Шүдний тулгуур эдийн сургалт Сөүл хотод боллоо
26-Sep-2014 499 0.0 0

Солонгосын Шүдний Тулгуур Эдийн Академ болон Монголын Шүдний тулгуур эдийн холбооны хамтарсан ээлжит 3-р уулзалт сургалт Сөүл хотод Сөүлийн Үндэсний Их сургуулийн Шүдний эмнэлэг, Асан Медикал Центр-ийн шүдний тулгуур эдийн тасагт 2013 оны 4-р сарын 24-28-нд амжилттай болж өнгөрөв.  

Тус уулзалт сургалтаар Шүдний тулгуур эдийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа эм материалуудтай танилцаж, GBR, GTR, шүдний тулгуур эдийн пластик мэс засал, шүдний тулгуур эдийн эмчилгээнд зуулт тодорхойлох зэрэг лекц сонсож, Astra Implant гар дадлага, GBR сэдвээр Geistlich model хэрэглэн гар дадлага хийв.   

Түүнчлэн шүдний тулгуур эдийн эмчилгээ, оношлогоо, хяналт хэрхэн хийж байгааг, имплант суулгах мэс заслыг үзэж суралцлаа.

Биднийг өндөр зохион байгуулалттай сайхан хүлээж авсан Солонгосын Шүдний Тулгуур Эдийн Академийн Ерөнхийлөгч профессор Young-Kyoo LEE, Дэд ерөнхийлөгч профессор Young KU болон бусад багш нартаа баярлалаа.


Tag:НАСС, Солонгос, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar