"Уруул Тагнайн Сэтэрхийн Нийгэмлэгийн Олон Улсын IV" хуралд Poster presentation бэлтгэх зааварчилгаа
27-Sep-2014 669 0.0 0

“Уруул Тагнайн Сэтэхрийн Нийгэмлэгийн Олон Улсын  IV ” – хурлыг  2014 оны 9 сарын 9-12 нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Иймд  багш, эмч, судлаач, магистрант, докторант та бүхэн өөрсдийн судалгааны ажлыг ханан илтгэл буюу poster presentation хэлбэрээр тавин бусдад таниулах боломжтой боллоо.

Хураангуйг зааврын дагуу бичиж электрон хэлбэрээр 2014 оны 8 сарын 20-ны дотор
oyunkhishig@mnums.edu.mn , oyunkhishig@hsum-ac.mn  хаягаар ирүүлэх буюу файл хэлбэрээр авчирч өгнө үү!

Ханан илтгэлийн хураангуй бичих журам
Хураангуйн эхийг А4 цаасан дээр MS Word хэлбэрээр, Англи хэлээр Times New Roman font-оор бичигдсэн, үсгийн 10 хэмжээтэй, мөр хоорондын зай single, тал бүрээс 2 см зайтай, 1-2 нүүрэнд багтсан байна.

Хураангуй нь  дараах бүтэцтэй байна.

- Илтгэлийн хураангуйн нэр

- Зохиогчдын нэр, хаяг

- Зорилго, зорилт Судалгааны хэрэглэгдэхүүн арга

- Үр дүн

- Дүгнэлт

Ханан илтгэлийг бичих журам

Англи хэлээр Times New Roman font-оор бичигдсэн үсгийн 12 хэмжээтэй, мөр хоорондын зай single, 300 үгнээс хэтрэхгүй байх.Гарчигийг тод үсгээр, 10 үгэнд багтаах.
Ханан илтгэлийн хэмжээ: 160x80 ( урт нь 160см, өргөн нь 80см)

Тогтоосон хугацаанд ирээгүй бүтээлийг ханан илтгэлд тавих боломжгүй болохыг анхааруулья!


Tag:конференц

Бусад мэдээлэл:






avatar