Ярилцлага
Бидний судалгаагаар Монгол улсын хэмжээнд эцэг эхийн боловсролын түвшин өндөр эсвэл бага байгаагаас үл хамааран хүүхдийн шүдний өвчлөл өндөр үзүүлэлттэй байгаа нь тогтоогдсон
Докторын ажлын үндсэн сэдвээ эрүүл мэндийг тодорхойлогч нийгэм эдийн засгийн хүчин зүйлс ба эрүүл мэндийн тэгш бус байдлаар сонирхож судалгаагаа хийсэн. Эхний хэвлүүлсэн судалгаандаа Япон улсын нийт 47 мужийг хамарсан дата дээр томуугийн дархлаажуулалтын хүртээмж ба бодлогын хүрээнд үнэлгээ хийсэн.
2023-03-20
“Тусгал” ярилцлага (Тусгай дугаар): Монгол Улсын хүний гавьяат эмч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Н. Пүрэвжав: Өвчтөн нь үнэнч эмч, шавь нар нь үнэнч багш
Шинэ он гарч он солигдох энэ цаг мөчид Shud MN сайт Тусгал ярилцлагын булангынхаа шинэ оны анхны дугаарыг та бүхэндээ толилуулж байна. Өнгөрсөн 2020 оны хугацаанд манай ярилцлагын буланд маань нийт 12 зочин оролцож, өөрсдийн дадлага, туршлага, ажиллах арга барилыг уншигчидтай хуваалцжээ. Мөн манай булангаас уншигчид маань олон шинэлэг зүйлсийг уншиж, ойлгож мэдсэн байх аа гэдэгт найдна. 2021 онд энэхүү ярилцлагаа улам баяжуулж, салбарынхаа олон чадварлаг мэргэжилтнүүдтэй учруулах болно. Ийнхүү тусгай дугаарын оны анхны зочноор Монгол Улсын хүний гавьяат эмч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Профессор Н. Пүрэвжав багшийг урилаа. Таалан соёрхоно уу.
2020-12-31
Тусгал ярилцлага: Empire Dental group шүдний эмнэлгийн захирал Б. Энхбаатар "Шүдний эмч нар нийгэмд хэрэгтэй зүйлс илүү их хиймээр байна"
Энэ удаагийн дугаарт бид “Empire Dental group” шүдний эмнэлгийн захирал Б.Энхбаатар эмчийг урилаа. Хүүхэд байхаасаа л шүдний эмч болох хүсэл мөрөөдөлтэй байсан бөгөөд өдгөө Empire Dent эмнэлгийг удирдан ажиллаж байна. Тэрээр салбартаа эерэг нөлөө дагуулах зорилгоор эмнэлгийхэнтэйгээ нэг жилийн турш мөнгө цуглуулан, цуглуулсан мөнгөөрөө африк тив рүү явж үзлэг хийсэн ба ганцхан Монголдоо гэлгүй дэлхийд өрсөлдөхийг зорьж буй нь онцлог юм.
2020-11-01
Тусгал ярилцлага: Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Б. Батбаяр "Нэг хэвэнд цутгасан мэт хэлбэрээ бид өөрчлөх хэрэгтэй"
Намар болж навчис алтрах цагаар манай Shud MN улирлын анхны дугаараа уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагын зочноор бид Нүүр ам судлалын сургуулийн захирал Б. Батбаяр эмчийг урилаа. Тэрбээр сургуулийнхаа төгсөлтийн дараах сургалтын төвд эмчээр ажлын гараагаа эхэлж, НАСС-ын Нүүр Амны Мэс Заслын тэнхимд багшилж байгаад докторантурт сурч ирээд тэнхимийн эрхлэгчээр ажилласан туршлагатай багш, эмч юм. 
2020-10-11
"Тусгал" ярилцлага: Dental Art шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг "Зүрхнээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг"
Ярилцагын буланд гажиг заслын мэргэжилээр мэргэшсэн эмчийг удаан хугацаанд хайсны эцэст бид “Dental Art” шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг эмчийг урилаа. Тэрбээр “Orthodent” эрүү нүүрний гажиг заслын төвөөс ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо Монголд цөөхөн тооцогдох гажиг заслаар данасан эмнэлэг байгуулан ажиллаж байна. Зорилготой, тууштай эмчийн жишиг болсон түүний ярианаас уншигчид маань олон сонирхолтой зүйлсийг ойлгох болов уу. Эмч нарын нэр цууриатаж, сайтын минь сав дүүрсээр.
2020-03-29
Тусгал ярилцлага: Бүрэн дент шүдний эмнэлгийн захирал Д. Бат-Өлзий "Тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасд"
Манай сайт аль болох шинэлэг хэрэгтэй зүйлсийг уншигчиддаа хүргэж ажиллахын тулд олон талаар хичээж байгаа билээ. Үүний дагуу ярилцлагын буландаа бага зэрэг шинэчлэл хийж өөрчлөхөөр боллоо. Та бүхэн таалан соёрхоно уу. Энэ дугаартаа бид Бүрэн Дент эмнэлгийн захирал, ахлах эмч Д. Бат-Өлзийг урилаа. Тэрбээр сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа л эмнэлэг байгуулан олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн эмнэлэг болгож хөгжүүлсэн салбарын нэртэй эмч нарын нэг билээ.
2020-03-15
Миний ажлын арга барил: Цахиур шүдний эмнэлгийн захирал Л. Загарзүсэм "Мэргэшсэн Сувилагчийн нөөц байнгын эрэлттэй тулгамдсан асуудал хэвээр байна"
Булангийн дараагийн зочноор бид “Цахиур” шүдний эмнэлгийн захирал, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л. Загарзүсэм эмчийг урилаа. Тэрбээр анх химийн лаборантаар ажиллаж байсан ч сурч мэдэхийн хүсэлд хөтлөгдсөн анагаахын их сургуульд шүдний эмч мэргэжлээр элсэн суралцаж стоматологийн поликлиник буюу одоогийн Шүд Эрүү Нүүрний Төвийн үүсгэн байгуулагчдийн нэг, мөн анхны явуулын шүдний эмнэлэг ажиллуулж байсан зэргээр арвин намтартай хүн билээ.
2020-02-17
Миний ажлын арга барил: 86 настай ахмад шүдний эмч С. Цагаан "Насаараа сурлаа, Насаараа ажиллалаа"
Олон хүний хүсэлтийн дагуу булангийнхаа энэ удаагийн дугаарт 86 настай шүдний эмч С. Цагаан гуайг урилаа. Тэрбээр 2019 оны зургаан сард сүүлийн эмчилгээгээ хийсэн бөгөөд төрөл бүрийн сургалт, семинаруудад үргэлж хамрагдаж, шинийг ирэлхийлж, шинээр нээгдсэн эмчилгээ бүрийг харж уншиж явдаг мэргэжил нэгт нөхдүүд нь түүнийг андахгүй биз ээ.
2020-01-20
Миний ажлын арга барил: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга Б. Өнөрбилэг "Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ"
НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулаад явж буй олон эмч, багш, мэргэжилтнүүд бий. Энэ удаагийн дугаарт бид тэдгээрийн нэг болох Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-ийн орлогч дарга Б. Өнөрбилэгийг урилаа. Тэрээр ном их уншидгаараа алдартай бөгөөд орлогч дарга болсноосоо хойш удирдлагын баг, хамт олонтойгоо хамтран 27 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
2020-01-13
Миний ажлын арга барил: Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч Денис Скуратов "Ямар ч ажил хийсэн бай гүйцэд, дуустал нь хий"
2020 оны эхний дугаараар бид Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч С. Денис-ийг урилаа. Тэрбээр хэдий нүүр амны эмч мэргэжилээр төгссөн ч толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нарийн мэргэшиж, одоогоор Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн гишүүн төдийгүй Монгол улсдаа энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэрийг оруулж байгаа нэгэн билээ.
2020-01-06
Миний ажлын арга барил: Азийн Нүүр Амны Урьдчилан Сэргийлэх Академийн 10-р Ерөнхийлөгч, АУ доктор, профессор Б.Амарсайхан "Үг ярианд бүү итгэ, үйл хэрэгт нь итгэ"
2019 оны сүүлчийн дугаар буюу энэхүү булангийн хүндэт зочноор бид Азийн Нүүр Амны Урьдчилан Сэргийлэх Академийн 10-р Ерөнхийлөгч , АУ-ны доктор, профессор Б. Амарсайханыг урилаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт ажиллаж эхлээд 29дэх жил нь тохиож буй бөгөөд АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
2019-12-30
Миний ажлын арга барил: Нарадент шүдний эмнэлгийн захирал Клиникийн профессор Д.Наранчимэг " Шаргуу бөгөөд чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно"
Булангийн энэ удаагийн дугаарт бид Нарадент шүдний эмнэлгийн захирал, АУ-ны магистр, клиникийн профессор, спортын дэд мастер Д.Наранчимэг эмчийг урилаа. Тэрбээр мэдлэг, ажил хөдөлмөрийнх нь эх уурхай болсон Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвөөс ажил, амьдралын гараагаа эхлэж, мэс засал, эмчилгээний эмчээр 11 жил ажиллаж байгаад Нарадент шүдний эмнэлгээ үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө 15 жилийн ой нь тохиож байна. Түүнтэй ярьсан ярилцлагаас олон зүйлийг олж ухаарна гэдэгт итгэлтэй байна.
2019-12-22
Миний ажлын арга барил: Сүүн Шүдхэн эмнэлгийн захирал Н. Дөлгөөн "Алсын хараатай байж, зорилгоо тодорхойлсноор хүрэх цэг илүү тод харагддаг"
Булангийн энэ дугаартаа бид Сүүн Шүдхэн шүдний эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал Дөлгөөн эмчийг урилаа. Тэрээр НАС-ын тулгамдсан асуудлын нэг болсон хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад гар бие оролцож 2015 оноос Сүүн шүдхэн эмнэлгийн ахлах эмчээр ажиллаж байна.
2019-12-16
Миний ажлын арга барил: Zimo Dental Clinic-ийн захирал Б. Анхбаяр: Мэдлэгтэй, ур чадвартай байна гэдэг эмч хүний хамгийн том хөрөнгө
Энэхүү булангийн дараагийн зочноор бид Zimo Dental Clinic-ийн захирал Б. Анхбаяр эмчийг урилаа. Ажлын хажуугаар, Kick boxing-оор хичээллэх дуртай тэрээр шүдний эмч мэргэжилээр ажиллаж эхлээд 14 жил болж байгаа бөгөөд 2017 оноос Zimo шүдний эмнэлгийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэгээд олон зүйл нуршилгүй эмнэлгээ өндөр хэмжээний гүйцэтгэлтэйгээр удирдаад явж байгаа түүнийг уншигчиддаа танилцуулья.
2019-12-01
Миний ажлын арга барил: Глобал эмнэлгийн гүйцэтгэх захирал Д.Баярчимэг “ЭНД БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЖ ГОМДОЛЛОХООС ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ ГЭЖ БОДОХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ ”
Энэ удаагийн дугаараар бид “Глобал шүдний эмнэл”-гийн гүйцэтгэх захирал Д. Баярчимэг эмчийг урилаа. Тэрээр 2007 онд АШУҮИС-ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. 2013 онд БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Шүдний Тулгуур Эдийн Магистрийн зэрэг хамгаалсан. АНУ-ийн Zimmer Biomet Имплантын Монгол дахь төлөөлөгч эмч. Монголын Шүдний Тулгуур Эдийн Холбооны Дэд Тэргүүн юм
2019-11-24
Миний ажлын арга барил: Эвада эмнэлгийн захирал Ш. Ариунлхагва: Сайн төлөвлөгөө, чадварлаг баг хамгийн чухал
НАС-ын салбар тэр дундаа шүдний эмнэлэгүүдийн дунд анхдагч бөгөөд тэргүүлэгчдийн нэг ЭВАДА эмнэлэгийн захирал Ш. Ариунлхагва эмчийг энэхүү булангийн анхны зочноор урьж оролцууллаа. Хоёр хүүхдийн аав, халамжит сайн нөхөр тэрээр анх 2004 онд 3-р курсын оюутан байхдаа ЭВАДА эмнэлэгт дадлага хийхээр ирж байсан бол үргэлжлүүлэн 4, 5-р курсдээ дадлага хийгээд 2006 онд эмчээр ажилд орж 2011 оноос захиралаар нь ажиллаж эхэлсэн байна. Үүднээсээ л гэрэл гэгээ цацарсан энэ эмнэлгийн хувь заяаг 14 жилийн турш нуруун дээрээ үүрэлцсэн энэ эрхэмийн ажлын арга барилыг танилцуулахын сацуу эмнэлэгийн хамт олонд удахгүй болох 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.
2019-11-17
Б.Дөлгөөн: Шүдний өвчлөл нь хүндэрч идээ нь хүзүү, цээж рүүгээ орсноос жилд 1-3 хүн нас бардаг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн дагалдан эмч, АУ-ны доктор Б.Дөлгөөнтэй Монгол улсад тулгамдаж буй асуудлуудын нэг болох эрүү нүүр орчмын буглаа нэвчээс, амны хөндийн нян бактери хэрхэн үрэвсэл үүсгэж улмаар амь насанд хүрдэг талаар ярилцлаа.
2019-09-09