Shud.mn сайтын 5 жилийн ойд
27-Sep-2014 577 0.0 0

Юуны өмнө танд ww.shud.mn сайтын 5 жилийн ойн өдрийн мэнд дэвшүүлье. Shud.mn сайтын талаар ярина уу.

Энэ долоо хоногт shud.mn сайтн маань 5 жилийн ойн өдөр тохиож байна. Гэхдээ одоо сайт маань shud.ucoz.com гэсэн домейн хаягтай байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ би shud.mn гэж нэрлэмээр байна. Эмч нар ч гэсэн тэгж нэрлэдэг тэгж боддог. Домейн маань өнөөдөр хэн нэгэнд шилжсэн байгаа ч хэзээ нэгэн цагт shud.mn –ээ хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Яг шүдний салбарт веб сайтттай болох асуудал бол бүүр 2001 оны үед Ц.Норовпил багшийг МШМХ-ы ерөнхийлөгч байхад яригдаж байсан. Тэгээд бид хамтраад тэр үед www.shud.net гэсэн сайт нээж байлаа. Одоогоос 10-аад жилийн өмнө интэрнэтийн хэрэглээ ямар байлаа. Гэхдээ л сайтад маань 600 гаран зочин хандсан байсан юм. Тиймээс шүдний салбарт өөрийн мэдээллийн хуудас нээхээр оролдож байсны 10 жилийн ой ч байж болно энэ өдөр. Энэ зууныг мэдээллийн зуун гэж бүгд л яридаг бичдэг, мэддэг шүү дээ. Сайт хийх гэж нухаж байсан 2008 оны үед ч мэдээллийн солилцоо өнөөдрийнх шиг байгаагүй. Яг одоо бол интэрнэт хүмүүсийн мэдээллээ авдаг гол хэрэглээ боллоо. Тиймээс шүдний салбарын эмч мэргэжилтнүүд мэдээлэл авах, мэдээллээ солилцоход манай сайт өөрийн үүргээ гүйцэтгэж байгаа. Өдөрт дунджаар 100 гаран давхардаагүй IP хаягнаас 300-500 хандалт хийгдэж байна гэдэг нь Шүдний эмч нар маань ажилдаа ирээд манай сайтыг заавал нээж хардаг гэсэн үг. Миний хувьд НАСС-ын сургууль болон салбарт болж буй үйл явдлыг, сургалтын зар, мэдээллийг аль болох цаг алдалгүй оруулахыг хичээдэг. Гэсэн хэдий ч би бол хэвлэл мэдээллийн ажилтан биш шүү дээ. Утга агуулгын хувьд алдаатай гэж хэлж болхоор зүйл бий байхаа.

Сайтын үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл байдаг уу?

Хүндрэл бэрхшээл гээд байх юм ч алга даа. Сайтын хувьд ямар сонин хэвлэл шиг хэвлэлтийн зардал гэх биш. Мэдээлэл л байвал хаанаас ч оруулах боломжтой. Харин сайтын мэдээллийг өдөр тутамд шинэчилнэ update хийнэ гэдэг хэцүү. Энэ бол зөвхөн салбарын хүрээг л хамарсан веб сайт. Монгол улсын хэмжээнд болдог шиг үйл явдлын өрнөл энэ салбарт байхгүй ш дээ. Сайндаа л нэг хааяахан сургалт болно. Жилдээ ганц 2 удаа хурал зөвлөгөөн болно. Ямар соронз шиг энэ тэр гээд хүмүүсийн тухай бичилтэй нь биш. Тэгээд ч дэлхий ертөнц даяараа шүдний салбарын веб хуудсууд ер нь идэвх султай юм байна лээ. Гайгүй нь л www.dental-tribune.com Гэхдээ түүн дээр гардаг мэдээллүүд нь манай эмч нарын сонирхлыг нээх татахгүй ойлгомжгүй "дээд түвшнийх”. Номноос орчуулаад тавьж болох л юм л даа. Гэхдээ компьютерээр ном унших хүн хэр байгаа бол. Хамгийн гол бэрхшээл бол мэдээлэл шинэчилэх л байдаг даа. Гэхдээ л өнгөрсөн хугацаанд сайтад  6000 орчим мэдээлэл оруулсан байна.  Аль болох л сайтаа үхмэл болгочихгүйг хичээж байна.

Цаашид ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ?

Төлөвлөөд байгаа нээх том юм бол алга. Яахав энэ сайтынхаа голыг нь тасалчихгүй л ингээд явуулаад байвал болж байна. Үргэлжлүүлээд аваад явах хүнгүй бол хэзээ би юм бүтээх дургүй болно тэр үед энэ сайт унтрах байх. Яагаад гэвэл би энэ сайтын төлөө хэний ч өмнө үүрэг хүлээгээгүй. Энэ бол зөвхөн миний хобби. Би сайтаа хараад түүний дизайнаар нь бас хүмүүст хэрэг болж байгаагаар нь л баярладаг. Бас миний бүтээсэн бүтээл гэж зураач  хүн зургаа хараад баярладаг шиг л таашаал авдаг. Гэхдээ бүтээлч хүүхдүүд гарч ирнэ гэдэгт би итгэж байна. Цаг үетэйгээ нийцүүлэн сайтаа гар утас болон таблетанд зориулан аппликейшн хийх санаа байна. Гэхдээ бас хэн нэгнийг гуйхгүй би өөрөө л түүнийг хийж сурна гэж бодож байгаа тэгхээр цаг орох байх. Одоо би сайтыг ажиглаал сууна. Сошл медиа хүчээ авч байгаа болхоор яваандаа жаахан сошл талруу нь өөрчилье гэж бодож байна. Гэхдээ зүгээр л бодож байна. 

Shud.mn сайтад ямар хүмүүс ажилладаг вэ? Бас хаана ямар компаниар хийлгэсэн бэ?

Чиний хувьд шүдний салбарт шинэхэн болхоор мэдэхгүй байх нь аргагүй. Энэ сайтын ард би л ганцаараа байдаг ш дээ. Одоо мэс заслын Резидент Т.Хангарьд болон НАСОН-ы оюутууд нэлээд тусалдаг байсан. Тэр үед Т.Хангарьд НАСОН-ы тэргүүн байсан. Одоо энэ НАСОН гэж байдаг эсэхийг сургууль дээр байгаа мөртөө би ч мэдэхгүй байна. Энэ сайтыг би өөрөө хоббигоороо оролдож хийсэн. Гэхдээ зөвхөн би биш. Энэ бол Украйны www.ucoz.com бүтээлийн багийн бүтээгдэхүүн. Дэлхий ертөнцөд сайн санаат бүтээлч хүмүүс их байдаг болхоор энэ сайт нь вебтэй болох сонирхолтой хүмүүст зориулж үнэгүй өөрсдөө хийх зорилгоор бүтээгдсэн. Вебийн талаар жаахан мэдлэгтэй байхад л өөрөө оролдоод хийчихнэ. Тэгээд энэ сервер нь үнэгүй байрлуулж өгнө. Тэрнээс Монголчууд ийм сайт надад хийж өгсөн бол дор хаяж 2 саяыг авна. Тэгээд веб байршуулах хөлс гэж сар бүр 50 доллар төлнө. Тийм болохоор өөрөө оролдсон нь дээр. Энэ бол миний 5 жилийн хөдөлмөр. Би шүдний эмч. Гэхдээ би технологийг сонирхож түүнийг оролдож таашаал авах дуртай. Дандаа хүний амтай зууралдвал түүн шиг гуниг байхгүй.

Цаг заваа гаргаж ярилцсан танд баярлалаа.

Миний хүсэлтийг хүлээн авч ярилцлага авч өгсөн чамд ч баярлалаа. www.shud.mn сайт үйл ажиллагаа явуулаад 5 жил өнгөрчээ гэдгийг эндээс хүн бүр  мэдээсэй гэж энэ ярилцлагыг өглөө.  

Ярилцсан
НАСС 3-р дамжааны оюутан Р.Эрдэнэзаяа  
 

Дашрамд дурдахад энэ ярилцлагын дараа www.shud.mn домаейн хаягийг маань эргүүлэн өгсөн болно. Ухамсарлан ойлгож буцаан өгсөнд талархаж байна


Tag:Ч.Гантөмөр

Бусад мэдээлэл:






avatar