World Dental Meeting & world dental Show 2014 үзэсгэлэнд оролцохыг урьж байна
27-Sep-2014 3.5 0

Япон улсад болох 7 дахь удаагийн  World Dental Meeting &  world dental Show 2014 үзэсгэлэнд оролцохыг урьж байна. Японы шүдний мэргэжилтнүүдийн, шүдний технологийн, шүдний эрүүл ахуйчдын холбооноос зохион байгуулж байгаа "The 7th World Dental Meeting in Japan 2014" симпозиум  2014 оны 10-р сарын 10-аас 12-ны өдрүүдэд Япон улсын Ёкохама хотод болох гэж байна.

 Энэ симпозиумын үеэр дэлхийд тэргүүлэгч шүдний эмчилгээ, эрүүл ахуйн зориулалттай тоног төхөөрөмж, эм, материал үйлдвэрлэгч 300 гаруй компани оролцоно. 

    Тус симпозиум болон үзэсгэлэнд оролцох монголын шүдний мэргэжилтнүүдэд зориулсан аялалыг Монголын Шүдний Эрүүл Ахуйчдын холбоо,  Япон улсын J.MORITA CORPORATION-ын МУ дахь албан ёсны төлөөлөгч ЧИНЭН ХХК хамтран зохион байгуулж байна. Аялал нь 2014 оны 10 сарын 11-с 15-ны өдрүүдэд 5 өдөр 4 шөнийн аялал байх бөгөөд аялалын хөтөлбөрт World Dental Show 2014 үзэсгэлэн үзэхээс гадна Японы алдарт J.MORITA CORPORATION тусгайлан монголын шүдний мэргэжилтнүүдийг хүлээн авч өөрсдийн бүтээгдэхүүн болон үйлдвэрийг танилцуулж тус компанийн бүтээгдэхүүнүүдээс хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжийг олгож байна.  

Мөн хөтөлбөрт Токио болон Якохама хоттой танилцах, Үзэсгэлэнт Фүжи уул, халуун рашаанд орох, өргөн хэрэглээний худалдааны төвүүдэд зочлох болно. 


    Аялалд оролцох хүсэлтэй хүмүүсийг Монголын Шүдний Эрүүл Ахуйчдын холбооны 99192260, 99704360 гэсэн утсаар 09-р сарын 26 хүртэл бүртгэж байна. 


    Аялалын зардал нь 1000 US$ бөгөөд тус зардалд онгоцны билет, зочид буудал, япон улс доторх хөтөлбөрийн дагуух аялалын тээврийн зардал орсон болно. 

Жич: Симпозиумд оролцох сонирхолтой бол http://www.quint-j.co.jp/web/JDA_en/mosikomi_en.pdf хаягаар орж бүртгүүлэн оролцоно уу.
    

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу:
Симпозиум талаар: http://www.quint-j.co.jp/web/JDA/en
Үзэсгэлэнгийн талаар:   http://www.quint-j.co.jp/web/world141010/

Аялалын хөтөлбөрийг эндээс харна уу

 


Tag:чинэн ххк, үзэсгэлэн худалдаа, үйл явдал, конференц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar