Үйл явдал
Зэргийн шалгалтанд орох эмч нарын нэрс, тушаалтай танилцана уу
2021 оны Нүүр Ам Судлалын Мэргэжлийн зэргийн шалгалтанд орох эмч нарын нэрс ба тушаалтай танилцана уу
2021-04-16
2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 04 сарын 23 өдөрийн 10 цагаас авна
2021-04-05
2021 оны Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материал
Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материалыг танилцуулж байна. Шалгалтанд оролцох эмч, мэргэжилтнүүд энэхүү сорилоос жишээ авч шалгалтандаа бэлтгэнэ үү. Амжилт хүсье
2021-03-25
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо. 
2021-02-25
Монголын Эрүү нүүрний мэс засалчдын баг анх удаа багаараа Монгол Улсын Төрийн соёрхол хүртлээ
ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн, МЭНМЗН-ийн дэд ерөнхийлөгч Г.Аянга ахлагчтай баг “УТТС-ийн оношлогоо, эмчилгээ”-ний техник агачлал, бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхолт хүртлээ. Энэ бол Монголын ЭНМЗ-аас анх удаа багаараа авч буй шагнал юм. Салбарын хамт олноо манлайлан Монгол улсад нүүр амны эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойн босгон дээр Төрийн шагнал хүртсэн Г.Аянга ахлагчтай багийнхандаа ажлын амжилт, эрч хүч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2021-02-08
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
2021-01-25
Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ.
2021-01-18
КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форум болно
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумын үйл ажиллагаанд Япон талаас КОВИД-19 хариу арга хэмжээний чиглэлээр Ази номхон далайн бүсийн орнуудад зөвлөх чиглэлээр ажилладаг олон улсад нэр хүнд бүхий профессорууд урилгаар оролцоно
2021-01-05
Цар тахлын үед өрмийн эргэлтийн хурд удаан байх нь аюулгүй байдлын хувьд давуу талтай болохыг судлаачид зөвлөж байна
SARS-CoV-2 цар тахлын хувьд шүдний эмчилгээний ажилбар нь вирус тараах өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон байдаг. Хэдийгээр шүдний салбарт баримталж буй халдварын сэргийлэлт, хяналтын хатуу дэг журам нь шүдний эмнэлгийн орчинд вирус тархахаас сэргийлж байгаа ч Английн Лондон коллеж ба Кингс коллежийн судлаачид өрмийн сонголтондоо анхаарах нь халдвараас сэргийлэхэд чухал болохыг судалгаагаар тогтоосон байна.
2021-01-05
Манал-Цогт ХХК Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Ковид-19 халдвар хамгаалалд зориулан 35 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлалаа
Манал-Цогт ХХК-нь Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Хөх Рашаан ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох хлоргексадины ам халдваргүйжүүлэх уусмалаар Нүүр ам судлалын эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмч, багш, эмнэлгийн ажилчдын 2021 оны нийт хэрэгцээнд зориулж 35 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн хандивлаж хөрөнгө оруулалт хийлээ.
2020-12-28
BECOMING A DENTIST PODCAST:"Энэрэл Дент" шүдний эмнэлгийн гажиг заслын их эмч Т. Цасан
Манай Shud MN сайтын зүгээс салбарынхаа эмч, мэргэжилтнүүддээ зориулан шинэлэг мэдээ мэдээллүүдийг хүргэхээр зорьж ажилладаг билээ. Ийнхүү Becoming a Dentist Pocast-ын дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
2020-12-26
ЭМ сайдын А/581 тоот тушаал “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед шүд, эрүү, нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын түр заавар” батлагдан гарлаа
Нүүр ам судлалын салбарын эмч мэргэжилтнүүдийн боловсруулсан КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед шүдний эмнэлэгт баримтлах удирдамж Эрүүл Мэндийн сайдын А/581 тоот тушаал. “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед шүд, эрүү, нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын түр заавар” болон батлагдан гарлаа.
2020-12-18
Нүүр амны мэс заслын эмч нарын багийн орчуулсан “Нүүр амны өвчин” ном таны гар дээр очиход бэлэн боллоо
Ж.Одхүү эмчээр ахлуулсан Нүүр амны мэс заслын эмч нарын орчуулгын багийн анхны ном шүдний эмнэлгүүдийн гар дээр очиход бэлэн боллоо. Энэхүү ном нь шүдний эмнэлэгүүдэд тохиолддог эрсдэлтэй өвчлөлүүдийг товч тодорхой агуулсан болно.
2020-12-02
Коронавируст (COVID-19) цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед шүдний эмнэлэгт үзүүлэх нь аюултай юу?
Коронавируст (COVID-19) цар тахлын дотоодын голомтот дэгдэлтийн улмаас нийтээр хөл хорио тогтоон багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүмүүсийн хувьд тэр тусмаа шүд нь өвдөж хавсан хүмүүс томоохон бэрхшээл тулгарсаар байна. Нэг талаас өвчин эмгэгийн улмаас шүдний эмнэлэгт зайлшгүй очих болоод байгаа ч нөгөө талаас коронавирусын халдвар авах вий гэсэн болгоомжилол хэн бүхэнд байна. Тэгвэл энэ талаар тодруулахаар Oral Care шүдний эмнэлгийн захирал, АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш АУ доктор Ч.Гантөмөрөөс ярилцлага авлаа.
2020-12-02
“Шүдний эмнэлгийн орчинд коронавируст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналтын ерөнхий удирдамж”-н дагуу өгөх зөвлөмж
ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн санаачилгаар боловсруулсан “Шүдний эмнэлгийн орчинд коронавруст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналтын ерөнхий удирдамж”-ийн төсөл хэлэлцэгдэж 2020 оны 11 сарын 27 өдөр зөвлөлийн хурлаар батлагдлаа. Уг удирдамжийн төслийг АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийн эрдэмтэн багш нар боловсруулсан бөгөөд 2020 оны 11 сарын 25 өдөр Нүүр ам судлалын сургууль, мэргэжлийн зөвлөлийн гишүүд, хувийн хэвшлийн энэлгүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хурлаар, 2020 оны 11 сарын 27 өдөр АШУҮИС, Нүүр Ам Судлалын сургуулийн Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцэгдэж давхардсан тоогоор Нүүр Ам Судлалын салбарын 20 гаран эрдэмтэн докторууд, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд гар бие оролцсоноороо манай улсын шүдний эмнэлгийн өнөөгийн орчинд хэрэгжиж болох практик удирдамж боллоо.
2020-11-30
“Нүүр амны эмчилгээний салбарын ололт амжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хойшилсон тухай мэдэгдэл
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
2020-11-18
Нүүр амны мэргэшлийн зэрэг олгох ОНОЛЫН ШАЛГАЛТ болно
Шалгалтыг мэргэжлийн 100 тестээр 100 минутанд багтаан өгнө. Шалгалтын дундаж оноо                                      80 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Шалгалтын хариуг шалгалт дууссанаас 2 цагийн дараа танилцуулах тул өөрийн биеэр ирж, шалгалтын хариуг авна уу? Онолд тэнцсэн тохиолдолд гардан шалгалтын давтлагын хуваарийг танилцуулах болно. 
2020-10-29
Хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран Ид шидийн орны хүүдүүдэд шүдний тусламж үйлчилгээг 16 нас хүртэл үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо
Монголын нүүр ам судлалын салбар, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд асран хамгаалах үйлчилгээ авч буй хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэн урт хугацаанд хамтарч ажиллахаар боллоо.
2020-10-19
Шүдний эмнэлгүүдийн удирдлагын группын эмч нарын төлөөлөл НАСС-н захиралтай ажлын уулзалт хийлээ
Өнөө өглөө 8:00 цагт шүдний эмнэлгийн удирдлагын группын эмч нарын төлөөлөл НАСС-н захирал Б.Батбаяртай өглөөний зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар шүдний эмнэлгүүдийн өнөөгийн тулгамдаад буй гол асуудал болох хүний нөөцийн дутагдал, шүдний сувилагч, шүдний эмчийн туслахын сургалт тасалдаад байгаа асуудлыг авч хэлэлцлээ.
2020-10-06
АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн захирлаар АУ доктор Б.Батбаяр томилогдлоо
АШУҮИС-н захирал Н.Хүрэлбаатарын тушаалыг үндэслэл болгон 2020 оны 10-р сарын 01 өдөр АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн захирлаар АУ доктор Б.Батбаярыг томиллоо.
2020-10-02