Монгол улсад Нүүр ам судлалын салбар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн мэндчилгээ
26-Sep-2014 566 0.0 0

Эрэмгий сайнаар эзэн эс боллоо би
Эрхт тэнгэр эцгийн хайраар эзэн боллоо би
Чингис хаан 

Та бүхэнд монгол улсад нүүр ам судлалын салбар үүссэний 50 жилийн ойн халуун мэндийг хүргэж монголын нүүр ам судлалын салбарын анхны тулгын чулууг 50 –иад жилийн тэртээ тавьж нүүр амны эмч бэлтгэж ирсэн тэр үеийн төр засгийн ухаалаг удирдлагууд, энэ салбарыг үүсгэн байгуулахад өөрсдийн оюун хүч чадлаа дайчилж анхны шавыг тавьсан ахмад үеийнхэндээ талархан мэндчилж байна. Нүүр ам судлалын салбар энэ 50 жилийн хугацаанд анх шүдний тэнхмээс гараагаа эхэлж байсан бол эдүүгээ монголд 1400 гаруй шүдний эмч төгсгөж монголын ард түмний нүүр амны эрүүл мэндийн манаанд зогсож монгол улсад 20 жилийн тэртээгээс хувийн хэвшлийн салбар цоо шинээр бий болж монголын төрийн ачаанаас үүрэлцэж ард түмнийхээ төлөө тасралттгүй ажиллаж байна.
Мөн энэ хугацаанд анхны сууриа тавиж байсан НАС-ын тэнхим маань эдүгээ ЭМШУИС-ийн биеэ даасан Нүүр ам судлалын сургууль болтлоо өргөжиж 60 гаруй багш 600 гаруй оюутантай, америк, япон, солонгос зэрэг улсын дэлхийн шилдэг сургуулиуддтай хамтын ажиллагаа бүхий ( япон-9, солонгос-6, америк-1, тайвань-1, орос-1 нүүр ам судлалийн сургууль) болон дэлхийн 20-иод орны нэр хүнд бүхий 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж НАСС-ийн багш бүрэлдэхүүн Япон, Солонгос улсад дийлэнх нь докторын зэрэг хамгаалсан хамт олон болтлоо өргөжлөө.
НАСС-ийн хамт олноос Монголын шүдний 15 мэргэжлийн холбоодуудын тэргүүд мөн түүнчлэн Азийн нүүр амны урьдчилан сэргийлэх холбооны ерөнхийлэгч, Азийн эрүү нүүрний мэс заслын, Азийн нүүр амны согог заслын холбоо, Дэлхийн сэтэрхий уруул тагнайн холбооны удирдах зөвлөлийнгишүүний хүндтэй албан тушаалд сонгогдон ажиллаж байна.
Манай ам судлалын судлаачид IADR-ийн нэр хүнд бүхий Hatton-ы шагнал болон дэлхийн судлаачдын хамгийн нэр хүнд бүхий Nature сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн нь Азид төдийгүй дэлхийн хэмжээнд хүрсэнийг илтгэж байна.
Нүүр ам судлалын салбар 50 жилийн ойн босгон дээр өөрийн 2500м2 бүхий эмнэлэг сургуулийн байртай болж 40 нүүр амны иж бүрдэл машинтай болж байгаа нь Монгол улс түүхэндээ анх удаа их сургуулийн эмнэлэгтэй болж байгаа нь миний бодож буйгаар монгол улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг жинхэнэ зөв голидролд нь орж буй гэж үзэж байгаа. Аливаа нэгэн улсад анагаахын их сургууль нь өөрийн эмнэлэггүйгээр эрүүл мэндийн тогтолцоо нь зөв оновчтой байсан түүх байдаггүй. Бид энэ гайхамшигтай түүхийн алтан хуудасыг нээж байгаадаа баяртай байна. Нүүр ам судлалын сургуулийн шинэ байр доторх 40 машин, тоног төхөөрөмж болон Япон Солонгост бэлтгэгдсэн 60 гаруй өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд бид төр засгийн ачаанаас хөнгөлж өөрсдийн хүчин чармайлтаар бий болгосон. Чингис хааны хэлсэнчлэн энэ бүхнийг Эрхт Тэнгэр Эцгийн хайраар миний гайхамшигтай хамт олон, ЭМШУИС-ийн удирдлага хамт олны дэмжлэгээр бий болгосон юм.
Эцэст нь энэ салбарыг анх үүсгэн байгуулж өөрийнхөө эрдэм мэдлэг чадвар, оюун ухаан, эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхэд, сайн сайхан бүхнээ золиослон ажиллаж ирсэн, ажиллаж буй хамт олон үе үеийн багш нар хамт олон та бүхэндээ талархаж байна.
Мөн Монголын нүүр амны судлалын салбарыг орчин үеийн түвшинд гаргахад тусалсан монголын орчин үеийн НАСС-ийн загалмайлсан эцэг болох Жи багш, Нишино багш, гадаадын их дээд сургуулийн хамт олон болон харамгүй сэтгэлээр хандив өгсөн монголын нүүр ам судлалын эмч нартаа талархаж байна.

Бурхан Нүүр Ам Судлалын салбарыг ивээх болтугай.

Монгол улсын Нүүр амны ерөнхий мэргэжилтэн
ЭМШУИСийн НАСС-ийн захирал
Азийн Нүүр Амны Урьдчилан Сэргийлэх Академийн ерөнхийлөгч
Б.Амарсайхан


Tag:тэмдэглэлт баяр, НАСС, үйл явдал, Б.Амарсайхан

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar