“Монгол улсад Нүүр амны эмчийн багийг бэлтгэх тогтолцоо, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын хурал
27-Sep-2014 456 0.0 0

 Монгол улсад Нүүр амны эмчийн  багийн ажиллагаанд туслах ажилтныг бэлтгэж эхэлсэнтэй холбогдуулан Нүүр амны эмчийн туслах ажилтны ажил үүрэг, бодлогын чиг хандлагын талаар Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль,  Монголын Шүдний Мэргэжилтний Холбоо хамтран олон улсын хурлыг зохион байгуулж байна.

 Нүүр Ам Судлалын салбарын багш, эмч, мэргэжилтэн, эрүүл ахуйч, туслах ажилтан, оюутан судлаач  та бүхнийг хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурлын үеэр “Хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэсний сан”-гийн нээлт болох бөгөөд мөн “Наран Косметикс” ХХК-тай  хамтын  ажиллагааны хүрээнд бүтээгдсэн “Мондент” брендийн нээлтийн ёслол болно.


Хурал 2014 оны 07 сарын 01-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сөүл ресторанд болно.


Хурлын төлбөр: 25’000 төгрөг

Үүнд:  Хурлын сертификат, өдрийн хоол багтсан болно.


Хуралд оролцох хүмүүсийн тоо хязгаартай тул та бүхэн 2014 оны 6 дугаар сарын 25-ны дотор бүртгүүлнэ үү.


Холбоо барих утас: 9595-0054


Tag:НАСС, конференц

Бусад мэдээлэл:






avatar