МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ НИЙТЛЭГ ШАЛГУУР
27-Sep-2014 2445 0.0 0

Ахлах зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
Тусгай шалгуурын биелэлт
Тэргүүлэх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
Тухайн мэргэжлээрээ ахлах зэрэг авсанаас хойш 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
Тусгай шалгуурын биелэлт

Зөвлөх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
Боловсролын докторын зэрэгтэй байх
Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй
Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
Тусгай шалгуурын биелэлт

 

Мэргэжлийн чиглэлийн дагуу салбар зөвлөлөөс гаргасан тусгай шалгуур үзүүлэлтийг бүрдүүлнэ.


МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ
МЭРГЭЖИЛТЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл
Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөгөлсөн маягт / Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан загвараар/
Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар
Маргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь
Нотариатаар баталгаажсан иргэний үнэмлэхний хувь
3*4 хэмжээний 2 хувь зураг

 

 

Material abah hugatsaag 2014.03.26 udur hurtel sungalaa.

Нүүр амны сувилагч лавлах зүйл байвал 96082008 утсаар холбогдоно уу

 


Tag:шалгалт, Зэргийн шалгалт

Бусад мэдээлэл:






avatar