Шүдний салбарын тоон технологижилт тасралтгүй үргэлжилнэ
28-Sep-2014 714 5.0 0

 

Тоон технологи нь дэлхийн нийтийн хэмжээнд шүдний зах зээлийн асар хурдтайгаар өргөжин тэлж буй нэгэн салбар бөгөөд шүдний эмнэлэг болон лабораторийн өдөр тутмын үйл ажиллагаанд тоон технологид тулгуурласан үйлчилгээ өдөр тутам өргөжсөөр байна. Dental Tribune ONLINE саяхан шүдний технологийн салбарын магнат Henry Schein-ий Шүдэлбэрийн технологийн асуудал хариуцсан захирал Patrick Thurm-тай тус компаний Еюроп дахь салбарын хөгжлийн стратеги чиг хандлагын талаар ярилцсан байна.

 

Dental Tribune ONLINE: Шүдний үйлдвэрлэлийн салбарт тоон технологид тулгуурласан digital бүтээгдэхүүн, үйлчилгээ CAD/CAM технологиуд хүчтэй түрэн орж ирж ойрын ирээдүйд ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү хөгжлийн чиг хандлага Henry Schein-ий бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

Patrick Thurm: Шүдний салбар тоон технологижих чаг хандлагаруу эргэлт буцалтгүй шилжиж байна. Henry Schein компани нь энэхүү үйл ажиллагааны тэргүүн эгнээнд явж тоон технологижих процессийг сурталчилж, дэмжиж тоон технологи нь шүдний салбарт илүү их хөгжил дэвшил авчирна гэдгийг ойлгуулахыг хичээн ажиллаж байна.

Henry Schein нь бүх талын үйлчилгээ үзүүлдэг компани болохын хувьд ихэнх бүтээгдэхүүнүүдээ тоон технологид шилжүүлж шүдний эмнэлэг болон лабораторийн тоон технологид тулгуурласан харилцаанд дэмжлэг үзүүлдэг болгож байна. Эмч болгонд л өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай эмчилгээ байдаг. Шүдний тоон технологийг дэмждэг төхөөрөмжүүд нь эмчилгээний үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож өвчтөндөө дээд зэргээр анхаарал хандуулсан сайн үйлчилгээ үзүүлэхэд туслах нь энэхүү дэвшлийн гол агуулга нь юм.

Dental Tribune ONLINE: Танай компаний 2014 оны үйл ажиллагааны чиглэл дижитал төхөөрөмжүүд дээрээ анхаарлаа голчлон хандуулна гэсэн үг үү

Digital dentistry бол Henry Schein-ы төвлөрөн ажилладаг нэг гол салбар. Манай үйл ажиллагааны шүхэр болсон ConnectDental бол энэ төлвөрч буй зүйлийн маань нэг хэсэг. Henry Schein нь өөрийн худалдан авагчидтайгаа удаан хугацаанд хамтран ажиллах зарчим баримталдаг. Бидний зорилго бол тэдний үйл ажиллагаанд мэргэжлийн чадварлаг тусламж үзүүлж хөгжил дэвшилд хүргэх юм. Энэ зорилгоор бид харилцагч бүрийнхээ хүсэл зорилгод нийцсэн дижитал төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд зорьдог.

Дижитал төхөөрөмжүүдийн нэр төрөл маш олон. Гэсэн хэдий эмнэлэг болон лабораторийн үйл ажиллагаанд зэрэг ашиглаж болохуйц төхөөрөмжүүд тийм ч олон биш. Henry Schein- энэ асуудалд хандаж буй хандлага юу вэ? Танай ConnectDental бүтээгдэхүүн шүдний мэргэжилтнүүдэд ямар давуу тал олгох вэ?

Шүдний эмнэлэг болон лабораторио дижитал төхөөрөмжөөр тоноглохоор шийдэх үедээ ихэнх эмч, мэргэжилтнүүд яг өөрийнх нь үйл ажиллагааны арга барилд зохицсон өвөрмөц үйл ажиллагаатай машин байгаа эсэх дээр анхаарлаа хандуулдаг. Ажилбарын дотоод болон гадаад олон асуудлуудыг тусгасан тухайн захиалагчид зориулсан өвөрмөц бүтээгдэхүүн гаргах дээр өөрийгөө сорьж үзэх нь боломжтой зүйл юм. Нэг цогц асуудал нь эмнэлэг болон лабаораторийн хооронд мэдээллийн өгөгдөл дамжуулах асуудал бөгөөд  энэ нь маш сайн төлөвлөгдсөн байх ёстой. Үүнийг маш үр дүнтэй шийдэхийн тулд шинэ машины тухай бодож эхлэх хэрэгтэй л болно.

ConnectDental-д бид маш чухал нэг шинэ стандартыг тохируулж өгсөн байгаа. ConnectDental нь эмнэлэг болон лабораторийн үйл ажиллагааг иж бүрнээр шийдэж өгсөн шийдэл юм. Digital dentistry-н ирээдүйн чиг хандлага ч гэж хэлж болно. Энэ нь нээлттэй систем учир янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн болон нэмэлт тохиргоо хийснээр түүний хүчин чадлыг өөртөө тохируулан өөрчилж болно.  Түүнчилэн зах зээлд тэргүүлэгч CAD/CAM систем, материал, Digital Dental Exchange (DDX) зэрэг программ хангамжийг ч түүнд суулган ажиллаж болно.

Digital Dental Exchange (DDX) бол шүдний лабораторийн шүдэлбэр үйлдвэрлэх үйл ажиллагаанд зориулагдсан бүтээгдэхүүн хэдий ч түүнийг өвчтөндөө зөвлөгөө өгөх, ажилчдаа сургаж дадлагажуулах зэргээр бусад төхөөрөмжүүдтэй холбон төрөл бүрийн зорилгоор ашиглах боломжтой.

Dental Tribune ONLINE: Henry Schein IDS 2013 үзэсгэлэн дээр анх ConnectDental брэндээ танилцуулж байсан. Тэр цагаас хойш уг бүтээгдэхүүнийг Европын зах зээл болон Глобал зах дээр хэрхэн үнэлж байна даа.

Европын Эрүүл мэндийн үйлчилгээний зах зээл бол дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг гэдэгтэй хэнч маргахгүй. Henry Schein бол энэ зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаа явуулж шүдний бүхий л талбарт өөрийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж шийдлийг улам сайжруулж хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаа. Энэ үүднээс ч бусад зах зээлээс хамгийн эхэнд ConnectDental-ийг Европын зах зээлд эхэлж танилцуулсан юм.

Түүнчилэн Henry Schein нь тоон технологийг дэмжигч бүтээгдэхүүний нэр төрлөө цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх болно. Бид бусад үйлдвэрлэгчдийн нээлттэй системийн бүтээгдэхүүн тухайлбал Sirona’s APOLLO DI intra-oral scanner, vhf camfacture CAD/CAM milling machines, Zirlux зэрэгийг дэмжиж (Integration) ажилладаг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж эхлээд байгаа.

Dental Tribune ONLINE: Шинэ он дөнгөж эхлэнгүүт л Henry Schein Мадридын EXPODENTAL Румины Amici di Brugg зэрэг 2014 оны Европын хамгийн анхны томоохон үзэсгэлэн үйл ажиллагаануудад оролцоод эхэлчихсэн байсан. Европын өмнөд хэсгийн орнууд нь санхүүгийн олон хүндрэлээс болоод шүдний чиглэлийн хөрөнгө оруулалт, худалдан авалтанд сөрөг хандлагатай болсон байгаа. Энэ нь танай компаний бүтээгдэхүүнүүдэд тухайлбал ConnectDental-ийн борлуулалтанд хэрхэн нөлөөлж байна даа

Шүдний салбарт нэвтэрч буй тоон технологийн хувьсал нь үйлчилгээний үр ашиг, бүтээмж, чанарыг ямагт нэмэдүүлж ирсэн бөгөөд энэ бол удаан хугацаанд зогсолтгүй үргэлжлэх процесс юм. Тиймээс ч энэ нь Европын аль хэсгийн зах зээл гэдгээс хамаарахгүй. Өмнөд Европын асуудлыг ярьж байгаа бол Испани болон Италийн зах зээлд ажилладаг манай худалдан авагч үйлчлүүлэгчид бол Henry Schein-ий хувьд эн тэргүүний ач холбогдолтой хүмүүс юм. Бидний гол асуудал бол тэдгээр худалдан авагчидынхаа ирээдүйд бид хэрхэн туслаж чадах вэ л гэдэгт оршино.

ConnectDental-ын тухайд энэ нь бүх худалдан авагч нарт зориулсан ганцхан бүтээгдэхүүн биш юм. Тиймээс бидний анхны алхам бол түүний үр ашигийг ойлгуулах зөвлөгөөг сайн өгөхөд оршино. ConnectDental бол нээлттэй систем гэдгийг сайн ойлгуулах ёстой. Худалдан авагчид маань ирээдүйд уг системийг бусад төхөөрөмжүүдэд холбон өөрийн хэрэгцээнд тохируулан улам сайн болгох боломжтой.   

Гэхдээ л таны асуусан асуулт зөв л дөө. Тогтвортой сайн хөрөнгө оруулалт хайж олоход олон улсын эдийн засгийн асуудал байнга өөрчлөгдөж байгаа нь бидэнд хүндрэл учруулсаар л байна. Хөрөнгө оруулагчдын хувьд зах зээлийн төлөв байдлыг ажиглаж л байж хөрөнгөө оруулах нь зүйн хэрэг. Henry Schein Financial Services-ийн хувьд бид санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг олон хамтрагчидынхаа дэмжлэгээр өөрийн үйлчлүүлэгчиддээ төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ лизингийн үйлчилгээ зэргийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Dental Tribune ONLINE: Henry Schein нь одоогийн байдлаар Европт хамгийн олон CAD/CAM болон дижитал төхөөрөмжийн мэргэжилтнүүдийг ажиллуулж тухайн хүнд зориулсан өвөрмөц сургалтуудыг санал болгодог. Энэ үйлчилгээнээс Европчууд яг юу хүртэж байна вэ.

Европын хэмжээнд бид нийтдээ 190 CAD/CAM болон дижитал төхөөрөмжийн шүдний техникч, 460 зөвлөгөө өгөх чадвартай тусгайлан бэлтгэсэн техникчидийг 50 гаран шүдний мэдээллийн төвд ажиллуулан энэ чиглэлээр сургалт болон боловсролын программуудаа өргөжүүлэн ажиллаж байна. Энэ бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь шүдний технологийн үйлчилгээний бүхий л чиглэлээр зөвлөгөө өгөх онолын мэдлэг болон дадлага эзэмшсэн мэргэжилтнүүд юм. Зөвлөгөө өгөх үйлчилгээний чиглэлүүдэд эмнэлэг болон лабораторийн сүлжээ, дижитал хэв авалт, CAD/CAM, Дижитал дүрс оношилогоо, Имплант, Лазер технологи зэрэг багтаж байна. Манай зөвлөгөө өгөх үйлчилгээний мэргэжилтнүүдийн баг төрөл бүрийн сургалтын үйл ажиллагаа, гардан дадлагын сургалт, симпозиумд оролцож маш сайн үйлчилгээ үзүүлж чадаж байгаа. Энэхүү Consulting Service-ийн гол зорилго нь тухайн арга хэмжээнд оролцогчидод шинэ технологийн үр ашигийн талаар үнэн зөв ойлголт өгөхөд оршино.  


Tag:хиймэл шүд, Ярилцлага, digital dentistry

Бусад мэдээлэл:






avatar