Аригато, Хүндэт Ерөнхийлөгч !
27-Sep-2014 401 0.0 0

Японы Шүдний Мэргэжилтний Холбооны Ерөнхийлөгч Ноён. Окубо –н урилгаар Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо, Монголын Шүдний Бизнес Эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид Токио хотод 2014 оны 5 дугаар сарын 7,8 өдрүүдэд  айлчлал хийлээ.
Айлчлалын өдрүүдэд  Токио хотын Бункёо-Ку дүүрэгт оших   ЖиСи Корпораци болон Курарай  компаний үзүүлэнгийн танхимуудаар зочилж шинэ бүтээгдхүүн технологитой  нь танилцлаа.
Монголын Шүдний Бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид Ямахачи, Мани зэрэг үйлдвэрлэгч компаний төлөөлөгчидтэй уулзаж Монгол дах албан ёсны  төлөөлөгч нь  болсон.  
  Албан уулзалтад Японы Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны ерөнхийлөгч Ноён. Окубо, гүйцэтгэх захирал Ноён.Масаши Токияама, Ноён. Кеичи Мураками, Ноён. Шиня Накажима, Японы Шүдний Бизнес Эрхлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Ноён.Мицутоши Начино, нарийн бичгийн дарга, ЖС Корпорацийн Ерөнхийлөгч Ноён. Киёотака Накао, Ёошида компаний гадаад албаны дарга Ноён. Кен Курода зэрэг холбоодын удирдлагууд  Японы Шүдний Холбооны байрны хүндэтгэлийн  танхимд хүлээн авч уулзлаа.
Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Амарсайхан, Монголын Шүдний Бизнес Эрхлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Оюудент ХХКомпаний захирал Амаржаргал, Сантоку Энтерпрайз Компаний ерөнхий захирал Ноён. Янагисава Нарухиса, Тоодогнаран Компаний захирал Ноён. Масуда,   нарийн бичгийн дарга П.Бямбадорж  нар уулзалтад оролцлоо.


 Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо , Монголын Шүдний Бизнес Эрхлэгчдийн холбооны төлөөлөгчдийг албан ёсоор урьж,  уулзаж байгаад талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэл, зорилготой байгааг илэрхийлсэн.
Японы Шүдний бизнес эрхлэгчдийн холбооны удирдлагууд Монгол Улсын шүдний салбарын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар асууж мэдээлэл солилцсон.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч. Б.Амарсайхан Японы Шүдний үйлвэрлэгч компаний захирлуудад  тусгайлан Монгол улсыг, Монгол улс дахь агентуудаа  дэмжиж  ажиллахыг хүслээ.  
Холбоодын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтран  ажиллахыг Ноён. Окубо Японы Шүдний Холбоодын удирдлагаас хүссэнээр уулзалт өндөрлөлөө.


Уулзалтын дараа дурсгалын зураг авахуулж, оройн зоог барилаа.
Энэхүү уулзалт нь Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо, Монголын Шүдний Бизнес Эрхлэгчдийн Холбооны шинэ  нэрийн хуудас боллоо.

 


Tag:Япон, Б.Амарсайхан, үйл явдал, оюудент, МШМХ-ы ерөнхийлөгч

Бусад мэдээлэл:






avatar