​In the present circumstances, I do not think the situation will improve
27-Sep-2014 0.0 0

Энэтхэг улсын хувьд шүдний тусламж үйлчилгээнд хандах хандлага тийм ч сайн биш эртний уламжлалтай. Тийм болохоор энэ тэрбум гаруй хүнтэй улсын хүн амын амны хөндийн байдал өнөөдөр үнэхээр муу түвшинд байна. Dental Tribune ONLINE Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын ойролцоо оршдог Rajpura хотын Gian Sagar Dental College-ийн дэд профессор Dr Ramandeep Singh Gambhir-тай энэ талаар ярилцлаа. Уг профессор нь Энэтхэгийн умард зүгийн хүн амын амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээний талаарх судалгааг тун саяхан явуулсан хүн юм.


Dental Tribune ONLINE: 2014-2015 оны улсын төсөвт Засгийн газар амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулах төсвийг нэмж өгсөн. Энэ төсөвт эмнэлгийн байгууллагуудад шүдний шинэ тасаг нээх, өндөр дээд түвшний судалгаа явуулах чадвартай үндэсний хэмжээний судалгааны шинэ төв байгуулах асуудалууд тусгагдсан байгаа. Эндээс ерөнхийдөө эрүүл мэндийн үйлчилгээнд ямар ахиц дэвшил, үр дүн гарна гэж та найдаж байна вэ


Dr Ramandeep Singh Gambhir: Шүдний салбарын тусламж үйлчилгээ манай орны хувьд тийм ч сайн биш гэдэг нь тодорхой. Хэдийгээр энэхүү үйлчилгээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний л нэг хэсэг  ч маш цөөн улсуудад л түүнийг эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд тооцдог. Ихэнх үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулдаггүй учраас өвчтөн улсын болон хувийн хэвшлийн шүдний тусламж үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ хаана ч өөрөө халааснаасаа мөнгө төлөх шаардлагатай болдог. Бүс нутгуудад шүдний салбарын ажиллах хүчин хангалттай байгаа ч шүдний тусламж үйлчилгээ хангалтгүй хэвээрээ л байна. 


Миний ойлгож байгаагаар бол энэхүү улсын төсвийн санхүүжилт одоо тулгараад байгаа бэрхшээлд зориулагдаагүй байхаа. Энэ нь зөвхөн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад чиглэгдсэн судалгаа шинжилгээний шинэ төвүүд байгуулахад л чиглэгдэж байна. Эмнэлгийн тусламжийн төвүүдэд байгаа шүдний тасгуудын үйл ажиллагааг дэмжсэнээр асуудлыг шийдчихнэ гэж бодохгүй байна. Хүн амын дундах амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшнийг сайжруулах хөтөлбөр байх ёстой. 


Амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг байхгүй байгаа нь хүн ам зүй болон бүтэц зохион байгуулалтаасаа шалтгаалж байна уу?


Энэтхэг улс нь дэлхийн хамгийн их хүн амтай улсын хувьд хүн амын бүхий л хэсэгт эрүүл мэндийн хангалттай түвшний үйлчилгээ явуулна гэдэг маш хэцүү зүйл. Амны хөндийн эрүүл мэнд муу байгаа нь хүн ам их, бүх шатанд тусламж үйлчилгээ хүрэхгүй байгаа төдий бус нийт хүн амыг хамарсан амны хөндийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох хөтөлбөр байхгүй байгаатай холбоотой.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь одоогоор зөвхөн хотын хүн амд л явагдаж хөдөөгийн хүн амыг орхигдуулаад байна. Хөдөө орон нутагт маш цөөн амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох төвүүд ажиллаж байна. Бас нэг зүйл нь эрүүл мэндийн үйлчилгээ оношлогоо эмчилгээнд л анхаарал хандуулаад эмны хөндийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох асуудлыг орхигдуулаад байна. 
Засгийн газрын хувьд амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг олгох хөтөлбөрөө хот болон хөдөөгийн хүн амд зэрэг явуулах ёстой юмаа гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.


Эрүүл мэндийн даатгалын тохируулагч агентлаг 2011 онд амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээнд stand-alone insurance схем нэвтрүүлэхээ зарласан. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үү эхэлсэн бол ер нь амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээнд ямар ахиц дэвшил авчирсан бол?


Одоохондоо үр дүн гартал нэлээд хол байнаа. Энэтхэг улсын Амны хөндийн үйлчилгээний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зөвхөн хөгжлийнхөө эхлэл шатанд байна. Тйм болохоор одоогоор маш цөөхөн даатгалын үйлчилгээ л stand-alone базд тулгуурлаж байна. Хүмүүс бол ерөнхийдөө энэ схемийн тухай мэдэхгүй байна. Түүнчилэн Энэтхэг шиг ийм улсын хувьд шүдний тусламж үйлчилгээг авч байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь үнэхээр л аргагүй болсон үедээ л авдаг тул эрүүл мэндийн даатгал төлөх, авах асуудал нь тийм ч чухал зүйл биш. Шаардлагатай бол тэд шүдний эмчид мөнгөө шууд төлөхийг илүүд үзэхээс эрүүл мэндийн даатгалыг ашиглах нь ховор. Эрүүл мэндийн даатгалын ач тусыг ойлгуулахын тулд дээр хүн амыг ятгаж ойлгуулах талаар нэлээд ажиллах хэрэгтэй юм шиг байна. 


Эдийн засгийн хувьд Энэтхэг улс нь өмнөд болон умард гэж хуваагддаг. Шүдний үйлчилгээний хувьд мөн ингэж хуваагддаг уу? Тусламж үйлчилгээ хэр зэрэг байна даа


Үнэндээ бол Энэтхэгийн баруун умард зүгийн мужуудад шүдний болон эрүүл мэндийн тусламж үзүүлэх байгууллагуудын тоо бусад мужуудтай харьцуулахад цөөн байдаг. Түүнчилэн эмнэлгийн ажилчдын тоо ч цөөн юм. Иймд тухайн бүс нутгуудад амьдардаг хүмүүсийн хувьд энэхүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хомсдолтой байдал нь эрүүл мэндэд нь маш сөргөөр нөлөөлж байна. 


Зарим төрлийн халуун ногоо болон ургамлыг биеийн болон шүдний өвчнүүдийн үед ашигладаг. Энэхүү уламжлалт эмчилгээний аргууд нь Majuli Assam зэрэг омгуудын хувьд түгээмэл байдаг. Ийм маягийн эмчилгээ нь хөдөөгийн тосгодын нийгэм соёлын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Энэтхэгийн баруун умард мужуудын эрүүл мэндийн үйлчилгээний тухай судалгаа өмнө нь бараг байхгүй байсан. Энэ мужуудад судалгаа хийж мэдээлэл тодорхой болсон нь  эмч нар болон эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагуудад ажиллах хүч болон санхүүгийн эх үүсвэрээ тэр зүгт маш зөв хувиарлахад дэмжлэг болно.    


Ажиллах хүчний тухай ярихад, яагаад өнөөг хүртэл эмч болон өвчтөний харьцаа Энэтхэгт ийм доод түвшинд байсаар байна?


Өнөөгийн байдлаар шүдний эмч болон хүн амын харьцаа хотын хүн амд 1:10000 хөдөөгийн зарим мужуудад 1:150000 байна. Гэвч Энэтхэг улсын хэмжээгээр 300 шүдний сургууль ажиллаж жилд 25000 орчим шинэ эмч бэлтгэн гаргаж байна. Гэвч ихэнхдээ төгсөгчид хотожсон газар ажиллахыг илүүд үзэж байна. Хөдөөнөөс ирж сурсан оюутнууд ч төгсөөд хотод л ажиллахыг илүүд үзэж байгаа нь хотод амьдралын орчин чанар илүү байгаад оршино. 
Бас нэг өөр шалтгаан нь ихэнх хөдөөгийн мужуудын улсын эрүүл мэндийн байгууллагуудад шүдний мэргэжилтний орон тоо байхгүй байгаатай холбоотой. Түүнчилэн Энэтхэг улсад төгссөн шүдний эмч нар Австрали, Шинэ Зеланд, АНУ зэрэг хөгжингүй орнуудлуу их хэмжээгээр цагаачилж гарч байна. Энэ бүх зүйл нь амны хөндийн тусламж үйлчилгээ муу байхад нөлөөлж байна. 


Энэтхэгийн Шүдний холбоо 2020 он гэхэд энэтхэг хүн бүрийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Таны хувьд энэ нь боломжтой зүйл гэж үзэж байна уу


Энэ богино хугацаанд энэ зорилгыг биелүүлэхийн тулд Энэтхэгийн Шүдний Холбоо илүү их ажиллах хэрэгтэй бөгөөд үйл ажиллагааны бодлого шинэчлэлээ илүү сайжруулах хэрэгтэй. Энэ бол хүн амын дунд оршин байгаа шүдний тусламж үйлчилгээний яг бодит байдал, эрэлт нийлүүлэтийн томоохон зөрчилдөөн юм. Миний хувьд ихэнх энэтхэгчүүдийн хувьд бодит байдал дээрдэхгүй л гэж бодож байна. 


Таныхаар бол дараагийн 10 жилд амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад яг юу хийвэл чухал санагдаж байна вэ?


Шүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох замаар шүдний тусламж үйлчилгээ, амны хөндийн өвчлөлөөс айдаг тэр айдас түгшүүрийг нь дарж өгөх, хүмүүсийг идэвхжүүлэх талаар ажиллах хэрэгтэй. Үүнийг явуулын шүдний эмнэлэг, камп байдлаар зохион байгуулж эрүүл мэндийн боловсрол олгох нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ.


Түүнчилэн хөдөөгийн эрүүл мэндийн тусламжийн байгууллагуудад хөдөөгийн хүн ам, анги давхаргуудад зориулсан шүдний үйлчилгээ нээх хэрэгтэй. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад тулгуурласан амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, семинар зохиохын зэрэгцээ шүдний сургуулиудын үнэ төлбөргүй үзлэгт хүүхдүүдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай.


Энэ жилийн хувьд Энэтхэгт FDI-ийн ээлжит Конгресс болж байгаа нь танай орны амны хөндийн эрүүл мэндийн асуудалд ямар хувь нэмэр оруулна гэж үзэж байна вэ?


FDI бол амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлдэг олон улсын хамгийн том байгууллагуудын нэг. Тус конгресс болж байгаа нь  Энэтхэг мэтийн хөгжиж буй орнуудын амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад маш том хувь нэмэр болно. Нийгмийн хүрээнд тулгамдсан асуудал болсон шүдний өвчлөлийн тухай мэдлэг олгох олон төрлийн компанит ажиллагаа үндэсний хэмжээнд эхлэх болно. Энэ нь олон нийтийн мэдлэгийн түвшинг дээшлүүлнэ.

Шүдний семинар болон конференцүүдийг улсын түвшинд өндөх хэмжээнд зохион байгуулсанаар шүдний асуудал бодлого боловсруулагчдад нөлөөлж хөдөөгийн хүн амын тусламж үйлчилгээ сайжирна. Амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэгч төрийн бус байгууллагууд тус байгууллагаас шинжилгээ, зөвлөгөөний тусламж авсанаар үйл ажиллагаа нь сайжирнэ гэх мэтчилэн олон сайн зүйл хүлээж байна. 


Ярилцлага өгсөнд баярлалаа.


Tag:FDI, Энэтхэг, Ярилцлага

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar