэмэр болно. Шүдний завсрыг ойрхон ойрхон бус ч долоо хоногтоо ядаж хоёр удаа шүдний завсрын утсаар цэвэрлэж өгч байх хэрэгтэй.
    2020-07-21 12:53
    Хөхүүл хүүхдийнхээ амны хөндийг хэрхэн арчилах вэ?
    Таны хүүхдийн шүдний ирээдүй та хүүхдийнхээ амны хөндийг хэр сайн арчилахаас эхлэнэ. Таны хүүхдийн шүд цухуйхдаа гадны ямар нэг нөлөөлөх хүчин зүйлээс болж ирээдүйд ноцтой үр дагавар үүсэх гоо сайхан хувьд тааламжгүй байдал бий болж болно.
    2020-07-21 12:18
    Шүдний хөгжил: Сүүн шүднээс байнгын шүдэнд шилжих шилжилтийн үе
    Байнгын шүдний тоо нь сүүн шүдний тооноос их учир байнгын бага араа шүд нь сүүн араа шүднүүдийн араас түрж ургадаг. Тэгвэл байнгын араа шүд нь түүний ард хоосон орон зайд ургаж гарч ирнэ. Хүүхдийн биеийн өсөлтийг дагаад эрүүний яс сунаж томрох бөгөөд энэ нь ийнхүү байнгын шүднүүд  ургах боломжийг олгоно.
    2020-07-21 12:11
    Зүй зохистой хооллолт шүдний эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
    Зүй зохистой, зөв хооллолт гэдэг нь хүний биеийг эрүүл,сэргэлэн цовоо байлгахад шаардлагатай шим тэжээлийг бүрэн хангаж чадах хоол хүнсийг тунгий нь тааруулж зөв хэрэглэх явдал юм. Таны бие өдөр тутам өөрийг нөхөн төлжүүлж, шинээр булчин, яс, арьс, цус бүтээж байдаг. Тэгвэл  таны идэж байгаа хоол хүнс эдгээр шинээр бүтээгдэж буй эд эрхтнүүдийн үндсэн орц найрлага нь болж өгдөг.
    2020-07-21 12:08
    Хөхүүл хүүхдийн амны эрүүл ахуйг сахин хамгаалахад мөрдлөг болгох энгийн дадал хэвшил
    Хүүхдийг хөхүүл үед амны хөндийн эрүүл ахуйг сахин хамгаалахад аль болох эрт зөв мэдээлэл олж авах нь маш чухал. Хэрэв та хүүхдийн сүүн шүд нь түр хугацааных, аяндаа өөрөө ясан шүдээр солигдчихно гэж бодож байгаа бол сүүн шүд ч гэсэн халдвар авах, цоорох эрсдэлтэй бөгөөд бага насны хүүхдийн цоорол үүсгэгч  нян бактерийн гол эх үүсвэр нь эхчүүд та нар өөрсдөө байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
    2020-07-21 12:07
    Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
    Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид цахиур цухуйлаа гэж ихэвчилэн хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг байна. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
    2020-07-21 12:05
    Жирэмсний явцад шүдээ авхуулах нь аюултай юу?
    Хэрэв танд жирэмсний явцад шүдээ авхуулах зайлшгүй шаардлага тулгарсан бол энэхүү мэдээлэл туслана гэж найдаж байна.
    2020-07-21 12:03
    Хүүхдийн шүдний эмнэлгээс айх айдсыг хэрхэн намжаах вэ?
    Шүдний эмч дээр очино гэдэг хэн бүхэнд нас, царай зүс, өндөр нам хамаарахгүйгээр нэг л аймшигтай түгшүүртэй зүйл байдаг.  Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолыг ойлгуулж, шүдний эмчээс айдаг хүүхдийг шүдний үзлэгийн сандал дээр хучээр ч болтугай суулгана гэдэг нь төсөөлж байгаагаас ч илүү хэцүү зүйл байж болзошгүй.
    2020-07-21 12:02
    Хуруугаа хөхөх буруу зуршил ямар үр дагаварт хүргэх вэ?
    Хөхөх гэдэг нь нярай хүүхдэд заяадаг төрөлхийн рефлекс бөгөөд үүнийхээ тусламжтайгаар  төрсөний дараа хөхөө олж хөхөж чаддаг. Хөхөх нь зөвхөн  хоол  тэжээлээ  олж идэх рефлексээс гадна хүүхдийг тайвшруулах, хүүхдэд тав тухтай мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Хүүхэд том болохын хэрээр өөрийгөө тайвшруулах, тав тухтай болгох ямар нэгэн зүйл хайж олох бөгөөд энэ нь хуруугаа хөхөх буруу зуршил үүсэх шалтгаан болдог. Ихэнх хүүхдүүд 2 насны үеэсээ сэтгэл санаа тавгүй үедээ хуруугаа хөхөж эхлэх бөгөөд 4 насны үед өөрөө аяндаа хөхөхөө больдог.
    2020-07-21 12:00
    Хүүхдийн шүдийг эмчлэхэд унтуулга мэдээ алдуулалт (sedation) хэрэглэх нь аюултай юу?
    Хэрэв хүүхэд нь шүдний эмчилгээ хийлгэх үедээ унтуулга мэдээ алдуулалт (sedation) авч байгаа тохиолдолд мэдээ алдуулалтын аюулгүй байдал гэдэг гэр бүлийн хэн бүхний санааг зовоодог асуудал юм. Шүдний эмч нар унтуулга мэдээ алдуулалтыг ихэнхдээ шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн зэрэг хэт өндөр бага насны хүүхдүүдэд удаан хугацаатай, иж бүрдэл эмчилгээ хийхдээ ашигладаг.
    2020-07-21 11:57
    Хэрэв хүүхдийн шүд гэмтлийн улмаас булгарч унасан бол ямар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
    Хүүхэд нас бол элдэв осол гэмтэлд өртөхдөө амархан дэгэж дэрвэж байдаг үе. Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо (American Dental Association)-ны мэдээллээс харвал бага сургуулийн насны эрэгтэй гурван хүүхэд тутмын нэг нь, эмэгтэй 4 хүүхэд тутмын нэг нь ахуйн гаралтай осол гэмтэлд өртөж шүдээ гэмтээдэг байна. Балчир насны хүүхдэд шүдний нүдэнд харагдах цөгцөн хэсэг нь буйланд суусан сурвалж хэсгээсээ илүү урт байдаг.
    2020-07-21 11:56
    Сүүн шүдний зай хадгалах эмчилгээ (Space management)-ний заалт, эсрэг заалт, давуу болон сул талууд, зэмсгийн төрлүүд
    Шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг голлох шалтгаан нь байнгын шүд шүдлэх зай байхгүй байснаас болж шүднүүд давхарлан ургах явдал юм. Шүд давхарлан ургах нь голдуу сүүн шүдийг гэмтэл, шүд цоорол болон шүдний зөөлөн эдийн эмгэгийн улмаас цагаас нь эрт авхуулсанаас болж үүснэ. (Зураг 26-1) Сүүн шүдний зайг ямар нэгэн аргаар хадгалж авч үлдэх нь шүдний зайгүйдлээс шалтгаалан үүсэх алс хэтийн асуудлуудаас сэргийлэлт болж өгнө.
    2020-07-21 11:53
    • 1
    • 2