Монголын Эрүү Нүүрний Мэс Заслын Нийгэмлэгийн сүүлийн үеийн үйл ажиллагаа
27-Sep-2014 0.0 0

МЭНМЗНийгэмлэгийн ерөнхийлөгч, НАСС-ийн НАМЗ-ын тэнхмийн эрхлэгч Л.Хэнтий, ерөнхий нарийн бичгийн дарга НАМЗ-ын тэнхмийн багш П.Даваадорж, Дэд ерөнхийлөгч ЭХЭМҮТөвийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч Г.Аянга, удирдах зөвлөлийн гишүүн УКТЭ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч Ж.Одхүү нар Япон улсын эрүү нүүрний мэс засалчдын холбооны урилгаар Япон улсад айлчиллаа.

Айлчлалын гол зорилго нь:
1.    Японы эрүү нүүрний мэс засалчдын холбоотой МЭНМЗНийгэмлэг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах
2.    ЯЭНМЗХолбооны 59-р хуралд оролцох
3.    Хуралд 2 постер хэлэлцүүлэх   


Бид Япон улсын Fukuoka хотод 2013.10.10-ны өдөр Японы талаас ЯЭНМЗХолбооны ерөнхийлөгч Kenichi Kurita, Монголын талаас МЭНМЗНийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Хэнтий нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг  ёслолын үйл ажиллагаа маш өндөр түвшинд болсон бөгөөд Японы  улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудийн тэнхмийн эрхлэгч 200 гаруй эрдэмтэн багш нар оролцлоо.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа

Японы эрүү нүүрний мэс засалчдын холбооны 59-р хуралд НАСС-ийн НАМЗ-ын тэнхмийн багш П.Даваадорж, Л.Хэнтий нар Pre-Maxilla DOG in CLP patient, Epidemiologic study for the patients at department of Oral and Maxillofacial surgery, First general Hospital of  Mongolia гэсэн 2 ханаы илтгэлээр амжилттай оролцоод ирлээ.

Зурган дээр дарж зургийг томруулж харна уу

БНСУлсын Gwanguхотод болсон Эрүү нүүрний пластик болон нөхөн сэргээх мэс засалчдын холбооны 52-р хуралд НАССиас Нүүр амны мэс заслын тэнхмийн эрхлэгч Л.Хэнтий, багш Б.Батбаяр, А.Мөнхдөл, Б.Энх-Орчлон, Улаанбаатар Songdoэмнэлгийн их эмч С.Батсанаа, ГСҮТөвийн нх эмч Д.Баасанжав, ХСҮТөвийн толгой хүзүүний мэс засалч их эмч Батцэнгэл нар  амжилттай оролцоод ирлээ. НАСС-ийн НАМЗ-ын тэнхмийн багш Б.Энх-Орчлон, Л.Хэнтий нар Statistical Analysis of CLP Patients Who visited Dental hospital, Large Odontogenic Cyst: Case Reportгэсэн 2 ханаы илтгэлээр амжилттай оролцоод ирлээ.

 

 

 

 


Tag:нүүр амны мэс засал, конференц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar