Triumvirate of countries will lead Asian medical tourism market
26-Sep-2014 0.0 0

NOIDA, India, & ROSWELL, Ga., USA: Азийн улс орнуудын хэмжээнд Эмчилгээний аялал зуулчилал өсөн нэмэгдэж байгаа нь энэ бүс нутгийн зарим нэг улсуудад л ашигтай байх болно. Энэтхэг Америкийн зах зээлийн судалгааны Renub Research-ийн тайланд  дурдсанаар  бүс нутгийн эмчилгээ, шүдний эмчилгээний аялал жуулчилалын үйлчилгээний зах зээлийн гуравны хоёр нь буюу дийлэнх хэсэгийг ойрын ирээдүйд Энэтхэг, Тайланд, Сингапур улсууд хяналтандаа авна.

Renub Research-ийн тооцоолж байгаагаар 2015 оны үед эрүүл мэндийн болон шүдний эмчилгээний жуулчид 10 саяд хүрэх бөгөөд энэ нь одоогийнхоос 50%-аар ихсэх үзүүлэлт юм. Тайланд улс нь өнөөдөр хамгийн их эмчилгээний жуулчид хүлээн авдаг орон бөгөөд тооцоолж байгаагаар ирэх гурван жилд зэх зээл хоёр дахин томорно.

Өнөөдрийн байдлаар Эмчилгээний аялал жуулчилалын зах зээлийн 40% буюу ихэнх хэсэгт  Тайландчууд хяналтаа тогтоогоод  байна.
Үүний араас Сиграпур нэхэж яваа бөгөөд жилд нэг сая жуулчин хүлээж авч байгаа бол Энэтхэг улс нь эмчилгээний аялал жуулчилалаар жилд хагас сая жуулчин хүлээн авч байна. Энэ гурван улс нь дээрх үзүүлэлтээр эмчилгээний аялал жуулчилалын зах зээлийн 80%-ийг эзлэж байгаа бол Өмнөд Солонгос, Филлипинн, Малайз, Тайвань улсууд нийлээд зах зээлийн дөнгөж үлдсэн 20%-ийн төлөө өрсөлдөж байна. Тайваны хувьд Хятадын нийгмийн дундаж давхаргынханд найдлага тавьж тэр чиглэлд анхаарлаа хандуулж буй бөгөөд тэдгээр хүмүүс нь өндөр үнэтэй эмчилгээнд хамрагдах чадвартай төлбөрийн чадвартай үйлчлүүлэгчидэд тооцогддог.

Бусад улс орнууд энэ тайланд огт дурдагдаагүй байна.

Жилийн 30%-ийн өсөлттэй байгаагаараа Эмчилгээний аялал жуулчилал нь энэ бүс нутагт хамгийн хурдтай өсөн нэмэгдэж буй бизнесийн нэгд тооцогдож байгаа бөгөөд энэ бүс нутгийн улс орнуудад нийгмийн дундаж давхарга ихээр өсөн нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээнд шууд нөлөөлж байна.  Эмчилгээний аялал жуулчилалын ирээдүйн үр ашгийг мэдэрч буй улс орнууд эмнэлгийн тоног төхөөрөмж, ажиллах хүчинийхээ ур чадварыг дээшлүүлж гадаадаас аль болох их  үйлчлүүлэгчид татахад анхаарч байна.


Tag:үйл явдал, Солонгос

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar