IDS 2013 амжилттай явагдаж өндөрлөлөө
26-Sep-2014 363 0.0 0

IDS 2013 –ын статистикаас харахад 35 дахь удаагийн удаагийн үзэсгэлэн яармагт  дэлхийн 149 улсын 125 000 зочид, 56 улсын 2058 байгууллага оролцжээ.
Зохион байгуулагчид гадаадын улс орнуудаас үзэсгэлэнд оролцогчдын тоо өссөнийг тэмдэглээд хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал орлого 6%-ийн өсөлттэй байлаа гэжээ.

2011 оны IDS –тэй харьцуулж үзвэл тэр үед үзэсгэлэн яармагт нийт 118 000 зочид үзэсгэлэнг үзэж оролцож байсан бол энэ онд үзэсгэлэнд оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан байгууллагуудын тоо 5,3%-иар өссөн байна. Нийт зочид оролцогчидын 48 %, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулагчдын 68% нь Герман улсын  иргэд, үйлдвэрлэгчид байлаа.
 
"Үзэсгэлэн яармаг маань илүү олон улсыг хамарсан шинж чанартай болж худалдан авагчидын чадвар өсөн нэмэгдэж байгаагаас бид энэ жил улсын болон олон улсын хэмжээнд бизнесийн үйл ажиллагаанд таатай хүлээлттэй байлаа” гэж Геран улсын Шүдний салбарын үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн  Dr Martin Rickert өгүүлж байна.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт Европ даяар дахин хүйтэрч өвөл эргэн ирсэн ч Шүдний эмч нар, шүдний техникч нар, үйлдвэрлэгч төлөөлөгчдөд зориулсан шоу арга хэмжээ маш сайн болж өндөрлөлөө. Тухайлан Шүдний эмчилгээ үйлчилгээний салбар хурдтай хөгжиж буй Хятад, Орос, Бразил улсуудаас ирсэн жуулчидын тоо өссөн байлаа. Түүнчилэн Япон, Турк, Украйн улсуудын оролцогчидын тоо ч өссөн байна.

Үзэсгэлэнд оролцогчид CAD/CAM систем болон дижитал үйлдвэрлэлийн технологийг илүү ихээр сонирхож байсан бөгөөд амны хөндийн урьдчилан сэргийлэлтийн шинэ бүтээгдэхүүнүүд мөн имплантын стендүүдээр зочид ихтэй байлаа.

IDS-ийн явцад явагдсан санал асуулгаар оролцогчдын 74% нь маш өндөр сэтгэгдэлтэй байсан бол өргөн хүрээний материал сонголт, олон тооны инноваци шингээсэн бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэн нь оролцогчдын бараг 80% нь маш сайн зохион байгууллаа гэсэн үнэлгээ өгсөн байна. Оролцогчдын 95% нь өөрсдийн бизнес түншүүддээ энэ үйл ажиллагаанд өөрийн биеэр ирж үзэхийг зөвлөнө гэжээ.

Дараагийн IDS 2015 оны 3-р сарын 10-14-нд болно.


Tag:IDS, конференц

Бусад мэдээлэл:






avatar