Олон улсын Эндодонтын Холбооны Дэлхийн 9 дүгээр хуралд оролцлоо
26-Sep-2014 0.0 0

Олон улсын Эндодонтын Холбооны Дэлхийн 9 дүгээр хурал 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 26-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж тус хуралд Монголын Эндодонтын Холбооны дэд ерөнхийлөгч, Шүд Эрүү Нүүрний Эмгэг Судлалын Төвийн хүний нөөцийн менежер Г. Болортуяа ахлан тус төвийн нүүр амны эмчилгээний тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, их эмч Д. Гиймаа, их эмч Э.Батцэцэг, их эмч П. Одбаясах нарын бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ.   


Дэлхийн 29 орны 1500 гаран оролцогчид оролцон шүдний сувгийн эмчилгээний сүүлийн үеийн судалгаа шинжилгээ, дэвшилтэт техник тоног төхөөрөмж, эм материалыг танилцуулж хэлэлцүүлсэн. Тус хурал нь Токиогийн Олон Улсын Форумын С блокын 1-4 дүгээр хурлын заалнуудад лекц семинар, симпозум, илтгэл, постер болон компаниудын үзэсгэлэн явагдсаны зэрэгцээ зохион байгуулагч Японы Эндодонтын Холбоо Японы соёл урлаг, зан заншилыг танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.


Tag:шүдний төв, конференц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar