"Халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх" 165-р тушаалын шинэчлэлтийн төсөлд саналаа өгнө үү
27-Sep-2014 1.5 0

Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн дарга, захирал, ерөнхий мэргэжилтнүүдэд
Эрүүл мэндийн байгууллагын "Халдвар хяналтын тогтолтоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх" чиглэлээр мөрдөж байгаа Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалыг шинэчлэн боловсруулсан болно.
Шинэчилсэн тушаалын төслийг бичиг хэрэг хөтлөлтийн зарчимд нийцүүлэн "Журам", "Заавар" гэсэн байдлаар ангилсан бөгөөд журам нь 6 хавсралттай, заавар нь 10 хавсралтаас бүрдэж байна.
Уг баримт бичгийн төслийг харьяалах эрүүл мэндийн байгууллага, тасаг нэгж, зөвлөлөөр хэлэлцүүлэн саналаа Эмнэлгийн тусламжийн хэлтэст 2014 оны 02 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү.

Журам


Tag:халдвар хамгаалал, МШМХ, НАСС, эрхзүй

Бусад мэдээлэл:






avatar