+ Өвчин, эмгэг
Шүд яагаад өвддөг вэ?
Ихэнх хүмүүс шүдний өвдөлтийг тэвчихийн аргагүй, маш хэцүү өвдөлт гэж үздэг. Шүдний өвдөлт нь Шүд цоорох өвчний болон түүний хүндрэлүүдийн үед шүдний хатуу болон зөөлөн эдийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг. Шүд цоорлын тодорхой үе үе шатуудад шүд нь халуун болон хүйтэн зүйлээс эсвэл хүчиллэг болон чихэрлэг зүйлээс шалтгаалан өвддөг. Шүдний өвдөлтийн шалтгаан болж буй хүчин зүйлийг арилгахад (амаа бүлээн усаар зайлах, өвчин намдаах эм хэрэглэх г.м) хэдийгээр өвдөлт намжах боловч түүний гол шалтгаан бүрэн арилдаггүй.
2020-07-23
Шүд цоорох өвчин (шүд хорхойтох) гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.
2020-07-23
Шүдний элэгдэл
Ямар ч шүд хүний амьдралын жамаар аажим аажим элэгдсээр л байдаг. Судлаачдын үзэж байгаагаар бол хүний шүд хэвийн нөхцөлд зажлалтын улмаас жилдээ үсний ширхэгийн түвшний хэмжээнд элэгддэг гэнэ. Гэхдээ л шүдний физиологийн хэвийн элэгдэлийг хүний насжилтыг тодорхойлох шууд нотолгоо болгох нь зохимжгүй юм.
2020-07-22
Шүдний зөөлөн эд үхэжсэн үед илрэх шинж тэмдэгүүд
Тухайн шалтгаан болж буй шүдээр юм зажлах үед маш хүчтэй хатгаж өвддөг. Шүдэн дээр дарах хатуу юмаар шүргэх үед мөн хүчтэй өвдөнө. Гэвч шүд байнга өвдөхгүй бөгөөд тодорхой хугацаанд өвдөлтгүй байдаг. Антибиоток уух үед шүдний өвдөлт намжих бөгөөд зарим хүмүүст огт өвдөлтгүй болох нь ч бий.
2020-07-22
Буйлнаас цус гарах эмгэг
Зарим үед хатуу хоол хүнс зажлаж байх үед эсвэл шүд угаах үед, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед буйлнаас цус гарах нь бий. Хэрэв яг хаанаас цус гарч байна гэдгээ олж чадах юм бол яг тэр хэсэгт буйл нь ердийн буйлнаас илүү улайсан харагдана. Хэрэв буйлнаас цус гарч байгаа л бол түүнийг дахин аль болох цочроохгүй байхын тулд хатуу хоол хүнс идэхдээ, шүд угаахдаа, шүдний завсар цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
2020-07-21
Шүдний хэт мэдрэгшилт яагаад үүсдэг вэ? Хэрхэн эмчлэх вэ?
Заримдаа зайрмаг идэх үед эсвэл өглөөгүүр кофе жоохон балгах үед шүд хагаташих эсвэл ягинах мэдрэмж төрдөг үү? Шүдээ угаах үед эсвэл чигчлэх үед хөндүүрлэдэг үү? Энэ бүх шинж тэмдэг танд илэрдэг бол таны шүд хэт мэдрэгшээд байгаа юм байна.
2020-07-21
Хийжүүлсэн хүчиллэг ундааны хэрэглээ нь шүдний эмгэг элэгдэлд хүргэдэг
Шүдний эмгэг элэгдэл нь олон шалтгаантай боловч элэгдэл үүсгэдэг нэг гол шалтгаан нь хүчиилэг ундааны хэрэглээ юм. Сүүлийн үед шүдний салбарын ихэнх ном хэвлэлд шүдний элэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс нь уламжлалт хэв шинжээсээ хальж хүн амын амьдралын хэв маягтай уялдаж ихсэж байгааг тэмдэглэх болсон байна.
2020-07-21
Шүд хэт мэдрэгших өвчний тархалт
Chabanski and Gillam (1997) нарын судалгаагаар шүд хэт мэдрэгших өвчний тархалт нь аль ус орон гэдгээс мөн тухайн судалгаа явуулсан аргачлалаасаа хамаарч дунджаар 8-38% гэж үзсэн байна. АНУ-ын хувьд шүдний хэт мэдрэгшилд өртсөн хүмүүсийн тоо 40 сая гаран байна. (Kanapka 1990)
2020-07-21
Буйлны ховил гүн байх нь амны хөндийн эрүүл мэнд эрсдэлд орсоныг илтгэнэ
Америкийн Шүдний Холбоо (American Dental Association)-ы мэдээллээр бол шүдгүйдэлд хүргэж байгаа шалтгааны 90% нь холбоосын үрэвсэл болон шүдний цоорлын хүндрэл гэнэ. Америкийн Өвчний Хяналт Урьдчилан сэргийлэлтийн Төв (Centers for Disease Control and Prevention)-ийн мэдээллээр Америкийн иргэдийн бараг тэн хагас нь шүдний холбоос эдийн үрэвсэл өвчинд нэрвэгдсэн гэнэ.
2020-07-21
Шүдний тулгуур эдийн өвчин ба таргалалт
Ихэнх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд таргалалтыг архаг өвчин гэж үздэг. Ялангуяа АНУ-ын хэмжээнд олон жилийн өмнөөс таргалалт өсөн нэмэгдэж байгаа нь тодорхой болсон бөгөөд нийгмийн залуу үеийнхэн дунд энэ нь илт ажиглагдах болоод байна.
2020-07-21
Агт араа шүд гэж юу вэ? Агт араа шүдний үүсгэдэг асуудлуудын талаар та юу мэдэж байх хэрэгтэй вэ?
Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын  аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм. Агт араа шүд гэж юу вэ?
2020-07-21
Буйлны үрэвсэл гэж юу вэ? Буйл үрэвсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Насанд хүрсэн хүн бүрт хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэх асуудалтай тулгарч байсан туршлага бий гэдэгт эргэлзэхгүй байна. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байсан байж болох юм. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм.
2020-07-21
Oral allergy syndrome -Амны хөндийн харшлын синдром гэж юу вэ?
Oral allergy syndrome- харшилын онцлог нь залгиур,хэл,уруул,амны хөндийн хэсэгт харшлийн урвал явагддаг.
2020-07-21
Шүдний өвчин ба бие эрхтэн тогтолцооны ноцтой өвчлөлүүд
Амны хөндийн өвчин, шүдний өвчин нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн шалтгаан болдог талаар шинжлэх ухааны мэдээ мэдээлэл сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр, хүрээгээ тэлсээр байна. Иймд эдгээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь амны эрүүл ахуй, эрүүл мэнд юм.
2020-07-21
Зүрхний эмгэг үүсгэгч, үхэлд хүргэгч гол хүчин зүйлсийн нэг нь буйлны үрэвсэл болохыг та мэдэх үү?
Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөн нь зүрхний эрүүл байх нөхцөлийг хангах маш чухал хүчин зүйлс боловч саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар шүд угаах нь мөн түүнээс дутахгүй чухал зүйл болохыг олж илрүүлсэн байна. University of Alberta-ийн Шүдний Сургуулийн профессор Maria Febbraio-ийн удирдлаган дор хийгдсэн судалгаагаа нь PLOS ONE шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэнээс харвал шүдний тулгуур эдийн өвчин ялангуяа буйлны үрэвсэл болон судас хатуурах өвчний хооронд маш хүчтэй хамаарал байгаа нь тогтоогдсон гэнэ.
2020-07-21
Шүдний тулгуур эдийн өвчин зүрх судасны өвчний шалтгаан болдгийг та мэдэх үү?
Зүрх судасны өвчин гэдэг нь зүрх ба судасны эрхтэн тогтолцоог гэмтээдэг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг өвчин эмгэгийг хамруулан авч үздэг. Жишээ болгон харахад АНУ-ын хэмжээнд 50 сая гаран иргэн зүрх судасны хамааралтай асуудлууд болон өвчин эмгэгтэй байгаа нь тус улсын хэмжээнд зүрх судасны өвчлөл нь иргэдийн үхэл ба хөдөлмөрийн чадвараа алдалтын нэг номерийн шалтгаан болж байна.
2020-07-21
Шүлсний сорилын тусламжтайгаар олон төрлийн өвчнүүдийг эрт оношлох боломжтой боллоо
Амны хөндийн шүлслэг орчин нь амны хөндийн төдийгүй эрхтэн тогтолцооны олон өвчнүүдийн мэдээллийг агуулдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогоод байгаа билээ. Лос Анжежлес, Калифорний Их Сургуул (UCLA)-ийн судлаачид шүдний салбарт хэрэглэгдэх чихрийн шижин, хавдар зэрэг хор хөнөөл өндөртэй өвчнүүдийг эрт үе шатанд нь илрүүлэх чадвартай шүлсний сорил (saliva test)-ыг гарган авсанаа танилцууллаа.
2020-07-21
Судлаачид сүүний хэрэглээ нь эртний хүмүүст шүдний өнгөр тогтоож байсан нотлгоог олж илрүүллээ
Олон улсын судлаачдын баг Европ болон дорнод Азийн орнуудад амтдарч байан эртний хүмүүсийн сүүний хэрэглээ нь шүдний өнгөр үүсэх шалтгаан болж байсныг нотлох нотолгоог олж илрүүллээ. Сүү нь хүрэл зэвсгийн үеэс өнөөг хүртэл хүмүүсийн шүдний өнгөр үүсгэх гол хүчин зүйл болж байгааг нотлох хангалттай нтолгоотой болсон байна.
2020-07-21
Бэлгийн замын халдварт өвчин ба Амны хөндийн эрүүл мэнд
Centers for Disease Control and Prevention байгууллагын мэдээллээр АНУ-ын хэмжээнд жилд бэлгийн замын халдварт өвчний 20 сая гаран тохиолдол бүртгэгддэг. Энэхүү урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчний төрөлд хамаарах эдгээр өвчнүүдийн шинж тэмдэг бүхий л биед илрэхийн зэрэгцээ мөн амны хөндийд илэрдэг. Гэвч бэлгийн замын халдвар авсан бүх хүмүүст энэхүү шинж тэмдэг илрэхгүй.
2020-07-21
Хүүхдэд тусгайлан зориулсан шүдний оо, сойз, амны эрүүл ахуйн хэрэгслүүдийн тухай
Хэрэв хүүхдэдээ шүдний оо худалдан авах бол ооны фторын агууламж ба амтанд илүү анхаарлаа хандуулаарай. Зарим шүдний оо нь Шүдний Эмч нарын Холбооны зөвшөөрлийн дардастай байдаг.
2020-07-21