FDI World Dental Congress-2013
26-Sep-2014 0.0 0

Өнөөдөр Турк улсын Истамбул хотод FDI-ийн 2013 оны ээлжит конференц эхлэж байна. Энэхүү Их Хурлыг Турк улсын Шүдний Холбоо (Turkish Dental Association) FDI хамтран зохион байгуулж байгаа бгөөд уг их хуралд Турк улсын болон дэлхийн олон улсын 160 гаран шилдэг эмч мэргэжилтнүүд амны хөндийн эрүүл мэндийн төлөв байдал, шүдний эмчилгээний салбарт нэвтэрч буй эмчилгээний шинэ технологи дэвшлийн талаар хэлэлцүүлнэ.
Түүнчилэн уг их хурлын зэрэгцээгээр шүдний материал тоног төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг болж орчин үеийн шинэ материал технологи, CAD/CAM рентген томографийн орчин үеийн дэвшлийн талаар Шоу болно. Энэхүү үзэсгэлэн яармагийн арга хэмжээнд 250 гаран компани оролцохоор бүртгүүлсэн байна.
Одоогийн байдлаар энэхүү их хурал Үзэсгэлэн яармагт оролцохоор дотоод болон гадаадын 12000 гаран эмч мэргэжилтнүүд бүртгүүлээд байна гэж Зохион байгуулах комисс албан ёсны сайтдаа мэдээлжээ.
FDI-ийн Их хурал нь Истамбул хотод анх удаагаа болж байгаа бөгөөд 2013 оны Их хурал БНСУ-д болох тов нь цуцлагдсаны дараа болсон сонгуульд оролцож Туркийн Шүдний Холбоо ялалт байгуулсанаар зохион байгуулах эрхээ авсан билээ.
Туркийн Шүдний Холбоо (Turkish Dental Association) нь 1989 онд FDI-ийн гишүүн болсон бөгөөд одоогийн байдлаар 22000 орчим шүдний эмч нарыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.


Tag:FDI, конференц

Бусад мэдээлэл:






avatar