Сургалт
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлын сар шинийн мэндчилгээ
Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш судлаачид, ажилтан, ажиллагсад, оюутан залуус та бүхэндээ XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй цагаан хулгана жилдээ АШУҮИС-н түүхт 80 жилийн ойг угтаж бид их сургуулийнхаа хөгжлийг хангахуйц эрх зүйн орчин бүрдүүлээд 11 дүрэм, журамд шинэчлэлт хийж, Молекул-биологи аюулгүй байдлын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг, АШУҮИС-н төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Цагаагчин үхэр жилдээ та бидний хичээнгүй хөдөлмөр, сэтгэл зүтгэл, амжилт бүтээлийн үр шим арвижин дэлгэрч, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.
2021-02-11
Шүдний гажиг заслын “MEAW technique” сургалт болно
2019 оны 12-р сарын 14-18-ны өдрүүдэд шүдний гажиг заслын “MEAW technique” сургалт болно. Нийт 5 өдрийн лекц, гардан дадлагын сургалтанд бахь дагалдана. Холбоо барих утас: 9100-0698
2019-11-28
“Нүүр амны эмчилгээнд 4 ба 6 гарын үйл ажиллагаа, багажны ариутгал, халдваргүйжүүлэлт, эмнэлгийн ажилтаны ёс зүй” сэдэвт сургалт болно
2019 оны 12-р сарын 13-ы өдөр НАСС-н 305 тоот өрөөнд “Нүүр амны эмчилгээнд 4 ба 6 гарын үйл ажиллагаа, багажны ариутгал, халдваргүйжүүлэлт, эмнэлгийн ажилтаны ёс зүй” сэдэвт сургалт болно
2019-11-27
“Амь тэнссэн үеийн амилуулах тусламж” сэдэвт сургалтанд хамрагдах шүдний эмнэлгүүдийн хуваарь гарлаа
Сургалтанд хамрагдах нийт шүдний эмнэлгүүдийг жагсаалтаар группд хуваан, сургалтанд хамруулах хуваарь гарсан тул хуваарьтай танилцан, сургалтанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ бүрэн хамруулна
2019-10-30
Гажиг заслын эмчилгээний оношилгоо ба авагддаг зэмсэг (Анхан шат) сургалт болно
АУ доктор Г.Ганжаргал багш 2019 оны 11-р сарын 01-ээс 07-ы өдрүүдэд Гажиг заслын эмчилгээний оношилгоо ба авагддаг зэмсэг (Анхан шат) сургалт зохион байгуулах гэж байна.
2019-10-28