МОНГОЛ ХҮН АЗИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО.
26-Sep-2014 424 0.0 0

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Анагаах Ухааны Доктор Профессор Б. Амарсайхан 2009-оны 11-р сарын 10-ны өдөр Малайзын Куала Лумпур хотноо хуралдсан Азийн Шүдний Урьдчилан Сэргийлэх Академийн удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

Энэ нь Монгол Улсын түүхэнд эрүүл мэндийн салбараас анх удаа Азийн нэр хүнд бүхий байгууллагын ерөнхийлөгч болж байгаа юм.

4 тэрбум бүхий Азийн 50-аад улс орны хүн амын амны хөндийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх нь Эрүүл Мэндийн асар том чухал ажлын нэг бөгөөд энэ удаа монгол хүн тус холбооны ерөнхийлөгч болсноор 2012-онд тус Академийн хурлыг Монгол улс зохион байгуулах эрхтэй болж байгаа бөгөөд энэ хуралаар дамжуулан дэлхийн шүдний тэргүүлэх судлаач эрдэмтэн, эмч нар туршлагаа хуваалцан Монгол улсын хүн амын амын хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд том дэвшилийг авчирна гэж үзэж байна


Tag:үйл явдал, Б.Амарсайхан

Бусад мэдээлэл:






avatar