Sirona moves headquarters in Austria
26-Sep-2014 398 0.0 0

Шүдний технологийн салбарын аварга Sirona Dental Systems Австри улсын Зальцбург хотын ойролцоо Wals-Siezenheim-д удирдлагын шинэ төв оффисоо энэ долоо хоногт нээлээ.
Энэхүү шинэ төвд компаний удирдлага, санхүү, хүний нөөц , маркетинг, борлуулалтын албаны 120 орчим ажилтан ажиллах ажээ.
Гэсэн хэдий ч урьдын адил үйлдвэрлэлийн гол баз нь 50-аад жилийн өмнө технологи үйлдвэрлэлийн гигант Siemens-ийн охин компани болж өрх тусгаарлан гарч байсан тэрхүү газраа буюу Герман улсын  Benzheim хотод байрална.
1997 оноос Sirona –ийн үйл ажиллагаа илүү бие даасан болж CAD/CAM систем, CEREC-ийг зах зээлд танилцуулах болсоноор рентген оношлогоо болон дижитал төхөөрөмжийн салбарт голлон тоглогч гэдгээ харуулах болсон юм. Саяхан Лас Вегаст болсон 27 ба хагас жил Ёслолын ажиллагааны үеэр амны хөндийн шинэ төрлийн камер болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан.
Sirona Dental Systems групп нь өнгөрсөн хагас жилийн гүйцэтгэлээр 700 сая гаран еврогийн борлуулалт хийсэн бөгөөд Ерөнхий захирал Jost Fischer –ийн илтгэлд дурдсанаар өсөн дэвжиж буй энэхүү компанид хөл дээрээ бат зогсоход шинэ оффис зайлшгүй шаардлагатай болсон байна.
"Бид өөрийн худалдан авагчидаа илүү орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангахын тулд сүүлийн 6 жил  250 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ ” гэж тэрээр тэмдэглэн хэлсэн байна
Sirona-гийн төв оффис 2007 онд Германаас Авсрилуу шилжсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар тархан байралсан  түүний 29 охин компанид  3000 гаран ажилчид ажиллаж байна.
2004-2006 оны хооронд Америкийн Schick Technologies болон Дани улсын шүдний эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  Nitram Dental , Sirona Dental Systems группын бүрэлхүүнд багтах болсон.


Tag:sirona, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar