FDI-ийн 2014 оны World Dental Congress Энэтхэгт болно
26-Sep-2014 0.0 0

Өнгөрсөн долоо хоногт FDI World dental Federation 102 дахь удаагийн World Dental Congress 2014 оны 9-р сарын 11-14 хооронд Энэтхэг улсын Шинэ Дели хотод болохыг мэдэгдлээ.

Энэхүү конгрессийг FDI болон Энэтхэгийн Шүдний холбоо хамтран зохион байгуулна.  Энэ жилийн World Dental Congress-ийг Туркийн Шүдний Холбоо Стамбул хотод зохион байгуулна. Энэтхэг улсын хувьд 2004 оны Конгрессоос хойш яг 10 жилийн дараа 102 дахь удагийн энэхүү конгрессийг зохион байгуулж байна.

"Энэтхэг улс нь нүүр ам судлалын салбарт боломжуудаар дүүрэн улс юм. Иргэдийн амны хөндийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ түргэн хугацаанд сайжирч илүү өргөн хүрээг хамардаг болсон, шүдний салбарын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа зэрэг нь нийт шүдний мэргэжилтнүүдийн хувьд сайн мэдээ 2014 оны Конгресст бидний барьж буй амжилт юм ” гэж Энэтхэгийн Шүдний Холбооны Ерөнхийлөгч Dr Pramod Gurav мэдэгджээ.

Энэтхэгийн шүдний холбоонд одоогийн байдлаар 50 000 орчим шүдний мэргэжилтнүүд гишүүнчлэлтэй бөгөөд 2020 он гэхэд иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг дээд хэмжээнд сайжруулах том зорилгын дор улсын хэмжээний статустай 28 төв, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах 350 байгууллага, зэвсэгт хүчиний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг 1 төв ажиллаж байна.  

 


Tag:конференц, FDI

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar