"НАСС-ийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн Өнөөгийн байдал Хөгжүүлэх арга зам" семинар
26-Сен-2014 0.0 0

"Нүүр Ам Судлалын Сургуулийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн өнөөгийн байдал хөгжүүлэх арга зам" сэдэвт 4 дэх удаагийн семинар хэлэлцүүлэг 2013 оны 03-р сарын 23-ы Бямба гаригт Нүхт Цогцолборын Корпорейт зочид буудалд боллоо.
Уг хуралд НАСС-ийн нийт багш, эмч нар болон ЭМШУИС-ийн "Эрхэс" эмнэлгийн төлөөлөгчид Гурвангал эмнэлгийн захирал АУ доктор М.Түмэннасан урилгаар оролцож илтгэл тавилаа.

 

Семинарыг нээж НАСС-ийн захирал проф Б.Амарсайхан НАСС-ийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавилаа

 

ЭМШУИС-ийн зочин профессор И Чин Гук "Сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Шүдний эмнэлгийн онцлог" талаар лекц уншлаа.

 

НАСС-ийн Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн дарга АУ доктор М.Соёлмаа "Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн өнөөгийн байдал" сэдэвт лекц уншлаа.

 

НАСС-ийн ХНАӨУС-ын тэнхмийн эрхлэгч дэд проф Б.Оюунцэцэг "Эмнэлзүйн судалгаа" сэдвээр лекц уншлаа.

 

Гурван гал эмнэлгийн захирал АУ доктор М.Түмэннасан "Олон улсын магадлан итгэмжлэл" сэдвээр лекц уншлаа.

Лекцүүдийн дараа нийт багш нар 4 багт хуваагдан

1. НАСС-ийн шинэчилсэн хөтөлбөр, тэнхмийн эрхлэгчдийн үүрэг роль
2. Материал хангамж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
3. Өвчтөн татах менежемент, үйлчилгээ
4. НАСС-ийн эмнэлгийн өрөөнүүдийн зохион байгуулалт сэдвээр багийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

 


Tag:НАСС, семинар

Бусад мэдээлэл:






avatar